Дэлхийн 200 гаруй орны 350,000 гаруй үйлчилгээний цэгүүдээр дамжуулан мөнгө шилжүүлэх, хүлээн авах боломжтой;
Ижил төрлийн үйлчилгээнүүдээс ХАМГИЙН БАГА шимтгэлтэй;
Монгол улсаас бусад орон руу илгээсэн, мөн таны нэр дээр гадаад улсаас Монгол улс руу шилжүүлсэн гүйлгээ ердөө 10 минутын дотор хийгдэж, хүлээн авахад бэлэн болно;
Онлайн банкаа ашиглан хаанаас ч, хэдийд ч мөнгө шилжүүлэх, дансандаа гүйлгээг хүлээн авах;
ХХБ-ны АТМ-аас мөнгө шилжүүлэх, өөрийн картын дансандаа гүйлгээг хүлээн авах;
Гүйлгээг MoneyGram үйлчилгээний цэгүүдэд биеэр ирж хийх тохиолдолд банканд ямар нэгэн данс эзэмшдэг байх шаардлагагүй;
MoneyGram үйлчилгээний нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу;
Энэхүү үйлчилгээ нь зөвхөн илгээх үед ашиглагдана;
Send to Account service буюу 100 гаруй улс руу дансны дугаараар гүйлгээ хийх боломж;
Хүлээн авагчийн шаардлагатай мэдээлэл:
- Хүлээн авагчийн овог нэр үнэмлэх дээрх овог нэртэй таарч байх.
- Хүлээн авах банкны нэр дансны дугаарыг зөв оруулах.
- Хүлээн авагчийн байршил, банкны нэр оруулах.
Илгээх боломжтой улсын жагсаалтыг ЭНД дарж харна уу.
Хүлээн авагчийн шаардлагатай мэдээлэл:
- Хүлээн авагчийн БНХАУ-н иргэний үнэмлэх дээрх бүтэн нэр (Pinyin name)
- Wechat хэтэвчтэй холбогдсон Хятад утасны дугаар
Анхаарах зүйлс:
- Хүлээн авагч мессежээр очсон линкээр орон 48-н цагийн дотор баталгаажуулалт хйих шаардлагатай.
- Баталгаажуулалт хийгдээгүй тохиолдолд шилжүүлэг автоматаар цуцлагдана.
Шилжүүлэх дээд лимит:
5000 USD түүнтэй тэнцэх CNY
Мөнгө шилжүүлж байгаа салбарын байршлыг олох
ХХБ-ны салбарын байршлуудыг харах бол ЭНД дарна уу
Салбарт очиж гүйлгээ хийлгэхэд дараах зүйлс хэрэгтэй
Таны иргэний үнэмлэх
Мөнгө хүлээн авагчийн овог, нэр
Шилжүүлэх мөнгө болон үйлчилгээний шимтгэл
Гүйлгээ амжилттай болох
Банк танд 8 оронтой үйлчилгээний нууц дугаар өгөх ба энэхүү нууц дугаарыг зөвхөн мөнгө хүлээн авагчид та өөрөө мэдэгдэх ёстой.
Салбарт очихгүйгээр мөнгө шилжүүлэх бол
Хэрэв та банкны салбарт очихгүйгээр MoneyGram –аар мөнгө илгээх болон хүлээн авахыг хүсч байвал онлайн банкны эрх нээлгэнэ үү. Энэхүү үйлчилгээний эрхийг авснаар та хүссэн үедээ манай банкны онлайн үйлчилгээ болон АТМ ашиглаж гүйлгээ хийж болно. ЭНД дарж мэдээлэл татаж авна уу. MoneyGram үйлчилгээг ашиглан мөнгө гуйвуулах талаар видео үзэхийг хүсвэл ЭНД хандана уу.
Та MoneyGram үйлчилгээ ашиглан ам.доллар хүлээн авах боломжтой.
Та төлбөр шилжүүлэгчээс өгсөн үйлчилгээний нууц дугаарыг мэдэж байх ёстой.
Та мөнгөө авахын тулд иргэний бичиг баримтаа авчирах шаардлагатай ба мөнгө шилжүүлэгч нь гүйлгээг хийхдээ таны овог, нэрийг алдаагүй, зөв оруулсан байх шаардлагатай.
Гүйлгээг хүлээн авахад шимтгэл, хураамжгүй.
Та мөн ХХБ-ны АТМ болон Онлайн банкаа ашиглан банканд ирэлгүйгээр зайнаас гүйлгээг хүлээн авах боломжтой.
Анхаарах зүйлс:
Банк хоорондын бага дүнтэй гүйлгээ картын дугаараар шилжих боломжгүй.
Их дүнтэй гүйлгээ 16:00 цагаас хойш хийгдсэн тохиолдолд дараагийн ажлын өдрийн өглөө дамжина.
Дотоодын банк хооронд гүйлгээ хийхийн тулд хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон дансны валютыг сайтар тодруулах.
Интернет банкны үйлчилгээг ашиглан банк хоорондын гүйлгээ хийхдээ хүлээн авагчийн банкийг зөв сонгох.
“Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-д заасны дагуу бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгөөр гүйцэтгэх болсон тул харилцагч Та бүхэн хуульд нийцэх гадаад валютын шилжүүлэг хийх бол Банкны салбарт хандана уу.
Валют хөрвүүлж хийсэн гүйлгээ, нэр данс, дансны валют зөрүүтэй болон бусад шалтгааны улмаас хүлээн авагч банкнаас буцаагдсан тохиолдолд шилжүүлэг буцаж ирсэн өдрийн банкны нийтэд зарласан ханшаар хөрвөж төлбөр шилжүүлэгчийн дансанд орно.
Төлбөрийн мэдээлэл буруу, дутуу бичигдсэнээс үүдэлтэй аливаа зардлыг төлбөр шилжүүлэгч хариуцна.