Түгээмэл асуулт хариулт
SWEEP/Төвлөрүүлэх шилжүүлэг үйлчилгээ хэвээрээ ажиллах уу?
Үйлчилгээ өмнөх бүртгэлийн дагуу хэвийн явагдана. Хэрэв 2 өөр валютын дансны хооронд гүйлгээ хийх бол гүйлгээ хийгдэх боломжгүйг анхаарна уу.
Кредит дансны хуулга интернет банк дээр харагдахгүй байна, хаанаас харах вэ?
Харилцагчийн кредит дансны хуулга интернет банк дээр түр хугацаанд харагдахгүй байна. Тиймээс банкны нэгжид хандан авах боломжтой байна.
Интернет банк руу орохоор кредит дансны мэдээлэл харагдахгүй байна, яах вэ?
Кредит дансны мэдээлэл интернет банкны “Карт” цэсэнд харагдана. Тус мэдээлэл “Зээл” цэсэнд цаашид харагдахгүй болохыг анхаарна уу.
Зээл авахад QR кодтой дансны хуулгыг өгч болох уу?
Бусад банкны QR кодоор баталгаажсан дансны хуулгыг банк холбогдох байдлаар нягтлан шалгаж баталгаажуулсны үндсэн дээр хүлээн авах боломжтой.
Хүүхдийн дансанд зориулсан тусгай сургалтын материал, зөвлөгөө шинэ системд багтах уу?
Уучлаарай, хүүхлийн хадгаламжийн бүтээгдэхүүнд өөрчлөлт ороогүй тул банкны WEB хуудаснаас мэдээлэл авна уу.
Автомат сунгалтгүй /Хүү тохирч нээсэн/ хадгаламжийн хугацаа дуусаад хаагдана гэх мэдээллийг яаж, ямар сувгуудаар, ямар давтамжтайгаар өгөх вэ?
Тухайн хадгаламжийг хариуцсан салбараас мэдээлэл өгч хатран ажиллана
Ирээдүйд дахин ийм унтралт болох уу, давтамжтай юу?
Энэ нь томоохон нэг удаагийн системийн шилжилт бөгөөд цаашид ийм хэмжээний урт унтралтыг давтамжтай хийхээр төлөвлөөгүй
Ямар тохиолдолд банкнаас харилцагчтай холбогдох вэ?
• Даатгалын төлбөрийн дансны мэдээлэл дутуу үед
• Төлбөр амжилтгүй болсон үед
• Нэмэлт баталгаажуулалт шаардлагатай үед харилцагчтай холбогдоно.
Хэрэв алдаа илэрвэл харилцагч хариуцлага хүлээх үү?
Үгүй. Систем шилжилттэй холбоотой аливаа техникийн алдаанд харилцагч хариуцлага хүлээхгүй
Даатгалын нөхөн төлбөр (claim) гаргах үед саатал гарах уу?
Үгүй. Нөхөн төлбөрийн процесс хэвийн үргэлжилнэ
Нэг зээлд хэд хэдэн даатгалтай бол бүгд хэвийн шилжсэн үү?
Тийм. Зээлтэй холбоотой бүх даатгалын мэдээллийг бүрэн шилжүүлсэн бөгөөд тус бүр нь хэвийн үйлчилнэ.
шинэ системд шилжсэнээр даатгалын үйлчилгээний давуу тал юу вэ?
Бид харилцагчдадаа илүү найдвартай, аюулгүй, хурдан үйлчилгээ хүргэх зорилгоор банкны үндсэн системээ шинэчилж байна. Энэхүү шинэчлэлтээр системийн тогтвортой байдал, мэдээллийн аюулгүй байдал, гүйлгээ боловсруулах хурд сайжирч, цаашид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Зайнаас авч болох үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн үү?
Харилцагч онлайн банкаараа дамжуулан бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах боломжтой бөгөөд хөгжүүлэлтийн шат явагдаж байгаатай холбогдуулан зарим тохиолдолд хэсэг хугацааны дараа боломжтой болохоор байна.
Шинэчлэлтээр танай банк харилцагч нартаа ямар бүтээгдэхүүн үйлчилгээнүүдэд давуу талууд үүсэх бэ?
Бид харилцагчдадаа илүү найдвартай, аюулгүй, хурдан үйлчилгээ хүргэх зорилгоор банкны үндсэн системээ шинэчилж байна. Энэхүү шинэчлэлтээр системийн тогтвортой байдал, мэдээллийн аюулгүй байдал, гүйлгээ боловсруулах хурд сайжирч, цаашид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Шинэ систем илүү найдвартай юу?
Тиймээ, Шинэ систем нь олон улсын стандартыг хангасан, харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хамгаалагдсан систем юм.
Хуучин системээс юугаараа ялгаатай вэ?
Бид харилцагчдадаа илүү найдвартай, аюулгүй, хурдан үйлчилгээ хүргэх зорилгоор банкны үндсэн системээ шинэчилж байна. Энэхүү шинэчлэлтээр системийн тогтвортой байдал, мэдээллийн аюулгүй байдал, гүйлгээ боловсруулах хурд сайжирч, цаашид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Яагаад шинэ систем рүү шилжих болсон бэ?
Бид харилцагчдадаа илүү найдвартай, аюулгүй, хурдан үйлчилгээ хүргэх зорилгоор банкны үндсэн системээ шинэчилж байна. Энэхүү шинэчлэлтээр системийн тогтвортой байдал, мэдээллийн аюулгүй байдал, гүйлгээ боловсруулах хурд сайжирч, цаашид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Хуучин аппликейшнийг ашигласаар байж болох уу? Заавал шинэчлэх шаардлагатай юу?
Уучлаарай, системийн шилжилтийн дараа онлайн банкаа шинэчилж шинэ апп татан орох шаардлагатай. Хуучин апп-аар хандалт хийх боломжгүй байгаа.
Багц гүйлгээ яаж хийх вэ?
Онлайн банкны веб хувилбараар орон "Гүйлгээ-Багц гүйлгээ" гэж ороход хэрхэн хийх талаар заавар мэдээлэлтэй танилцан гүйлгээг хийх боломжтой.
Гадаад гуйвуулгыг online банкаар хийж болох уу?
Харилцагч та онлайн банкны "Гүйлгээ->Гадаад шилжүүлэг" цэсээр гадаад гуйвуулга хийх боломжтой.
Дансны хуулгыг орлого зарлагаар салгаж харж болхуу?
Боломжтой хугацааны интервалаас гадна гүйлгээний төрөл, гүйлгээ утга, дүн, орлого зарлагаар салгаж мэдээллийг харах боломжтой.
Online банкаар давхар хийгдсэн гүйлгээг буцаах боломжтой юу?
Уучлаарай гүйлгээг автоматаар буцаах боломжгүй байгаа. Давхар гүйлгээ хийсэн тохиолдолд онлайн банкаараа дамжуулан маргаантай гүйлгээний хүсэлт өгөх боломжтой. Шаардлагатай тохиолдолд салбарт хандан шалгуулна уу.
Онлайн банкаар татвар төлөх боломжтой юу?
Тиймээ, Харилцагч та онлайн банкны үйлчилгээ цэснээс татвар, гаалийн төлбөрөө төлөх боломжтой.
Гүйлгээний мэдэгдэл SMS-ээр ирэх үү, эсвэл зөвхөн имэйлээр ирэх үү?
Гүйлгээний мэдэгдэл нь идэвхжүүлсэн тохиргооноос хамааран SMS болон мэйлээр илгээгдэнэ. Харилцагч та онлайн банкны үйлчилгээ цэсээс мэдэгдэл үйлчилгээг сонгож мэйлээр үү эсвэл утсаар мэдэгдэлээ авах уу гэдгээ сонгох боломжтой
Арилжааны хүсэлтийг онлайнаар явуулж болж байгаа юу?
Боломжтой байгаа. Үйлчилгээ->арилжаа хийх->арилжааны хүсэлт үүсгэх гэсэн замаар дамжин арилжааны хүсэлт илгээх боломжтой.
Гүйлгээний тайланг Excel эсвэл PDF хэлбэрээр татах боломжтой юу?
Харилцагч та ТиДиБи Онлайн банк руугаа www.etdbm.mn веб халцараар хандан гүйлгээ хийсэн дансныхаа хуулгыг EXCEL, PDF-р татан бүртгэлтэй мэйлээрээ хүлээн авах боломжтой.
HID заавал баталгаажуулах ёстой юу?
Тиймээ, HID-д бүртгүүлсэнээр дараах тохиолдолдуудад HID баталгаажуулалтыг ашиглах боломжтой.
1. Төхөөрөмж баталгаажуулалт хийх үед
2. Нэвтрэх нэр болон нууц үг сэргээх үед
3. Өндөр дүнтэй гүйлгээ хийх үед
Багц гүйлгээ хэрхэн шивэх, эскэл файлыг хаанаас авах вэ?
Онлайн банкны веб хувилбараар орон Гүйлгээ-Багц гүйлгээ гэж ороод багц гүйлгээний төрлөө сонгосны дараа жишээ эксель файл татах боломжтойгоор гарч ирнэ
Гадаад хүн шинэ аппликейшн дээр шууд бүртгэл үүсгэж болох уу?
Уучлаарай боломжгүй байгаа. Та зөвхөн салбарт хандан үйлчилгээ авах боломжтой
Аппликейшний хэлийг ямар ямар хэлээр тохируулах боломжтой вэ?
Одоогийн байдлаар англи, монгол хэлний сонголттой байгаа.
Хэрхэн аппликейшний хэлийг солих вэ?
Харилцагч Та онлайн банкандаа нэвтэрч орохын өмнө баруун дээд буланд хэлний сонголтоос сонгоно уу. Нэвтэрсний дараа солих боломжгүй.
Онлайн банкны эрхээ хэрхэн сунгах вэ? Үүнийг шалгаад өгөөч. Манай алдаа биш учраас танайхаас цаанаас нь эрхийг нь нээж өгөөч.
Онлайн банкны хугацаа сунгах шаардлагагүй тул ийм алдаа заахгүй болсон байгаа.
ТиДиБи Онлайн 5 удаа нууц үгээ буруу хийгээд блокловол заавал салбарт очих уу? 3 удаа хийсэн чинь блоклогдчихлоо.
Харилцагч Та онлайн банкны нууц үгийг 5-с дээш удаа буруу оруулсан тохиолдолд нууц үг блоклогдож байгаа ба Хэрэв нууц үгээ блоклосон тохиолдолд Онлайн банкны "Нэвтэрч чадахгүй байна уу? > Нууц үг сэргээх" цэсээр дамжуулан нууц үгээ солино.
Онлайн банкны лимитээ яаж өсгөх вэ?
Онлайн банк руу нэвтрэн хүсэлт цэсэнд байрлах багц ахиулах хүсэлт илгээн, багцаа ахиулж лимитээ өсгөх боломжтой.
Хэрхэн аппликейшнээр карт захиалах вэ? Салбарт очих шаардлагатай юу?
Харилцагч та онлайн банкандаа нэвтэрч "КАРТ-> Шинэ карт захиалах -> Дебит карт, Виртуал картаас" сонгон салбараас авах эсвэл хүргэлтээр захиалах боломжтой.
Дансны хуулгыг англи хэлээр авах боломжтой юу?
Тиймээ. Дансны хуулгыг англи хэлээр апп, веб болон банкны нэгж буюу салбараас авах бүрэн боломжтой
Аппликейшнээр хэрхэн дансны хуулга татаж авах вэ?
Харилцагч та онлайн банкны дансны жагсаалт хэсгээс хуулга авах дансаа сонгож Хуулга цэсийг дарснаар дансны хуулга авах боломжтой
ТиДиБи онлайнаар ямар валютын данс нээж болох вэ?
Харилцагч Та онлайн банкаараа нийтлэг ашиглагддаг комплайнсын орчинд хүлээн зөвшөөрөгддөг 18 төрлийн валютын дансыг нээх боломжтой. Харин байгууллагын харилцагчид зөвхөн салбарт хүсэлт гаргаж данс нээх боломжтой.
Миний данс идэвхгүй төлөвт орчихлоо яаж идэвхитэй болгох вэ?
Харилцагч та онлайн банкны "Данс->Данс удирдах-> Дансны төлөв өөрчлөх" цэсээр дамжуулан дансаа идэхитэй болгох боломжтой
ТиДиБи онлайнаар хадгаламжийн хугацаа сунгах боломжтой юу?
Системийн шилжилттэй холбоотой бүх хадгаламж автомат сунгалттай болсон тул та гараар сунгах шаардлагагүй автоматаар сунгагдана
ТиДиБи Онлайнаар гадаад шилжүүлэг яаж хийх вэ?
Харилцагч та онлайн банкандаа нэвтрэн гүйлгээ эсвэл үйлчилгээ цэснээс гадаад шилжүүлэг сонгон (MG, Visa P2P болон Swift)-н шилжүүлгүүдээс өөрт тохирох төрлөөр гүйлгээ илгээх боломжтой байна.
Бүртгэлтэй утасны дугаар болон имэйл хаягаа аппликейшн дотор өөрчлөх боломжтой юу?
Тиймээ, Харилцагч та онлайн банкны "Хувийн мэдээлэл" хэсгээр дамжин баталгаажуулалтаа амжилттай хийснээр өөрийн банканд бүртгэлтэй мэдээллийг өөрчлөх шинэчлэх боломжтой.
OTP кодыг нэг өдөрт хэдэн удаа авч болох вэ?
Хязгаар байхгүй.
Нэг удаагийн OTP код авах боломжгүй бол яах вэ?
Харилцагч Та утасны дугаар, мэйл хаяг, HID гэсэн 3 сонголтоос сонгон баталгаажуулах код авах боломжтой
Бүртгэлгүй төхөөрөмжөөс шинэ аппликейшн рүү хэрхэн нэвтрэх вэ?
Харилцагч өөрийн төхөөрөмжөө утасны дугаар, мэйл эсвэл HID- гэсэн 3 сонголтын аль нэгээр баталгаажуулан шууд нэвтрэх боломжтой. Уг төхөөрөмжийг амжилттай хадгалсан тохиолдолд дахин баталгаажуулах үйлдэл хийх шаардлагагүй.
HID баталгаажуулалтын апп татсан бол бүртгэл баталгаажуулалт хийх ёстой юу? Яаж баталгаажуулах вэ?
HID-д бүртгүүлэхийн тулд онлайн банк руугаа нэвтэрч, Аюулгүй байдлын тохиргоо цэсний HID Баталгаажуулалт >“Шинэ төхөөрөмж бүртгэх” товчийг дарж бүртгүүлнэ.
Хэрэв HID Approve аппликейшн ашиглаж буй утсан дээр суусан бол “Өөрийн утас дээр тохируулах” товчийг дарж шууд холбох боломжтой. Эсвэл HID Approve апп руу орж Add service сонголтыг дарсны дараа онлайн банк дээрх QR кодыг уншуулах, эсвэл бүртгэлийн мэдээллийг гараар оруулан холбож болно.
Гүйлгээ хийхэд зөвшөөрөл авдаг болгох тохиргоо яаж хийх вэ?
Харилцагч та өөрийн онлайн банк руу нэвтэрч гүйлгээ хийх үед HID тохиргоо хийх заавар зураг гарч ирэх тул тухайн зааврыг сайтар уншиж танилцан тохиргоо хийх боломжтой.
Цахим банкаар гадаад гүйлгээ хийх дээд лимит хэд вэ? Лимитээс хэтэрсэн тохиолдолд дотоодын төгрөгийн гүйлгээг үргэлжлүүлэн хэвийн гүйцэтгэж болох уу?
Харилцагчийн эрхийн бүлгээс хамааран харилцан адилгүй байна. Хэрвээ лимит хэтэрсэн тохиолдолд дотоодын төгрөгийн гүйлгээ ч мөн хийгдэх боломжгүй буюу лимитээр хязгаарлагдах болно.
Цахим банкаар хийгдсэн гадаад шилжүүлэг хэр хугацааны дараа хүлээн авагчийн дансанд орох вэ?
Гүйлгээ нь хүлээн авагч банк болон дамжуулагч банкны шалгалтаас шалтгаалан ажлын 1–3 хоногт хийгдэнэ
Гадаад гүйгээ хийхэд дамжуулагч банкнаас шалтгаалан гүйлгээний шимтгэл өөрчлөгдөх үү? Хэрэв тийм бол нэгдсэн шимтгэлийн мэдээллийг хаанаас харж харьцуулж болох вэ?
Тийм. Гадаад шилжүүлгийн шимтгэл нь дамжуулагч болон хүлээн авагч банкнаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой. Дэлгэрэнгүй шимтгэлийн мэдээллийг https://www.tdbm.mn/mn/retail/swift-gadaad-shiljuuleg линкээс харах боломжтой.
Их хэмжээний Евро авмаар байна, аль салбар дээр очих вэ?
Харилцагч их хэмжээний Евро авахдаа салбарын дугаарт холбогдон урьдчилан захиалга өгөх боломжтой. Эсвэл онлайн банкны Үйлчилгээ-Хүсэлт гэсэн хэсгээс өөрийн хүлээн авах салбарыг сонгон, бэлэн мөнгөний хүсэлт илгээх боломжтой.
Валютын ханш тохиролцож болдог уу? Яаж тохируулдаг бэ? яаж хүсэлтээ явуулах вэ?
Онлайн банкны Online Premium эрхээс дээш эрхтэй харилцагч нарын хувьд арилжааны хүсэлт илгээж, ханш тохирох боломжтой.
Гадаад гүйлгээ хийх явцад жагсаалтад буй гадаад банкнуудаас хэрхэн сонголт хийх вэ?
Та хүлээн авагч талаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн свифт кодоор нь уг жагсаалтад байгаа банкнаас сонгох ба дамжуулагч, хүлээн авагчийн банк нь шимтгэл, гүйлгээ хүлээн авах хугацаанд нөлөөлж болзошгүй тул мэдээллээ сайтар шалган баталгаажуулсаны үндсэн дээр гүйлгээгээ хийнэ үү.
Арилжааны хүсэлт онлайн банкны лимитэд нөлөөлөх үү?
Тиймээ. Хэрвээ тухайн батлагдсан хүсэлтийн дагуу гүйлгээ хийгдсэн тохиолдолд лимитэд нөлөөлнө.
ОХУ-ын гадаад шилжүүлгийг онлайн банкаар хийж болох уу?
Уучлаарай, Та салбарт хандан мэдээлэл авна уу. Одоогоор онлайн банкнаасаа ОХУ-рүү гуйвуулга хийх боломжгүй байна.
Гадаад шилжүүлгийн гэрээ, нэхэмжлэх хавсаргаж болох уу?
Гадаад шилжүүлгийн хэсэгт attachment-гэсэн хэсэг байгаа тул баримт, шаардлагатай материал хавсаргах бүрэн боломжтой байна. Зөвхөн 1 файл хавсаргана
Гадаад шилжүүлэг хүлээн авах гүйлгээний requisite онлайн банкнаас авч болох уу?
Гадаад шилжүүлгийн хүлээн авах гүйлгээний маягтыг онлайн банкнаас авах боломжгүй, банкны https://www.tdbm.mn/ вэб сайтаас авах боломжтой.
HID салбарт хандан авах боломжгүй тохиолдолд хэрхэн үйлчилгээ авах вэ?
Харилцагч та интернет банкруугаа орох үед HID тохиргоо хийх заавар гарч ирэх бөгөөд зааврын дагуу өөрөө playstore, appstore-с HID шууд татан зайнаас бүртгэлээ хийх боломжтой.
Интернэт банкаар үүсгэсэн арилжааны хүсэлт батлагдсан эсэхийг хэрхэн хянах вэ? Мэдэгдэл ирэх үү?
Харилцагч та онлайн банкны "Арилжааны хүсэлт" цэс рүү ороход үүсгэсэн хүсэлтүүдийн жагсаалт нь төлвүүдийн хамт харагдана. Зөвшөөрсөн хүсэлтээр гүйлгээ хийх боломжтой
Гадаад гуйвуулга гүйлгээ хийсэн ч тус дүнгээр дансанд битүүмж тавигдсан байгаа нь ямар учиртай вэ?
Харилцагч таны хийсэн гадаад гуйвуулга шалгагдаж байгаа тул битүүмж тавигдсан байгаа ба шилжүүлэг баталгаажсаны дараа битүүмж арилж гүйлгээ хийгдэнэ. Харилцагч та онлайн банкны гадаад шилжүүлэг цэсээр хандан гадаад гүйлгээний явцыг хянах боломжтой.
Банк хооронд гүйлгээ хийсэн ч тус дүнгээр дансанд битүүмж тавигдсан байгаа нь ямар учиртай вэ?
5сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээний хувьд битүүмж тавигдана. Тухайн гүйлгээ МОНГОЛБАНК-р дамжин гарснаар битүүмж арилж гүйлгээ гарна
Цугларсан байгаа купон болон лояалти мэдээллүүд устах уу?
Харилцагчийн Купон үлдэгдэл болон лояалти оноонууд хэвийн харагдана.
Хүүхдийн Happy pay app яах вэ?
Хүүхдийн Happy pay хэвийн байгаа ба эрхийн бүлгийн хувьд өөрчлөгдөөгүй
Нэвтрэх үед алдаа гарвал яах вэ?
Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан мэдээллээ шалгуулах боломжтой
Хувийн мэдээллүүдэд өөрчлөлт гарах уу?
Бүртгэлтэй хувийн мэдээллүүд өөрчлөгдөхгүй.
Гүйлгээний лимит болон картын лимит өөрчлөлт орох уу?
Гүйлгээ болон картын лимит өөрчлөгдөхгүй.
Нэхэмжлэлүүд харагдах уу?
Тиймээ. Илгээсэн болон ирсэн нэхэмжлэхүүд хэвийн харагдана.
Өмнөх гүйлгээний түүх харагдах уу?
Тиймээ. Бүх гүйлгээний түүх харагдана.
Холбосон картууд устах уу?
Устахгүй. Хуучин холбоотой байсан картууд хэвийн харагдана.
Холбосон дансууд дахин холбох шаардлагатай юу?
Системийн шинэчлэлттэй холбоотой дансны дугаар өөрчлөгдөж байгаа боловч Happy Pay-д дахин данс холбох шаардлагагүй.
TDB Online нэвтрэх нэр өөрчлөгдөх үү?
Үгүй. Системийн шинэчлэлтийн дараа онлайн банкандаа хуучин нэвтрэх нэрээ ашиглана.
TDB Online нэвтрэх нууц үг өөрчлөгдөх үү?
Тиймээ, Харилцагч Та системийн шинэчлэлтийн дараа онлайн банкныхаа нууц үгийг шинээр зохиож интернет банкандаа нэвтрэх боломжтой.
Аппликейшний пин код өөрчлөгдөх үү ?
Өөрчлөгдөхгүй. Хуучин 6 оронтой пин код хэвээрээ байна.
Шинээр бүртгүүлэх шаардлагатай юу?
Шаардлагагүй. Харилцагч Та өөрийн хуучин бүртгэлээр нэвтэрнэ.
Шинээр нээх дансны дугаар өөрчлөгдөх үү?
Шинээр нээх дансны дугаарлалт өөрчлөгдөнө. Шинэ дугаарын бүтэц болон одоо байгаа дансны дугаарт нөлөөлөх эсэхийг эх мэдээлэлд заагаагүй.
Байгууллагын ажил олгогчийн хадгаламжид ямар өөрчлөлт орсон бэ?
Ажил олгогчийн хадгаламжийн өөрчлөлт бүртгэгдсэн ч хамрах хүрээ болон шинэ нөхцөлийг эх мэдээлэлд заагаагүй.
Дансандаа хамтран эзэмшигч нэмэх боломжтой юу?
Хамтран эзэмшигч нэмэх өөрчлөлт бүртгэгдсэн. Ямар төрлийн дансанд, ямар сувгаар нэмэх нөхцөл эх мэдээлэлд тодорхойгүй.
Зээл судалсны шимтгэлийг олгож буй зээлийн дүнгээс суутгах уу?
Үгүй. Зээлийн дүнгээс зээл судалсны шимтгэлийг шууд суутгахгүй. Шимтгэлийг олголтоос өмнө эсвэл дараагийн төлөлтөөр авах хувилбарууд байгаа; аль нь үйлчлэхийг бүтээгдэхүүний нөхцөл тогтооно.
Хадгаламж барьцаалсан зээлээ сунгуулж болох уу?
Хадгаламж барьцаалсан зээлийг сунгахгүй болгох шийдэл тусгагдсан. Одоо ашиглаж буй зээлийн сунгалтад үйлчлэх нөхцөл эх мэдээлэлд тодорхойгүй.
Харилцах дансныхаа үлдэгдлээс давуулан зарцуулж болох уу?
Үгүй. Харилцах дансны үлдэгдлээс давуулан зарцуулахгүй. Одоо ашиглаж буй зээлийн эрхийн цаашдын нөхцөл тусдаа шийдэгдэнэ.
Кредит картын төлбөр хугацаа хэтэрвэл нэмэгдүүлсэн хүү бодогдох уу?
Нэмэгдүүлсэн хүүг тусад нь бодохгүй. Хугацаа хэтэрсний төлбөрийн нэгдсэн нөхцөл, ногдох дүн гэрээний өөрчлөлтөөс хамаарна; одоогийн мэдээлэлд яг хэмжээг заагаагүй.
Дэд карт эзэмшигч үндсэн карттайгаа нэг лимит хуваалцах уу?
Үгүй. Үндсэн болон дэд карт тус бүр өөрийн лимиттэй байна. Хоёр лимитийн нийлбэр анх баталсан нийт дүнгээс хэтрэхгүй.
Кредит дансанд хамтран зээлдэгч эсвэл батлан даагч бүртгүүлж болох уу?
Үгүй. Кредит дансанд хамтран зээлдэгч, батлан даагч шинээр бүртгэхгүй. Одоо хүчинтэй гэрээний нөхцөл тусдаа үйлчилнэ.
Кредит картын данснаас бэлэн төлөлт хийж болох уу?
Үгүй. Кредит картын данснаас бэлэн төлбөрийн гүйлгээ хийхгүй.
Кредит картын данснаасаа банк хоорондын шилжүүлэг хийж болох уу?
Үгүй. Кредит картын данснаас банк хоорондын шилжүүлэг хийхгүй.
Кредит картын лимитээ хугацаа дуусахад дахин сунгуулж болох уу?
Хугацаа дууссан кредит лимитийг шууд сунгахгүй. Үргэлжлүүлэн ашиглах бол шинэ данс болон шинэ лимит үүсгэнэ. Одоо хүчинтэй гэрээний хугацаа тусдаа үйлчилнэ.
Нэг хадгаламжаа барьцаалан хэд хэдэн зээл авах боломжтой юу?
Нэг хадгаламжийг хэд хэдэн зээлийн барьцаа болгох боломжийн эцсийн нөхцөл тогтоогдоогүй. Эх мэдээлэлд нэг харилцагчид нэг шугам ашиглах хувилбарыг судалж байгааг дурдсан.
Нэгээс олон зээлтэй бол нийт зээлийн лимит хэрхэн тооцогдох вэ?
Таны зээл бүрийн үлдэгдлийн нийлбэр батлагдсан нийт лимитийн хүрээнд байна. Шинэ зээлийн шийдвэр гаргах үед нийт лимитийг тохируулна.
Барьцаа хөрөнгө зээлийн данстай хэрхэн холбогдох вэ?
Барьцааг зээлийн данстай бус, батлагдсан зээлийн лимиттэй холбоно. Энэ нь таны барьцааны гэрээний нөхцөлийг өөрөө өөрчлөхгүй.
Зээлийн төлөх өдөр амралтын өдөр таарвал өмнөх ажлын өдөр рүү шилжих үү?
Үгүй. Төлөх өдөр амралтын өдөр таарсан ч өмнөх ажлын өдөр рүү шилжихгүй; төлбөрийг хуваарьт өдөр нь төлнө.
Төлөлтөө хэвийн болгосны дараа зээлийн ангилал автоматаар сайжрах уу?
Зээлийн төлөлт хэвийн болсон ч ангилал автоматаар сайжрахгүй. Ангиллыг шаардлагатай тохиолдолд гараар өөрчилнө; сайжруулах нарийн үйл явц одоогоор тодорхойгүй.
Багц үйлчилгээ авах бол эхлээд дансаа нээлгэх үү?
Үгүй. Эхлээд багц бүтээгдэхүүнээ сонгож, дараа нь дансаа нээж багцтай холбоно.
Харилцах дансаа хаахын өмнө үлдэгдлээ заавал авах уу?
Тийм. Харилцах дансаа хаахын өмнө үлдэгдлээс бэлэн эсвэл бэлэн бус зарлагын гүйлгээ хийнэ. Данс хаах шимтгэл байгаа эсэх нь тухайн дансны нөхцөлөөс хамаарна.
Харилцах дансны хүү хэдийд дансанд нэмэгдэх вэ?
Харилцах дансны хүүг сарын сүүлийн шөнө бус, дараа сарын эхний өдрийн өглөө дансанд нэмнэ.
Дансны мөнгийг бүхэлд нь битүүмжлэх үү?
Битүүмжийг бүх үлдэгдэлд автоматаар тавихгүй, холбогдох дүнгээр нь тогтооно. Битүүмжийн хэмжээ, үндэслэл нь тухайн тохиолдлоос хамаарна.
Харилцах дансаа хаахдаа холбогдсон үйлчилгээнээс тусад нь салгуулах уу?
Үгүй. Дансаа хаахад түүнтэй холбогдсон үйлчилгээнээс тусад нь салгуулах шаардлагагүй; хаасан дансыг цааш ашиглахгүй.
Шинэ харилцах дансанд үйлчлэх дүрэм хэрхэн тогтох вэ?
Таны харилцах дансны үйлчилгээний нөхцөл сонгосон бүтээгдэхүүнээс хамаарна. Ижил төрлийн данс ч бүтээгдэхүүн нь өөр бол нөхцөл нь ялгаатай байж болно.
Хугацаагүй хадгаламжийн хүү дансанд хэдийд нэмэгдэх вэ?
Хугацаагүй хадгаламжийн хүүг сарын сүүлийн шөнө бус, дараа сарын эхний өдрийн өглөө дансанд нэмнэ.
Нийлмэл хүүт хугацаатай хадгаламжийн хүү хэдийд дансанд нэмэгдэх вэ?
Нийлмэл хүүт хадгаламжийн хүүг сарын сүүлийн шөнө бус, дараа сарын эхний өдрийн өглөө дансанд нэмнэ.
Хугацаатай хадгаламжийн данснаас зээлээ шууд төлж болох уу?
Хугацаатай хадгаламжийн данснаас зээлээ шууд төлөхгүй. Төлөх мөнгийг эхлээд харилцах эсвэл хугацаагүй хадгаламжийн дансаар дамжуулна.
Хадгаламжийн зарим гүйлгээнд тавих хязгаарлалт өөрчлөгдөх үү?
Зарим гүйлгээнд зөвшөөрөл авах эсвэл дансанд тогтоосон хязгаарлалтыг мөрдөнө. Ямар хязгаарлалт үйлчлэх нь тухайн данс, гүйлгээний төрлөөс хамаарна.
Хадгаламжаа тодорхой тооны удаа автоматаар сунгуулж болох уу?
Автомат сунгалтын тоог урьдчилан тохируулахгүй. Та хадгаламжаа цуцлах буюу дансаа хаах хүртэл автоматаар сунгана. Сунгалтыг тодорхой өдөр дуусгах тохиргоо одоогоор байхгүй.
Хугацаатай хадгаламжийн дэвтрээр цаашид гүйлгээ хийж болох уу?
Хугацаатай хадгаламжийн дэвтрээр гүйлгээ хийхгүй. Хугацаатай хадгаламжийн гүйлгээг дэвтэргүйгээр хийнэ.
Хадгаламжийн мөнгө авах харилцах данс байхгүй бол яах вэ?
Мөнгө хүлээн авах харилцах дансгүй бол харилцах данс нээх эсвэл хадгаламжаа автоматаар сунгуулах хоёр хувилбараас сонгоно
Хугацаатай хадгаламжаа хугацаанаас өмнө хаавал хүүг хэрхэн олгох вэ?
Хугацаанаас өмнө хаавал хүүг хугацаа алдалтын нөхцөлөөр тооцно. Хүүгийн тооцооны дараах авах мөнгийг таны сонгосон дансанд шилжүүлнэ.
Хадгаламжийн дансаа хаахад мөнгө хаашаа орох вэ?
Хугацаатай болон хугацаагүй хадгаламжаа хаахад үлдэгдлийг таны харилцах дансанд шилжүүлнэ.
Шинэ интернэт банканд эрх бүхий гарын үсэг зурагч түр эзгүй байх үед орлох эрх бүхий хэрэглэгчид түр хугацааны баталгаажуулах эрх олгох боломжтой юу?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, Тухайн тохиолдолд эрх олгох боломжгүй байна.
Хүү тохирсон хадгаламжийн хувьд хадгаламжийг онлайнаар нээх боломжтой болох уу?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, тусгай нөхцөлт хадгаламжийн хувьд зөвхөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан хандан нээлгэх боломжтой.
Онлайн банканд үүсгэсэн гүйлгээ, хүсэлтүүдийн төлөв өөрчлөгдөх үед (батлагдсан, татгалзсан, боловсруулагдсан гэх мэт) мэдэгдэл имэйл болон аппликейшнаар ирэх үү?
Тийм. ТиДиБи Онлайн үйлчилгээгээр үүсгэсэн гүйлгээ болон хүсэлтийн төлөв өөрчлөгдөх үед (батлагдсан, татгалзсан гэх мэт) мэдэгдэл имэйл болон аппликейшнаар ирнэ.
Байгууллагын ажилтны хуримтлалын данстай харилцагчийн хувьд өөрчлөлт байх уу? Хугацааны автомат сунгалт боломжтой болох уу?
Энгийн хадгаламжийн хувьд автомат сунгалттай байна. Хүү тохирсон хугацаатай хадгаламжийн хувьд автомат сунгалтгүй байна.
Ханш тохирсон арилжааны хэлцэл ибанк дээр харагддаг уу?
Тиймээ. ТиДиБи Онлайн үйлчилгээний өөрийн эрхээр нэвтэрч харах боломжтой.
Баталгаа цуцлах хүсэлтээ ибанкаар илгээж болох уу?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та баталгаа цуцлах хүсэлтээ зөвхөн салбарт хандан өгөх боломжтой.
Шинэ цахим банкаар эх үүсвэртэй баталгаа нээж болох уу?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та эх үүсвэртэй баталгааг зөвхөн өөрт ойр байрлах дурын салбарт хандан авах боломжтой.
Цахим банкны лимит шинэ ибанк дээр тохиргоо хийгдээгүй байгаа тохиолдолд зайнаас хуучин эрхээ авч болох уу?
Тийм болно. Шинэ ТиДиБи Онлайн дээр лимитийн тохиргоо хийгдээгүй тохиолдолд зайнаас хуучин эрхээ авах боломжтой.
HID төхөөрөмж нь гүйлгээний лимит, хязгаарлалт байгаа юу?
Тийм. HID төхөөрөмжид гүйлгээний лимит болон функцийн зарим хязгаарлалтууд байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг гарын авлагаас авна уу.
Ибанкны гүйлгээг багцаар батлах боломжтой юу?
Тийм. Уг гүйлгээ нь багц шилжүүлэг тохиолдолд харилцагч интернэт банкаараа гүйлгээг багцаар батлах боломжтой.
Мерчантын түр дансны дугаар өөрчлөгдөх үү?
Өөрчлөгдөнө. Гэхдээ хуучин дансны дугаар нь Legacy ID байдлаар холбоотой байна.
HID баталгаажуулалтаар нууц үгээ сэргээх боломжтой эсэх?
Тийм. HID баталгаажуулалтыг ашиглан нууц үгээ сэргээх боломжтой
HID баталгаажуулалтаар мэдээлэл шинэчлэх боломжтой эсэх?
Тийм. HID баталгаажуулалтыг ашиглан мэдээллээ шинэчлэх боломжтой.
HID хэрхэн бүртгүүлэх зөвлөмж байгаа юу?
Та HID-г бүртгүүлэх дэлгэрэнгүй заавар, зөвлөмжийг ТиДиБи Онлайн үйлчилгээний гарын авлагаас, мөн банкны вебсайтаас дэлгэрэнгүй авах боломжтой.
Онлайн банкаар хийсэн гүйлгээ амжилтгүй болж данснаас зарлага гараагүй байгаа хэрнээ онлайн банкны лимитийн тоолуур гүйсэн байна. Үүнийг хэрхэн засварлаж, буцаах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, уг тохиолдолд лимитийн тоолуурыг гараар засварлах боломжгүй байна.
Харилцагч онлайн банкны лимитийн тоолуурын мэдээллийг өөрөө харах боломжтой юу?
Лимитийн тоолуурын мэдээллийг харилцагч өөрөө шууд харах боломжгүй бөгөөд лимит хэтрэх үед мэдэгдэл хүлээн авах зарчмаар ажиллана.
Арилжаа утсаар ярьж шууд хийж болох уу?
Та арилжааны хэлцлийг утсаар тохирох боломжтой ба тохирсон ханшаараа банкны салбар болон өөрийн шинэчлэгдсэн онлайн банкаараа арилжааны хүсэлт илгээх шаардлагатай.
ПОС-ын түр дансны хуулгыг online банкаар харах боломжтой юу?
Харилцагч Та өөрийн посын хуулгыг Мерчант порталаар дамжуулан харах боломжтой.
Хамтран ажиллах байгууллагатай байгуулсан гэрээнд тусгагдсан данс өөрчлөгдөх тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагуудтай нэмэлт гэрээ хийх шаардлага үүсэх тул банк ямар зохицуулалт хийж байгаа вэ?
Суурь систем шинэчлэгдсэн ч харилцагч одоогийн ХХБ-ны 9 оронтой дансны дугаарыг цаашид ашиглах бүрэн боломжтой тул өмнөх данс руу гүйлгээ хийхэд ямар нэгэн асуудал огт үүсэхгүй болно. Иймд гэрээний зохицуулалт цааш хэрэгжихэд ямар нэгэн асуудал үүсэхгүй.
Торгуулийн хүүг хэд хоног хугацаа хэтэрсэн зээл дээр тооцдог вэ?
Торгуулийн хүү нь хуваарын дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн өрийн дүнгээс бодогдох ба хугацаа хэтэрсэн эхний 7 хоногт зээлийн дансанд хуримтлагдахгүй, харилцагч үндсэн зээлийн өрийг төлөөгүй тохиолдолд 8 дахь хоногоос зээлийн дансанд хуримтлагдаж эхэлнэ.
Онлайнаар баталгааны хүсэлт гаргах боломжтой юу?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагч та баталгаа гаргуулах хүсэлтээ өөрт ойр байрлах дурын салбарт хандан өгөх боломжтой.
ПОС-ын дуудлагаа хэрхэн өгөх вэ?
Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт болон [email protected] цахим хаягт хандах болон андройд ПОС дээрээсээ дуудлага өгөх боломжтой
Мерчантын дансны хуулгаа хэрхэн шалгах вэ?
Харилцагч Та андройд ПОС төхөөрөмжийн гүйлгээний жагсаалт хэсгээр хуулга болон үлдэгдэлээ харах боломжтой.
Нэмэлт ПОС төхөөрөмж захиалах бол яах вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай салбараас нэмэлтээр шаардсан бусад бичиг баримтуудын хамт хандан хүсэлтээ өгөх боломжтой.
Буцаалт (Refund) хийх боломжгүй байна.
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, ПОС дээр Settlement хийсэн тохиолдолд буцаалт хийх боломжгүй байдаг. Харин нэгтгэлээ аваагүй хэрнээ буцаалт хийж болохгүй байвал харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт хандан заавар, зөвлөгөө авах боломжтой.
ПОС терминалыг дахин тохируулах эсвэл идэвхжүүлэх шаардлагатай болсон. Ямар мэдээлэл өгөх вэ?
Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт болон [email protected] цахим хаягт хандах болон андройд ПОС дээрээсээ дуудлага өгөх боломжтой
Терминал "Host Error", "Communication Error" эсвэл "Timeout" гэсэн алдаа зааж байна. Энэ нь юу гэсэн үг вэ?
Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт болон [email protected] цахим хаягт хандах болон андройд ПОС дээрээсээ дуудлага өгөх боломжтой
Гүйлгээ хийгдсэн боловч мерчантын дансанд орж ирээгүй байна.
Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт болон [email protected] цахим хаягт хандан мэдээллээ шалгуулах боломжтой.
Өдрийн борлуулалтын тайлан терминал дээр гарч ирэхгүй байна.
Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт болон [email protected] цахим хаягт хандах болон андройд ПОС дээрээсээ дуудлага өгөх боломжтой
Картаар төлбөр уншуулсан боловч "Гүйлгээ амжилтгүй" гэсэн байна. Харин харилцагчаас мөнгө хасагдсан гэсэн мэдээлэл ирсэн.
ПОС төхөөрөмжөөс баримт хэвлэгдээгүй болон гүйлгээ амжилтгүй болсон тохиолдолд та дурын картыг 1 төгрөгөөр уншуулсны дараа тухайн гүйлгээ харилцагчийн данс руу буцах боломжтой. Хэрэв карт эзэмшигчийн дансанд ороогүй бол дахин картыг уншуулах, эсвэл бэлнээр төлбөр тооцоог хийх боломжтой. Харин карт эзэмшигч нь карт хариуцагч банктайгаа холбогдон маргааны хүсэлт бүртгүүлэх шаардлагатай.
ПОС терминал сүлжээнд холбогдохгүй байна. Яах вэ?
Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт болон [email protected] цахим хаягт хандах болон андройд ПОС дээрээсээ дуудлага өгөх боломжтой
ХБЗ-тэй хадгаламжаа яаж цуцлах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, ХБЗ-тэй хадгаламжийг зайнаас цуцлах боломжгүй тул өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан зээлтэй хадгаламжийн хугацааг цуцлуулах боломжтой.
Дансанд битүүмж тавигдсан байна. Яагаад?
ТиДиБи Онлайн үйлчилгээний өөрийн эрхээр нэвтэрч битүүмжийн дэлгэрэнгүй гэсэн цэсэд хандан ямар худалдан авалтын болон ямар шалтгаантай битүүмж тавигдсан байгаа талаар харах боломжтойгоос гадна шаардлагтатай тохиолдолд өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан дэлгэрэнгүй мэдээлллийг тодруулах боломжтой байна.
Хадгаламжийн хугацаа маань дууссан ч хүү нь орж ирээгүй байна.Яах вэ?
Та тухайн хадгаламжийн данстай холбосон харилцах юмуу хугацаагүй хадгаламжийн дансны хуулгаа шалгаж үзнэ үү. Тухайн дансанд нь таны хугацаатай хадгаламжийн дансанд бодогдсон хүү орно. Шаардлагатай тохиолдолд харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан мэдээллээ шалгуулах боломжтой.
Сая зайнаас цуцалсан хадгаламжнаасаа мөнгөө авах гэсэн гүйлгээ гарах данс дээр тэр данс харагдахгүй байна. Яах вэ?
Харилцагч та онлайн банкаараа хугацаатай хадгаламжийн дансаа 2 замаар орж цуцлах боломжтой. Хэрэв үлдэгдлээ хүлээн авах данс байхгүй тохиолдолд хүлээн авах данс байхгүй байна гэсэн анхааруулга харуулж шинэ данс нээх зам руу чиглүүлэн шилжинэ. Харин аль хэдийнээ харилцах данс үүссэн тохиолдолд дансны жагсаалт хэсэгт мэдээллүүд харагдана.
Тендерийн баталгаа гаргуулмаар байна яах вэ?
Харилцагч Та өөрт ойр байрлах салбарт хандан баталгааг гаргах боломжтой. Хэрэв тухайн баталгаа нь цахим баталгаа бол цахим системд өөрийн оролцож буй тендер / багцдаа бүртгүүлсэн байхыг анхаарна уу.
Тодорхойлолт авсаны дараа данс битүүмжтэй байна яаж чөлөөлөх вэ?
Дансны тодорхойлолт авсан үед тухайн дансны үлдэгдэл нь тодорхой хугацаатайгаар түр битүүмжлэгдэж байгаа ба тодорхойлолт авах үед танд мэдэгдэл харагдах тул тухайн битүүмжийн хугацаа дуусах хүртэл ямар нэг нэмэлт үйлилгээг уг дансанд хийх боломжгүй байна.
Визний хураамжаа төлж чадахгүй байна яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагч та ТиДиБи Онлайн үйлчилгээний шилжүүлэг гэсэн хэсгээр дамжин хүлээн авагчийн дансны мэдээллийг оруулан, гүйлгээний утга хэсэгт визтэй холбоотой мэдээллүүдийг бөглөн гүйлгээ хийхээс гадна, өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан визний хураамжаа төлөх боломжтой.
АТМ салбаруудын байршилыг яаж мэдэх вэ?
Харилцагч та веб хувилбараар хандаж байгаа тохиолдолд үндсэн цэсний "Тусламжийн төв" гэсэн хэсэгт даран салбаруудын мэдээллийг харах боломжтой. Харин аппликейшнаар хандаж байгаа тохиолдолд "Хэрэглэгчийн булан > Салбар, АТМ хаяг байршил" цэсэд хандан АТМ салбарын байршлын мэдээллийг харах боломжтой.
Ханш яаж харах вэ?
Харилцагч Та шинэчлэгдсэн онлайн банкныхаа арилжааны хүсэлт цонхноос ханшийн мэдээлэл харах боломжтой.
Карт зүгээр байгаа хэрнээ онлайн худалдан авалт хийж болохгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан мэдээллээ шалгуулах болон өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан шалгуулах боломжтой.
HID татсан яаж интернет банктайгаа холбох вэ?
Харилцагч Та HID-д бүртгүүлэхийн тулд онлайн банк руугаа нэвтэрч, Аюулгүй байдлын тохиргоо цэсний HID Баталгаажуулалт >“Шинэ төхөөрөмж бүртгэх” товчийг дарж бүртгүүлнэ. Хэрэв HID Approve аппликейшн ашиглаж буй утсан дээр суусан бол “Өөрийн утас дээр тохируулах” товчийг дарж шууд холбох боломжтой. Эсвэл HID Approve апп руу орж Add service сонголтыг дарсны дараа онлайн банк дээрх QR кодыг уншуулах, эсвэл бүртгэлийн мэдээллийг гараар оруулан холбож болно.
Интернет банк дээр байгаа хувийн мэдээлэл хэсэгээ шинэчлээд оруулахаар хадгалагдахгүй байна яах вэ? Миний хуучин утасны дугаар харагдаад байна. Сольмоор байна.
Баталгаажуулах үед алдаа гарсан тохиолдолд зайлшгүй банкны нэгжид хандан мэдээллээ шинэчлүүлнэ. Хэрэв холбогдох баталгаажуулалтыг бүрэн хангасан тохиолдолд харилцагч өөрийн мэйл, утасны дугаар, гэрийн хаяг зэрэг мэдээллүүдээ шинэчлэх засварлах боломжтой байна.
Мессеж мэдэгдэл авмаар байна? Зайнаас бүртгүүлж болох уу?
Харилцагч Та өөрийн шинэчлэгдсэн онлайн банканд нэвтэрч Мэдэгдлийн үйлчилгээнд бүртгүүлэн уг үйлчилгээг авах боломжтой ба "Хэрэглэгчийн булан -> Мэдэгдлийн тохиргоо идэвхжүүлэх эсвэл үгүй гэсэн үйлдлээр мэдэгдлийн үйлчилгээг авах боломжтой. Мөн харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй утасны дугаар, мэйл хаягаас хандан бүртгүүлэх боломжтойгоос гадна өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандана уу.
ПОС-ын орлого барьцаалсан зээл яаж авах вэ?
Харилцагч Та өөрийн онлайн банканд нэвтэрч Зээл цэс рүү орно > Посын орлого барьцаалсан зээл хэсэгт орж зээлийн нөхцөл, мэдээлэлтэй танилцана > зээлийн эрхээ урьдчилан тооцоолно >“Зээл авах” товчийг дарж хүсэлтээ эхлүүлнэ > Зээлийн шалгуур хангасан харилцагч зээлийн дүн, хугацаа оруулна > холбоо барих хүний мэдээлэл оруулна> гэрээг баталгаажуулснаар олголт автоматаар хийгдэнэ. Зээлийн шаардлага хангаагүй ч салбарт хүсэлт илгээх боломжтой харилцагчийн хүсэлт салбарт илгээгдэх ба салбараас шийдвэр гарган онлайнаар авах боломжтой.
Онлайн худалдан авалтын зээл яаж авах вэ?
Харилцагч Та өөрийн онлайн банканд нэвтэрч "Зээл цэс рүү орно > Хэрэглээний зээл / Цахим худалдан авалт хэсэгт орж зээлийн нөхцөл, мэдээлэлтэй танилцана > Худалдан авах барааны нэхэмжлэлийн дугаарыш оруулах зээлийн эрхээ тооцоолох > Зээл авах товчийг дарж шаардлагатай мэдээллүүдийг бөглөж баталгаажуулна > гэрээг баталгаажуулж шаардлагатай төлбөрүүдийг төлөх > Мерчант байгууллага руу худалдан авалтын дүнг шилжүүлнэ.
Онлайн автомашины зээл авмаар байна. Яаж авах вэ?
Харилцагч Та өөрийн шинэчлэгдсэн онлайн банканд нэвтэрч "Зээл > Автомашины зээл хэсэгт орж зээлийн нөхцөл, мэдээлэлтэй танилцана > зээлийн эрхээ урьдчилан тооцоолно >“Зээл авах” товчийг дарж хүсэлтээ эхлүүлнэ > хувь хүнээс худалдан авч буй бол автомашины улсын дугаарыг, харин мерчантаас худалдан авч буй бол нэхэмжлэлийн дугаарыг оруулна > нэмэлт мэдээлэл, даатгал, автомашины зургийг илгээх> гэрээг баталгаажуулж шаардлагатай төлбөрүүдийг төлөх > автомашины нэр шилжүүлсний дараа зээлийн олголт автоматаар хийгдэнэ.
Зорилготой хадгаламж яаж нээх вэ?
Та зорилготой хадгаламж үйлчилгээнд Ти Ди Би Онлайн аппликейшн болон www.etdbm.mn вэб хувилбараар хандан бүртгүүлэх боломжтой. Вэб хувилбараар хандаж байгаа тохиолдолд Нэвтрэх > Данс > Данс нээх > Хадгаламж > Зорилготой хадгаламж цэсээр, харин аппликейшнаар хандаж байгаа тохиолдолд Нэвтрэх > Үйлчилгээ > Зорилготой хадгаламж; гэж хандан тус тус бүртгүүлэх боломжтой.
Хариултаа яаж хадгалах вэ?
Та хариултаа хадгалъя үйлчилгээнд Ти Ди Би Онлайн аппликейшн болон www.etdbm.mn вэб хувилбараар хандан бүртгүүлэх боломжтой. Вэб хувилбараар хандаж байгаа тохиолдолд "Нэвтрэх > Хадгаламжийн үйлчилгээ > Хялбар хуримтлал>Хариултаа хадгалъя" цэсээр, харин аппликейшнаар хандаж байгаа тохиолдолд "Нэвтрэх > Үйлчилгээ > Хялбар хуримтлал> Хариултаа хадгалъя" цэсэд хандан бүртгүүлэх боломжтой.
Хялбар хуримтлалд яаж бүртгүүлэх вэ?
Та хялбар хуримтлалын үйлчилгээнд Ти Ди Би Онлайн аппликейшн болон www.etdbm.mn вэб хувилбараар хандан бүртгүүлэх боломжтой. Вэб хувилбараар хандаж байгаа тохиолдолд "Нэвтрэх > Хадгаламжийн үйлчилгээ > Хялбар хуримтлал" цэсээр, харин аппликейшнаар хандаж байгаа тохиолдолд "Нэвтрэх > Үйлчилгээ > Хялбар хуримтлал" цэсэд хандан бүртгүүлэх боломжтой.
Данс яаж нээх юм бэ?
Харилцагч Та шинэчлэгдсэн онлайн банкандаа нэвтрэн "Данс->Данс нээх" гэсэн замаар дамжин дансны төрлөө сонгон холбогдох талбаруудыг бөглөөд хүссэн дансаа зайнаас нээх боломжтой.
Дансны товч тодорхойлолтоо яаж авах вэ?
Харилцагч Та шинэчлэгдсэн онлайн банкандаа нэвтрэн "Данс->Дансны тодорхойлолт" гэсэн цэсэд хандан тодорхойлолтын төрлөө сонгон холбогдох талбаруудыг бөглөн тодорхойлолт авах боломжтой байна
Дансны үлдэгдэлтэй тодорхойлолтоо яаж авах вэ?
Харилцагч Та шинэчлэгдсэн онлайн банкандаа нэвтрэн "Данс-Дансны тодорхойлолт" гэсэн замаар дамжин тодорхойлолтын төрлөө сонгон холбогдох талбаруудыг бөглөн тодорхойлолт авах боломжтой байна.
1 утаснаас олон эрхээр нэвтэрдэг байсан. Олон эрхийг HID дээр холбож болох уу?
Тиймээ, олон эрхийг нэг HID App дээр бүртгэн ашиглах боломжтой. Харин нэг хэрэглэгчийн эрх зөвхөн нэг HID-тэй холбогдоно. Өөрөөр хэлбэл, нэг хэрэглэгчийн эрх нэг HID-тэй холбогдох боловч нэг HID App дээр олон хэрэглэгчийн эрх бүртгэж ашиглаж болно.
OTP бүртгүүлж байгаагүй харилцагчид яаж HID бүртгэлээ холбох вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны дараах замаар дамжуулан HID-д бүртгүүлнэ. Зам: Аюулгүй байдлын тохиргоо > HID баталгаажуулалт > Шинэ төхөөрөмж бүртүүлэх
Тогтмол шилжүүлэгт яаж холбох вэ?
Та ТиДиБи Онлайн үйлчилгээний өөрийн эрхээр нэвтэрч "Гүйлгээ->Тогтмол шилжүүлэг" цэсэд хандан тогтмол шилжүүлгээ зайнаас бүртгэх боломжтой. Мөн харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй өөрийн дугаар болон мэйл хаягаас хандан бүртгүүлэх боломжтой.
Тогтмол шилжүүлэг маань ороогүй байна. Яах вэ?
Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан мэдээллээ шалгуулах боломжтой
Арилжааны хүсэлт яаж явуулах вэ?
Харилцагч Та Online premium болон түүнээс дээш эрхийн бүлэгтэй бол онлайн банкаараа зайнаас арилжааны хүсэлт илгээх боломжтой ба "Үйлчилгээ->Хүсэлт->Арилжааны хүсэлт илгээх" цэсэд хандан арилжааны хүсэлт илгээх боломжтой.
Зайнаас дансаа хаах боломжтой юу?
Та Ти Ди Би Онлайн үйлчилгээний өөрийн эрхээр нэвтэрч 20 сая төгрөгөөс доош дүнтэй хугацаатай хадгаламжийн дансаа хаах боломжтой. Харин 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламжийн хувьд өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан хадгалмжийн дансаа хаалгах боломжтой.
Цахим банкны эрхийг өөрөө удирдах боломжтой юу? Түр хаах, идэвхжүүлэх боломжтой юу?
Харилцагч Та онлайн банкны эрхээ зайнаас түр хаах боломжтой ба бүртгэлээ сэргээх үйлдлийг зөвхөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан нээлгэх боломжтой. Онлайн банкны "Аюулгүй байдлын тохиргоо > Бүртгэл устгах" замаар түр хаана.
Цахим банкаар бүх дансаа удирдах боломжтой юу? Хаагдсан дансны мэдээллээ харах боломжтой юу?
Та өөрийн нээлттэй байгаа данстай холбоотой зарим үйлчилгээг (данс хаах, дансны товч нэр өгөх, нуух гэх мэт) онлайн банкаараа удирдах боломжтой. Харин хаагдсан дансны мэдээллийг зөвхөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан шалгуулах боломжтой
Цахим банкаараа мэдээлэл шинэчлэлт хийх боломжтой юу?
Та Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нэрний доор харагдах "Мэдээлэл шинэчлэх" цэсээр мэдээллээ шинэчлэх боломжтой. Мөн онлайн банкандаа нэвтэрсний дараа зүүн дээд буланд байгаа 3 зураас дээр дарж "Хэрэглэгчийн булан->Хувийн мэдээлэл-> Утасны дугаар, мэйл хаяг засаж "Үргэлжлүүлэх" товч дарснаар мэдээллээ шинэчлэх боломжтой.
Хадгаламжийн хугацаа дууссан автомат сунгалт шууд хийгдэх үү?
Тиймээ энгийн хугацаатай хадгаламжийн хувьд автоматаар сунгагдана.
Нэвтрэх нэр, нууц үг өөрчлөгдөх үү? Дахин шинээр авах уу?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, Та одоогийн нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж байгаа бол эхний удаад одоогийн нэвтрэх нэр, нууц үгээрээ хандаж орсны дараа шинээр нууц үгээ солих хэсэг гарч ирэх ба цаашид шинэ нууц үгээрээ хандаарай. Нэвтрэх нэр хэвээр байна.
Хадгаламжийн дансаа хааж байгаа юмаа. Мөнгө маань орох харилцах дансаа сольж болох уу?
Болноо. Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан хадгаламжийн данс хаах үед хүлээн авах харилцах дансаа солих боломжтой.
Хүүхдийн картын гүйлгээний дээд хязгаарыг шинэ интернет банканд тохируулах боломжтой юу?
Уучлаарай, хүүхдийн картны лимит тохиргоо цаанаасаа хийгдсэн байдаг тул онлайн банкаараа өөрчлөх боломжгүй юм.
Хүүхдийн багцын бүх бүтээгдэхүүн нь интернет банкиндаа харагдах уу?
Тиймээ онлайн банкаараа хүүхдийн багц бүтээгдэхүүнээ хянах бүрэн боломжтой
Хүүхдийн интернет банкаа идэвхжүүлээгүй байсан, одоо шууд энэ интернет банк руу орж болох уу?
Идэвхжүүлэх үйлдэл хийгдээгүй тохиолдолд шууд нэвтрэн орох боломжгүй буюу заавал эхлээд идэвхжүүлэлтээ амжилттай хийх шаардлагатай ба анх банканд бүртгэлтэй утасны дугаарт илгээгдсэн нэг удаагийн нууц үгийг ашиглан нууц үгээ өөрийн мартахгүй нууц үгээр шинэчилнэ. Эсвэл нэвтрэх нэрний доор харагдах "Та нэвтэрч чадахгүй байна уу" цэсээр дамжуулан нэвтрэх нэрийг мэдэх болон нууц үгээ шинэчлэх боломжтой.
Хүүхдэд гэнэтийн ослын даатгалын тохиолдол үүссэн бол яах вэ?
Харилцагч та даатгалын гэрээнд заасан эрсдэлүүд мөн эсэхийг нягтлаарай, хэрэв мөн бол Даатгалын компани руу залгаж зөвлөгөө авч гэрээнд заасан нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн заасан хугацааны дотор бүрдүүлж өгсөнөөр даатгалын нөхөн төлбөр авах боломжтой.
Хүүхдийн Happy pay орохгүй байна?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүүхдийн гэрчилгээ, хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорттай хандах боломжтой.
Хугацаатай хадгаламжийн дансаа үлдэгдэл хамаарахгүйгээр TDB Online-аасаа цуцалж болох уу?
Та Ти Ди Би Онлайн үйлчилгээний өөрийн эрхээр нэвтэрч 20 сая төгрөгөөс доош дүнтэй хугацаатай хадгаламжийг цуцлах боломжтой. Харин 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламжийн хувьд өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан хадгалмжийн хугацааг цуцлуулах боломжтой.
Хадгаламжийн дансаа хэрхэн хаах вэ?
Харилцагч та онлайн банкаараа дамжуулан хадгаламжийн дансаа хаах боломжтой ба "Данс->Хаах дансаа сонгоод->Данс удирдах->Данс хаах" цэсэд хандан дансаа хаах боломжтой.
Хугацаатай хадгаламжаа хэрхэн хүү тохирч сунгах вэ?
Системийн шилжилттэй холбоотой энгийн хугацаатай хадгаламжууд автомат сунгалттай болсон байгаа. Харин өндөр дүнтэй тусгай нөхцөлт хадгаламжийн хувьд Харилцагч та хүү тохирч хадгаламж нээлгэсэн салбартаа хандан хадгаламжийн хүү тохирч шинээр хадгаламжийн данс нээлгэх боломжтой.
Бритто картын буцаан олголт хэвийн орох уу?
Тиймээ. Буцаан олголт худалдан авалт хийсний маргааш таны дансанд орно.
Даатгалын гэрээ дуусах үед мэдэгдэл ирэх үү?
Тиймээ. Харилцагч таны банканд бүртгэлтэй утасны дугаарт даатгалын гэрээний хугацаа дуусахын өмнө мэдэгдэл өгнө.
Даатгалын төлбөр татагдах дансанд үлдэгдэл хүрэлцээгүй бол яах вэ?
Дансанд үлдэгдэл хүрэлцээгүй бол төлбөр хойшлогдож, дансанд мөнгө орсны дараа татагдана.
Даатгалын хураамжаа хуримтлуулахгүй жил жилдээ төлөөд явж болох уу?
Уучлаарай даатгалын хураамжийн хуримтлал нь зээлийн даатгалын тасралтгүй байдлыг хангах журамтай байдаг тул заавал хуримтлуулах шаардлагатай.
Даатгалын төлбөр татагдаагүй ч миний дансанд мөнгө байсан бол яах вэ?
Харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулна уу.
Даатгалын хураамж төлөх дансаа солих боломжтой юу?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан даатгалын хураамж төлөх дансаа шинэчлүүлэх боломжтой
Хадгалсан загварууд маань данс нь өөрчлөгдсөн байна.Яах вэ?
Танд төвөг удсанд уучлаарай, Системийн шинэчлэлттэй холбоотой манай харилцагчдын дансны дугаар 9 оронтой байсан нь 10 оронтой болж өөрчлөгдсөн байгаа.
Гаалийн төлбөрөө яаж төлөх вэ?
Харилцагч Та онлайн банкны "Төлбөр->Гааль" цэсээр Гаалийн төлбөрөө төлөх боломжтой.
QR код үүсгээд дансруугаа мөнгө авч болохгүй юмуу?
Харилцагч Та Happy pay дээрээ My QR үүсгэж happy pay-р уншуулсан тохиолдолд дансруугаа мөнгө авах боломжтой. Happy pay дээр үүссэн QR-г өөр банкны апп-р уншуулж гүйлгээ хүлээн авах боломжгүй байна.
Qpay гүйлгээ хийх гэхээр QR алдаатай гээд уншихгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та шинэчлэгдсэн онлайн банкнаасаа гараад дахин нэвтэрч үзнэ үү.
Дансны үлдэгдэлээ нууж болох уу?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та шинэчлэгдсэн онлайн банкнаасаа гараад дахин нэвтэрч үзнэ үү.
Нэхэмжлэхийн дугаар буруу гээд байна.Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та шинэчлэгдсэн онлайн банкнаасаа гараад дахин нэвтэрч үзнэ үү.
Машины дугаар хийхээр буруу гээд төлөх татвар маань гарч ирэхгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та шинэчлэгдсэн онлайн банкнаасаа гараад дахин нэвтэрч үзнэ үү.
Татвар төлөх гэхээр регистрээр гарч ирэхгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та шинэчлэгдсэн онлайн банкнаасаа гараад дахин нэвтэрч үзнэ үү.
Татвар төлсөн ч төлөгдөөгүй байна яах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны "Төлбөр->Татвар" хэсгээр дамжин холбогдох мэдээллийг оруулснаар татвараа төлөх боломжтой байна. Гүйлгээ хийх үед алдаа гарсан тохиолдолд амжилтгүй гэсэн мессежийг харуулах болно. Иймд амжилттай төлөлт хийгдсэн ч төлөлт хийгдээгүй хэвээр байгаа тохиолдолд холбоотой татварын албанд хандан шалтгааныг тодруулна уу.
Зээлийн төлөлт автоматаар татаагүй байна яаж төлөх вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та зээлээ салбарт очихгүйгээр 100% онлайнаар, TDB online аппликейшнаар "Зээл->Зээл төлөх цэсэд хандан төлөх боломжтой. Та зээлийн эргэн төлөлт татагдах харилцах дансандаа зээл төлөх дүнг байршуулах үед автоматаар төлөгдөнө. Мөн шаардлагатай тохиолдолд харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулна уу.
Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулах, шинэчлэх хүсэлтийг зайнаас шийдэх боломжтой болсон уу?
Танд төвөг удаж байгаад уучлаарай, Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахын тулд зайлшгүй зээл авсан салбарт хандах шаардлагатай
Зээлийн дансандаа бусад банкнаас хэрхэн төлөлт хийх вэ?
Зээл төлөх харилцах данс руугаа бусад банкны данснаасаа шилжүүлэг хийснээр тухайн данснаас зээлийн данс руу таталт хийнэ.
2 сар дарааллан төлөөгүй зээлдэгч зээлдээ хэсэгчлэн төлөлт хийвэл ямар дарааллаар төлөгдөх вэ?
Өрийн дүн-хуримтлагдсан хүү- үндсэн зээлийн төлөлт гэсэн дарааллаар төлөлт хийгдэнэ.
Шууд зээлийн дансанд төлбөр төлж болох уу?
Болно. Тухайн илүү төлөлт нь зээл төлөлтийн сүүлийн сараас хасагдана. Харин тухайн сарын төлөлт хуваарьт өдрөө татагдахыг анхаарна уу.
Төлбөрийн зөрчил үүсгэсэн зээлээ багцаар нь хэрхэн харах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны "Зээл цэс-> Зээлийн дансны дэлгэрэнгүй" хэсгээс харах боломжтой ба багцалж харах боломжгүй байна.
Хугацаа дуусах дөхсөн зээлээ хэрхэн харах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны "Зээл цэс-> Зээлийн дансны дэлгэрэнгүй" хэсгээс харах боломжтой
Зээл төлдөг өдрөө хэрхэн өөрчлөх вэ?
Харилцагч та зээл авсан салбарт хандан төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулах боломжтой. Харин онлайн зээлийн хувьд өөрт ойр байрлах салбарт хандан мэдээлэл авна уу.
Зээлдээ илүү төлбөр хийж болох уу, эргэн төлбөрийн хуваарь маань яаж өөрчлөгдөх вэ?
Илүү төлөлт хийж болно гэхдээ тухайн төлөлт нь зээлийн хуваарийн сүүлийн сарын үндсэн төлөлтөөс хасагдахыг анхаарна уу. Харин тухайн сарын төлөлтөө хуваарьт өдрөө дахин төлнө.
Зээлээ өнөөдөр төлбөл зээлийн ангилал сайжрах уу?
Зээлийн ангиллаа сайжруулахын тулд "Эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу 3 сар тасралтгүй хэвийн төлөлт хийх шаардлагатай бөгөөд ингэснээр буурсан ангиллыг "хэвийн" хүртэл дээшлүүлэх боломжтой. Ангилал засагдаагүй бол өөрт ойр байрлах салбарт хандан зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Өнөөдрийн байдлаар төлөх нийт зээлийн төлбөр хэд байна вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны "Зээл цэс-> Зээлийн дансны дэлгэрэнгүй" хэсгээс харах боломжтой
Тэтгэвэрийн зээл нэмж авмаар байна яаж авах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны "Зээл цэс->Тэтгэврийн зээл->Хүсэлт илгээх" замаар холбогдох мэдээллийг оруулж баталгаажуулснаар ХХБ-ны үлдэгдэлтэй тэтгэврийн зээлийг шинэ зээлээр хааж, үлдсэн дүнг дансанд олгогдоно. Зээлийн хугацаа шинэ зээл авсан өдрөөс эхлэхийг анхаарна уу.
Зээлээ яаж төлөх вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны "Зээл цэс->Зээл төлөх->Зээлээ сонгон" төлөлт товчийг дарснаар төлөх зээлийн дүн болон төлөх зээлийн дансны дугаарыг сонгон баталгаажуулна.
Зээлийн хүсэлт амжилттай гэсэн хэрнээ данс руу мөнгө орохгүй байна. Яах вэ?
Та ямар зээлийн хүсэлт илгээсэн бэ? Хадгаламж барьцаалсан зээлийн хувьд шууд харилцагчийн заасан дансанд олголт хийгдэх ба Цалингийн зээлийн хувьд Хүсэлт амжилттай илгээгдсэн боловч цалингийн зээлийн дүн болон бусад шалгуураас шалтгаалан салбараас шийдвэрлэгдэх тул энэ тохиолдолд зээлийн хүсэлт шийдвэрлэгдэх дарааллын дагуу орно. Шаардлагатай тохиолдолд харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандах боломжтой
Зээлээ яаж хаах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкаараа өөрийн эрхээр хандан "Зээл->Зээл хаах-> Хаах зээлээ сонгон" зээлээ хаах боломжтой.
Бүртгэсэн билл төлбөрүүд маань харагдахгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны "Төлбөр->Билл бүртгэх" цэсээр дахин биллээ бүртгэн төлбөр тооцоогоо хийх боломжтой. Хадгалсан билл төлбөрүүд устсан тохиолдолд дахин гараар бүртгэх шаардлагатай.
Нэгж дата авч болохгүй байна?
Харилцагч Та шинэчлэгдсэн онлайн банкны "Төлбөр->Нэгж цэнэглэлт" цэсээр дамжуулан үүрэн телефоны нэгж болон датаг авах боломжтой. /Unitel, Skytel, Gmobile, Lime, Ondo/
Хэрэглээний төлбөрөө яаж төлөх вэ?
Харилцагч Та шинэчлэгдсэн онлайн банкны "Үйлчилгээ->Төлбөр->Билл бүртгэх" цэсээр дамжуулан ус, дулаан, цахилгаан, утас, СӨХ, Юнивишн, Скаймедиа, Мобимедиа болон бусад төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв бүртгэлтэй билл байхгүй тохиолдолд уг талбар хоосон харагдах ба та өөрийн биллээ бүртгэн гүйлгээ төлбөр тооцоогоо илүү түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой.
Автомашины торгуулиа зайнаас төлж болох уу? Яаж төлөх вэ?
Харилцагч Та шинэчлэгдсэн онлайн банкны "Төлбөр->Автомашины торгууль" цэсээр автомашины улсын дугаараа оруулж торгуулиа төлөх боломжтой.
Хэрэглээний төлбөрөө яаж төлөх вэ?
Харилцагч Та шинэчлэгдсэн онлайн банкны "Үйлчилгээ->Төлбөр->Билл бүртгэх" цэсээр дамжуулан ус, дулаан, цахилгаан, утас, СӨХ, Юнивишн, Скаймедиа, Мобимедиа, торгууль болон бусад төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв бүртгэлтэй билл байхгүй тохиолдолд уг талбар хоосон харагдах ба та өөрийн биллээ бүртгэн гүйлгээ төлбөр тооцоогоо илүү түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой.
Вебээр интернет банк орж болохгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, шинэчлэгдсэн онлайн банкны ажиллагаа хэвийн байгаа тул харилцагч та дахин хандана уу.
Шинэ харилцагчаар яаж бүртгүүлэх вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан харилцагчаар бүртгүүлэх боломжтой.
Банканд бүртгэлтэй мэйлээ яаж солих вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны "Хэрэглэгчийн булан" хэсгээр бүртгэлтэй мэйл хаягаа шинэчлэх боломжтой. Өөрийн нэр дээрх утасны дугаар дээр батаалгаажуулах код очихыг анхаарна уу
Банканд бүртгэлтэй утсаа яаж солих вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны "Хэрэглэгчийн булан" хэсгээр орж бүртгэлтэй утасны дугаараа шинэчлэх боломжтой. Тус утасны дугаар нь өөрийн нэр дээр байх ёстойг анхаарна уу
Нэвтрэх нэр буруу гээд байна?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны нэвтрэх нэрийн доор харагдах "Нэвтэрч чадахгүй байна уу" хэсэгт дарж Нэвтрэх нэр болон нууц үгээ бүртгэлтэй утасны дугаараараа дамжуулан сэргээх боломжтой.
Нууц үг шинээр үүсгэх гэсэн чинь алдаа заагаад байна. Ямар нууц үг үүсгэх ёстой вэ?
Шинэчлэгдсэн онлайн банкны нууц үгний шаардлага нь нууц үг оруулах талбарын доор харагдаж байгаа тул Харилцагч та уг шаардлагыг хангасан нууц үгийг оруулсанаар амжилттай үүснэ. Өөрөөр хэлбэл том, жижиг үсэг, тэмдэгт гэх мэт зайлшгүй оруулах шаардлагыг бүрдүүлнэ үү.
Нууц үгний блокоо яаж гаргах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкандаа нэвтрэхээс өмнө нэвтрэх нэрийн доор "Нэвтэрч чадахгүй байна уу" хэсэгт дарж нууц үгний блокоо гаргах боломжтой. Харин нууц үгээ 5 удаа буруу хийж, 15 минутын хугацаатай блок хийгдсэн байгаа тохиолдолд уг хугацааг зайлшгүй хүлээж дууссаны дараагаар блок гарна.
Нэвтрэх нэрээ мэдэхгүй байна.Яах вэ?
Харилцагч Та шинэчлэгдсэн онлайн банкны нэвтрэх нэрийн доор харагдах "Нэвтэрч чадахгүй байна уу" хэсэгт дарж Нэвтрэх нэр болон нууц үгээ бүртгэлтэй утасны дугаараараа дамжуулан сэргээх боломжтой.
Зайнаас мэдээллээ шинэчлэх гэхээр мэдээллээ оруулсны дараа алдаа гарлаа салбарт ханд гээд байна.Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та өөрт ойр байрлах салбарт хандан мэдээллээ шинэчлүүлэнэ үү. Харилцагч та одоогийн байршлаа хэлбэл бид танд ойр байрлах салбарын мэдээллийг илгээе
Картын жагсаалт дээр карт гарч ирэхгүй байна.Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтой
Яаж карт захиалах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкаараа зайнаас картаа захиалах боломжтой. Шинэчлэгдсэн онлайн банкныхаа "Карт цэс->Карт захиалах" хэсгээр орж холбогдох мэдээллийг оруулж шинэ картаа захиалах боломжтой
Карт болохгүй байна яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та өөрийн шинэчлэгдсэн онлайн банкнаасаа "Карт цэс->Картаа сонгох->Карт удирдах -> Төлөв өөрчлөх-> Идэвхтэй" байгаа эсэхийг шалгаарай. Идэвхтэй боловч карт нь болохгүй байвал харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтой
Илүү дүнгээр битүүмжлэгдсэн байна. Хаашаа хандаж шалгуулах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтой
Төлөөд дууссан ч битүүмж цуцлагдахгүй байна. Яах вэ?
Зээлийн данс хаах үйлдлээр хийсэн битүүмж автоматаар цуцлагдах ба зээлийн төлөлт хийх үйлдлээр хийгдсэн дансны хувьд маргааш өдөр нь автоматаар цуцлагдана.
Хадгаламж барьцаалсан зээл сунгаж болох уу?
Та өөрийн данс хариуцсан салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан сунгуулах хүсэлтээ өгөх боломжтой.
Хадгаламж барьцаалсан зээл яаж хаах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкнаасаа тус зээлийг хаах боломжтой. Онлайн банкны "Зээл цэс->Зээл хаах->ХБЗ хаах" замаар холбогдох талбаруудыг бөглөн зээлээ хаах боломжтой.
Хадгаламж барьцаалсан зээл яаж авах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкаараа дамжуулан хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой. Онлайн банкны "Зээл цэс->ХБЗ авах" цэсээр дамжин шаардлагатай мэдээллүүдийг сонгосноор ХБЗ авах боломжтой.
SWIFT GPI tracker-SWIFT гүйлгээний статусаа яаж хянах вэ?
Харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтойгоос гадна өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан шалгуулах боломжтой.
Visa direct хийж болохгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагч та хэсэг хугацааны дараа онлайн банкандаа дахин нэвтэрнэ үү. Шаардлагатай тохиолдолд харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтой
Moneygram шилжүүлэг яаж хийх вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкаараа дамжин "Гадаад шилжүүлэг->Moneygram" хэсгийг сонгож шаардлагатай талбаруудыг бөглөсний дараагаар, гүйлгээгээ баталгаажуулан илгээнэ. Гүйлгээ амжилттай хийгдсэний дараа үүсэх reference дугаарыг хүлээн авагчид өгснөөр уг хүлээн авагч шилжүүлгийг хүлээн авах боломжтой.
Гадаад шилжүүлэг хийж болохгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, гадаад шилжүүлэг хийх боломжгүй нийтлэг шалтгаанууд:
1. Хүлээн авагчийн мэдээлэл дутуу/алдаатай байх
2.Валют, лимит, эсвэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байх
3. Хүлээн авагч банк / дамжуулагч банкны сүлжээ системийн зогсолт гэх мэт.. Иймд харилцагч та мэдээллээ шалгаж дахин гүйлгээ хийхээс гадна шинэчлэгдсэн онлайн банкнаасаа гарч дахин нэвтрээд нэг үзээрэй. Шаардлагатай тохиолдолд харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтойгоос гадна өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан шалгуулах боломжтой.
Гадаад шилжүүлэг хийх гэсэн юм нөгөө хүнийхээ дансны Iban-г мэдэхгүй байна. Яах вэ?
Гадаад шилжүүлэг хийхэд хүлээн авагчийн дансны дугаар (IBAN), банкны SWIFT код, нэр зэрэг мэдээлэл маш чухал, зайлшгүй шаардлагатай байдаг. IBAN дугааргүй тохиолдолд шилжүүлэг хийх боломжгүй тул харилцагч та хүлээн авагчаас мэдээллийг тодруулж гүйлгээг хийнэ үү.
Гадаад шилжүүлэг хадгалсан загвараараа хийдэг байсан. Загвар устсан байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, загвар устсан тохиолдолд банкны зүгээс дахин сэргээх боломжгүй тул та дахин гараар шивж загварыг хадгална уу.
Цалингийн зээлийн автомат таталт хийгдээгүй байна. Би мөнгөө үрцэн шдээ. Өмнө нь цалин оронгуут л татдаг байсан шдээ. Одоо яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтойгоос гадна өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан шалгуулах боломжтой.
Цалингийн зээлийн үлдэгдэлээ яаж харах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны "Зээл цэс->Зээлийн жагсаалт->Цалингийн зээл->Зээлийн дэлгэрэнгүй" хэсгээс зээлийн үлдэгдэлээ харах боломжтой
Цалингийн зээлийн эргэн төлөлтийн хуваариа хаанаас харах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкны "Зээл цэс->Зээлийн жагсаалт->Цалингийн зээл->Зээлийн дэлгэрэнгүй" хэсгээс эргэн төлөлтийн хуваариа харах боломжтой
Цалингийн зээлийн хүсэлт илгээж болохгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтойгоос гадна өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан шалгуулах боломжтой.
Цалингийн зээл нэмж авч болохгүй юм уу?
Цалингийн зээл нэмж авах боломжтой гэхдээ ХХБ-ны өмнөх үлдэгдэлтэй цалингийн зээлийг шинэ зээлээр хааж, үлдсэн дүн олгогдоно. Цалингийн зээлийн хугацаа нэмж зээл авсан тухайн өдрөөс тооцогдохыг анхаарна уу.
Цалингийн зээлээ төлсөн чинь 5 хоногийн дараа 5620 төг төлөгдөөгүй гэж харагдаад байна. Би бүх дүнгээр нь төлсөн шдээ
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтойгоос гадна өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан шалгуулах боломжтой.
Зээлийн хүү буруу харагдаад байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагч та хэсэг хугацааны дараа онлайн банкандаа нэвтэрч үзнэ үү. Шаардлагатай тохиолдолд харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтой
Цалингийн зээл авах гэхээр шимтгэл авах данс дээр данс гарч ирэхгүй байна?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкнаасаа гарч дахин нэвтэрнэ үү.
Цалингийн зээл яаж авах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банк апп-аараа дамжуулан зээлийн хүсэлтээ илгээх боломжтой. Онлайн банкандаа нэвтэрсний дараа "Зээл цэс-> Цалингийн зээл ->Хүсэлт" илгээж баталгаажуулснаар зээл авах боломжтой.
Өөрийн данс хооронд гүйлгээ хийж болохгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкнаасаа гарч дахин нэвтэрнэ үү.
Дансны Iban яаж харах вэ?
Харилцагч Та онлайн банкны "Шилжүүлэг" цэсэд хандан IBAN лавлах хэсгээр тухайн дансаа оруулж өгснөөр IBAN-ыг харах боломжтой.
Гүйлгээ хийх гэхээр дансны ханш сонго гээд байна. Сонгосон ч буруу гээд байна.Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкнаасаа гарч дахин нэвтэрнэ үү.
Гүйлгээ хийх гээд дансаа бичихээр өөр хүний нэр гарч ирээд байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, дансны дугаар өөрчлөгдсөн боловч үндсэн эзэмшигчийн нэр хэвээр гарч ирэх ёстой тул харилцагч та онлайн банкнаасаа гарч дахин нэвтрэн гүйлгээг хийнэ үү.
Банк хооронд өндөр дүнтэй гүйлгээ хийх бүрт код хийх шаардлагатай юу?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, өндөр дүнтэй гүйлгээ хийх үед 1 удаагийн нууц үгээр баталгаажуулалт хийгдэж байгаа ба тухайн нууц үг буюу 6 оронтой тоог HID гэж тусдаа аппликэйшнаас авах боломжтой. Харилцагч та гүйлгээ хийх үед гарч ирсэн заавар зураг дээр дарж HID апп-ыг татан тохиргоог хийнэ үү.
Онлайн банкаараа гүйлгээ хийхэд гүйлгээний утга санал болгох уу?
Шинэчлэгдсэн онлайн банкны гүйлгээ утга ***-с шилжүүлэв гэсэн тогтмол утга санал болгож байна. Харилцагч та дурын утгыг оруулах, тогтмол болгож хадгалах боломжтой.
Банк хооронд 5 сая төгрөгөөс дээш дүнгээр гүйлгээ хийх гэсэн чинь код нэхээд байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, өндөр дүнтэй гүйлгээ хийх үед 1 удаагийн нууц үгээр баталгаажуулалт хийдэг ба тухайн нууц үг буюу 6 оронтой тоог HID гэж тусдаа аппликэйшнаас авах боломжтой. Харилцагч та гүйлгээ хийх үед гарч ирсэн заавар зураг дээр дарж HID апп-ыг татан зааврын дагуу тохиргоо хийнэ үү.
Банк хоорондын гүйлгээгээ давхар хийчлээ. Яах вэ?
Харилцагч та өөрийн онлайн банкаараа нэвтэрч "Үйлчилгээ->Хүсэлтийн жагсаалт->Хүсэлт нэмэх->Маргаантай гүйлгээний хүсэлт" цэсэд хандан тухайн гүйлгээг шалгуулах боломжтой. Мөн харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтойгоос гадна өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан "Маргаантай гүйлгээний хүсэлт" өгөх боломжтой.
Банк хоорондын гүйлгээ хийх гэсэн чинь вальт сонго гээд сонгосон байхад алдаа заагаад байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагч та хэсэг хугацааны дараа онлайн банкандаа нэвтэрч үзнэ үү. Шаардлагатай тохиолдолд харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтой
Банк хоорондын гүйлгээ хийх гэсэн алдаа заагаад болохгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, зарим тохиолдолд хүлээн авагчийн банкны сүлжээтэй холбоотой гүйлгээ хийгдэхгүй алдаа заадаг тул та дансны хуулгаа шалгаж гүйлгээг баталгаажуулсны дараа дахин гүйлгээ хийхээр хандана уу.
Банк хоорондын гүйлгээ хийх гэхээр хүлээн авах данс буруу гээд байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, хүлээн авах данс зөв эсэхийг дахин баталгаажуулна уу. Хэрвээ данс зөв бол IBAN лавлах цэсээр мэдээллээ баталгаажуулсны дараа дахин оролдож үзнэ үү.
Үндсэн дансаа сольж болохгүй байна.Яаж солих вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагч та хэсэг хугацааны дараа онлайн банкандаа нэвтэрч үзнэ үү. Шаардлагатай тохиолдолд харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтой
Дансны зарцуулалтын график харагдахгүй байна. Яаж харах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, харилцагч та хэсэг хугацааны дараа онлайн банкандаа нэвтэрч үзнэ үү. Шаардлагатай тохиолдолд харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтой
Хуучин хаагдсан, өмнөх дансны хуулга болон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юу?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, зайнаас хаагдсан дансны мэдээллийг авах боломжгүй тул харилцагч та өөрт ойр байрлах салбарт хандан хаагдсан дансны мэдээллийг шалгуулах, хуулга авах боломжтой. Та одоогийн байршлаа хэлбэл бид танд ойр байрлах салбарын мэдээллийг илгээе.
Хүүхдийн нэрийн данс маань интернет банк дээр харагдахгүй байна. Яах вэ?
Харилцагч Та шинэчлэгдсэн онлайн банкны "Данс" цэсийн доор харагдах "Дансны тохиргоо" цэсээр орж "Ашиглахгүй байгаа" хэсгээр орж хүүхдийн дансаа сонгон бүх чекийг хийсний дараа "Үргэлжлүүлэх" дарснаар дансны жагсаалт хэсэгт хүүхдийн данс нэмэгдэх боломжтой.
Данс цэсэд зээлийн данс маань харагдахгүй байна. Яах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн онлайн банкандаа нэвтэрч "Зээл" цэсээс зээлийн дансны жагсаалтаа харах боломжтой. Шаардлагатай тохиолдолд харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан шалгуулах боломжтой
Онлайн банк дээр дансны нэр өгч болохгүй байна. Яах вэ?
Харилцагч та шинэчлэгдсэн Онлайн банк руугаа нэвтэрч Дансны жагсаалт хэсгээс нэр өгөх дансаа сонгон хүссэн тэмдэгтээ ашиглан дансны нэр өгөх боломжтой.
Дансны дэлгэрэнгүй харагдахгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, системийн шилжилттэй холбоотой дансны дэлгэрэнгүй харагдахгүй байх боломжтой. Та шинэчлэгдсэн онлайн банкандаа хэсэг хугацааны дараа дахин нэвтэрч үзээрэй.
Дансны дугаараа хуулж болохгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, та өөрийн шинэчлэгдсэн дансны дугаарыг гараар шивж оруулна уу.
Дансны боломжит үлдэгдэл нийт үлдэгдэл 2 2 өөр байна.Яагаад вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, таны дансны үлдэгдэл бодитоор хадгалагдаж байгаа тул түр хүлээгээд шинэчлэгдсэн онлайн банкандаа дахин нэвтрээд үзээрэй. Мөн харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягаас хандан шалгуулах боломжтой
Дансны үлдэгдэл харагдахгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, таны дансны үлдэгдэл бодитоор хадгалагдаж байгаа тул түр хүлээгээд шинэчлэгдсэн онлайн банкандаа дахин нэвтрээд үзээрэй. Мөн харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягаас хандан шалгуулах боломжтой
Үндсэн данс дээр хуулга харах товч байгаа хэрнээ бусад данс дээр хуулга харах товч алга. Яаж харах вэ?
Танд төвөг удаж байгаад уучлаарай, Харилцагч Та шинэчлэгдсэн онлайн банкныхаа "Данс" цэсэд хандан дансны жагсаалтаасаа хуулга харах дансаа сонгох үед "Хуулга харах" цэс гарч ирнэ.
Дансны хуулга дээр өөрөө хийгээгүй гүйлгээ харагдаж байна. Хаана хандах вэ?
Харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягаас хандан шалгуулж, холбогдох мэдээлэл зөвлөгөөг авах боломжтой.
Хийсэн гүйлгээ маань хуулга дээр харагдахгүй байна. Яах вэ?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, системийн шилжилтийн дараа гүйлгээ хуулга дээр харагдахгүй түр саатсан байх боломжтой. Та түр хүлээгээд дахин хуулгаа татаад үзээрэй. Хэрвээ харагдахгүй хэвээр байвал харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягаас хандан шалгуулах боломжтой.
Дансны хуулгаа яаж авах вэ?
Та өөрийн шинэчлэгдсэн онлайн банкны эрхээрээ нэвтэрч тухайн дансаа сонгоод “Дансны хуулга” цэсэд хандан хуулга татах хугацаагаа сонгон дансны хуулга авах боломжтой ба эсвэл өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан авах боломжтой. Хэрвээ Та одоогийн байршлыг хэлбэл бид танд ойрхон байрлалтай салбаруудын мэдээллийг илгээе.
Харилцах дансны дугаар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бусад банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн гэрээний төлбөр төлөх хэсэгт тусгагдсан танай дансыг өөрчлүүлэх шаардлагатай юу?
Харилцагч та өмнө ашиглаж байсан дансны дугаарыг цаашид ашиглах бүрэн боломжтой тул өмнөх данс руу гүйлгээ хийхэд ямар нэгэн асуудал огт үүсэхгүй юм.
Энэхүү шинэчлэлээс би ямар бодит ашиг хүртэх вэ?
Шинэчлэлт хийгдсэнээр бид дэлхийн шилдэг банкны суурь системийг ашиглаж, дижитал шилжилтийн нэгэн том алхмыг хийсэн ба ирээдүйд олон гар ажиллагаа бүхий үйл ажиллагааг автоматжуулж, цахимжуулсан ач холбогдолтой.
Асуудал гарвал хаана хандах вэ?
Харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягаас хандан шалгуулах боломжтой.
HID гэж юу вэ?
HID Approve нь таны өмнө ашигладаг байсан TDB OTP аппликейшныг орлуулж буй олон улсын баталгаажуулалтын аппликейшн юм. Мөн HID нь харилцагчийг таних, аюулгүй байдлыг хангах зорилготой дотоод танилтын код өгдөг апп юм. Харилцагч Та 500,000 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийх болгонд нэг удаагийн нууц үгээр баталгаажуулан гүйлгээгээ хийх боломжтой.
Энэхүү системийн шилжилтийн талаар ямар сувгуудаар танайх хэзээнээс мэдээлэл өгч эхэлсэн бэ?
Банк нь системийн шилжилтийн талаар урьдчилан:
Вэб сайт
Сошиал хуудас
Апп доторх мэдэгдэл
Албан SMS, Мэйл зэрэг сувгуудаар мэдээллэсэн байгаа.
Оператортой яаж холбогдох вэ?
Харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягаас хандан авах боломжтой.
Дансны дугаар өөрчлөгдөх юмуу?
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, Системийн шинэчлэлтээр ХХБ-ны бүх харилцагчдын дансны дугаар 9 оронтой байснаас 10 оронтой болж шинэчлэгдсэн байгаа. Харилцагч та хуучин болон шинэ дансны дугаарыг аль алийг нь ашиглах боломжтой. Шинэ дансны дугаарыг шинэчлэгдсэн онлайн банкны Данс цэсээс хараарай.
Лавлах утас чинь хэд вэ?
Харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягаас хандан авах боломжтой.
Мэдээллээ яаж шинэчлэх вэ?
Харилцагч Та шинэчлэгдсэн онлайн банкны нэвтрэх нэрний доор харагдах "Мэдээлэл шинэчлэх" цэсээр мэдээллээ шинэчлэх боломжтой. Мөн онлайн банкандаа нэвтэрсний дараа зүүн дээд буланд байгаа 3 зураас дээр дарж "Хэрэглэгчийн булан->Хувийн мэдээлэл-> Утасны дугаар, мэйл хаяг засаж "Үргэлжлүүлэх" товч дарснаар мэдээллээ шинэчлэх боломжтой.
Лайт хэсэгт үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ нь юу вэ?
Лайт хэсэгт үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ :
1. Иргэн, байгууллагын харилцагч шинээр бүртгэх
2. Иргэн, байгууллагын харилцах данс нээх, нэмэлт үйлчилгээ
3. Иргэн, байгууллагын хадгаламжийн данс нээх, нэмэлт үйлчилгээ
4. Иргэн, байгууллагыг багц бүтээгдэхүүнд бүртгэх
5. Иргэн, байгууллагыг Ти Ди Би онлайнд бүртгэх, нэмэлт үйлчилгээ
6. Иргэн, байгууллагын бүх төрлийн картын бүтээгдэхүүн борлуулалт, нэмэлт үйлчилгээ
7. Иргэн, байгууллагын Пос, мерчантын бүтээгдэхүүн, үйлчилгээ
8. Мост Мони үйлчилгээнд бүртгэх, нэмэлт үйлчилгээ
9. Мэдэгдлийн үйлчилгээ
10. Даатгал зуучлалын үйлчилгээ
11. Ти Ди Би Онлайн банк болон банкны веб хуудсаар ирсэн зээлийн хүсэлтийг шийдвэрлэх, автомат олголт хийх
12. Жижиг, дунд сегментийн харилцагчийн зээлийн хүсэлт, бүрдүүлэх баримт бичгийг хүлээн авч зээлийн хүсэлтийг шийдвэрлүүлэх, автомат олголт хийх
13. Зайн бүртгэл программаар зөвхөн хадгаламж барьцаалсан зээлтэй харилцагчийн хадгаламж цуцлах хүсэлтийг шийдвэрлэх
14. Бусад “Цахим маягт” программын бүтээгдэхүүн, үйчилгээний маягтуудыг ашиглан борлуулалт хийж ажиллана.
15. Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан шимтгэл, хураамж, дансны доод үлдэгдлийн гүйлгээг зөвхөн бэлэн бусаар хийнэ.
Санал хүсэлт, гомдол хаана бүртгүүлэх вэ?
Харилцагч та доорх сувгуудаар хандан бүртгүүлэх боломжтой. Үүнд:
Утас: 1800-1977, 70161988 (гадаадаас холбогдох дугаар);
И-мэйл: [email protected];
Банкны салбар нэгж болон төв байранд албан бичиг, өргөдөл хүсэлтээ өгөх;
TDB online - Хүсэлт цэсээр орж санал хүсэлт, гомдол бүртгүүлэх боломжтой.
Данс андуурсан, буруу дансруу, буруу дүнгээр гүйлгээ хийсэн бол яах вэ?
Харилцагч та доорх сувгуудаар хандан хүсэлтээ бүртгүүлэх боломжтой. Үүнд:
- 1800-1977 дугаарт холбогдон хүсэлт бүртгүүлэх
- [email protected] хаягт банканд бүртгэлтэй имейл хаягаас хүсэлт илгээх
- Өөрт ойр байрлах салбарт хандан хүсэлт гаргах
- TDB online - Хүсэлт цэсээр орж санал маргаантай гүйлгээний хүсэлт бүртгүүлэх боломжтой.
Лайт салбарт ямар үйлчилгээ үзүүлдэггүй вэ?
Лайт хэсэгт үзүүлдэггүй бүтээгдэхүүн, үйлчилгээ:
1. Бүх төрлийн харилцах, хадгаламжийн данс хаах
2. Бүх төрлийн итгэмжлэлийн үйлчилгээ
3. Цахим сувгаар болон лайт хэсэгт хийгдэхээс бусад бүх төрлийн гүйлгээ
4. Хамтран эзэмшигч нэмэх, хасах
5. Банкны нэгжийн захирлын оролцоотой, салбарын тамга дарагддаг дараах бүтээгдэхүүн үйлчилгээнүүд:
- Тендерийн баталгаа
- Эскроу данс нээх, хаах
- Хадгаламжийн хайрцгийн үйлчилгээ
- Кастодиан үйлчилгээ
- Төвлөрүүлэх шилжүүлгийн үйлчилгээ
- Ажил олгогчийн урамшуулалт хадгаламж
- Түрээсийн төлбөр цуглуулах үйлчилгээ
- Бэлэглэлийн картын бүтээгдэхүүн
Хувь хүний мэдээллийн нууцлалыг алдахгүй байх тухай зөвлөмжүүд
Та банкны https://www.tdbm.mn/mn пэйж хуудасны https://www.tdbm.mn/mn/news/khuniy-khuviyn-medeelliyn-nuuclal-gezh-yuu-… линкээр хандан дэлгэрэнгүй зөвлөмжүүдтэй танилцана уу.
Олон улс руу зорчихын өмнө төлбөр тооцооны хэрэгслүүдээ шалгах зөвлөмжүүд
Картын хүчинтэй хугацаагаа шалгаж, хугацаа дуусах гэж байгаа бол харицлагч та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол өөрийн эрхээр нэвтрэн Карт-> Карт захиалах хэсэгт хандан картын төрлөө сонгож шинээр захиалах боломжтой.
Хэрвээ та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол банканд бүртгэлтэй дугаараас харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандан шинээр захиалах боломжтой.
Мөн гадаадад байдаг харилцагч бол банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт карт захиалах хүсэлтээ илгээнэ үү.
Кредит карт болон зээлийн эрхтэй карттай бол зээл төлөгдөж дуусах хугацаа, зээлийн лимитийн хугацаа болон картын дуусах хугацаагаа нягтлаарай.
Банкны https://www.tdbm.mn/mn/ цахим хуудасны https://www.tdbm.mn/mn/news/tolboriyn-kartyn-luyvryn-guylgeenees-sergiy… хэсгээс картын эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдтэй сайтар танилцана уу.
Гарч болзошгүй эрсдэлээс сэргийлж картдаа хамтран эзэмшигч, эсвэл итгэмжлэгдсэн хүний мэдээллээ банканд бүртгүүлэх боломжтой.
Картаа хэвийн ажиллаж байгаа эсэхийг АТМ эсвэл үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж шалгахад илүүдэхгүй.
АТМ ашиглан авч болох үйлчилгээ
Картын дансанд орлого, зарлага хийх;
Дансны үлдэгдэл шалгах;
Сүүлийн 10 гүйлгээний мэдээлэл авах;
ПИН код өөрчлөх (шимтгэлгүй);
Интернэт ПИН код авах;
Картаа ашиглан Хаан банк болон Төрийн банкнаас бусад банкны картын болон дансны дугаараар шилжүүлэг хийх;
Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглан мөнгө илгээх болон хүлээн авах.
Төлбөр төлөх;
Картгүй ч TDB online үйлчилгээгээр QR код үүсгэн АТМ-с бэлэн зарлагын гүйлгээ хийх боломжтой.