Та банкны бүх төрлийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран зайнаас авах боломжтой
Бид таны үнэт цагийг хэмнэх, банкны үйлчилгээг шуурхай хүргэх, банканд ирэлгүйгээр дансаа цаг хугацаа, орон зайнаас үл хамааран удирдах боломжийг ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээгээр олгож байна.
Та дурын компьютер, таблет, веб болон ухаалаг утсанд зориулсан аппликэйшнээр дамжуулан 24/7 интернэт банкны үйлчилгээг өөрийн санхүүгийн хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн ашиглах боломжтой.
Та өөрийн хэрэгцээндээ тохируулан дараах төрлүүдээс сонгон ашиглах боломжтой ба багцаа өөрчлөх тохиолдолд банкны лавлах төвд хандах эсвэл өөрт ойр байрлах ХХБанкны банкны нэгжид хандан шийдвэрлүүлээрэй.
Онлайны багцын төрөл:
Эрхийн багц | Online Junior | Online Info* | Online DAN | Online Classic | Online Plus | Online Premium | |||||
| Гүйлгээний төрөл | Нэг удаагийн лимит | Нэг өдрийн лимит | Дансны лавлагаа авах | Нэг удаагийн лимит | Нэг өдрийн лимит | Нэг удаагийн лимит | Нэг өдрийн лимит | Нэг удаагийн лимит | Нэг өдрийн лимит | Нэг удаагийн лимит | Нэг өдрийн лимит |
| Банк доторх гүйлгээ | 50 мянга | 50 мянга | 1 сая | 1 сая | 5 сая | 10 сая | 30 сая | 50 сая | 300 сая | 300 сая | |
| Банк хоорондын гүйлгээ | 50 мянга | 50 мянга | 1 сая | 1 сая | 5 сая | 10 сая | 30 сая | 50 сая | 300 сая | 300 сая | |
| Гадаад гүйлгээ | - | - | 5 сая | 10 сая | 30 сая | 50 сая | 300 сая | 300 сая | |||
| QR гүйлгээ | 50 мянга | 50 мянга | 1 сая | 1 сая | 5 сая | 10 сая | 5 сая | 10 сая | 5 сая | 10 сая | |
| Нийт стандарт лимит | 150 мянга | 150 мянга | 3 сая | 3 сая | 20 сая | 40 сая | 95 сая | 160 сая | 905 сая | 910 сая | |
* Онлайн инфо багц буюу зөвхөн дансны хуулга харах үйлчилгээг банкны лавлах төвтэй (ЭНД дарж мэдээллийг авна уу) холбогдон авах боломжтой.
Дээрх гүйлгээний лимитэд ТиДиБи онлайн үйлчилгээний "Өөрийн данс хооронд" цэсээр хийсэн гүйлгээ хамаарахгүй.
ТиДиБи онлайн үйлчилгээгээр үзүүлэх банкны үйлчилгээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Данс нээх;
Данс хаах;
Хадгаламж барьцаалсан зээл авах;
Картын шинэ пин код авах;
Гүйлгээний загвар үүсгэх;
QR кодоор баталгаажсан дансны тодорхойлолт авах;
QR кодоор баталгаажсан дансны хуулга авах;
Бүх төрлийн зээлийн хүсэлт илгээх;
Маргаантай гүйлгээний хүсэлт илгээх, санал гомдол илэрхийлэх;
Гүйлгээ амжилттай хийсэн даруй таны цахим хаягт гүйлгээний мэдээлэл ирнэ.
Өндөр нууцлал бүхий хамгаалалт, нууцлал;
Бид харилцагч таны мөнгөн хөрөнгө, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс интернэт банкны үйлчилгээнд нууцлалын олон төрлийн хамгаалалтын хэрэгслийг ашигладаг. Нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц үг, дэлхийн нэр хүнд бүхий банкуудын ашигладаг нууцлалын HID Approve аппликейшныг интернет банкны үйлчилгээндээ ашиглаж байна.
Багц | Жилийн хураамж | Шимтгэл |
|---|---|---|
Онлайн | Хураамжгүй | Өөрийн нэр дээрх данс хооронд гүйлгээ хийхэд шимтгэлгүй Банк дотор болон бусад банкны данс хооронд шилжүүлэг хийхэд 100 төг |
Онлайн плас | Хураамжгүй | |
Онлайн премиум | 5,000 ₮ |
Та хүчин төгөлдөр Иргэний үнэмлэх эсвэл хүчинтэй Гадаад паспорттойгоо өөрт ойр байрлах салбарт хандан бүртгүүлэх боломжтой ба ТиДиБи Онлайн үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтийг (маягтыг банкны салбараас эсвэл ЭНД дарж татаж авна уу) бөглөж ирэн өөрийн цагийг хэмнэх боломжтой.
- ТиДиБи онлайн аппликейшны нэгдсэн гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.
- ТиДиБи онлайн веб хувилбарын нэгдсэн гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.
- ТиДиБи онлайн аппликейшн ашиглан хэрхэн хэлцэлтэй гүйлгээ хийх, арилжааны хүсэлт бүртгэх гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.
- ТиДиБи онлайн веб хувилбарыг ашиглан хэрхэн хэлцэлтэй гүйлгээ хийх, арилжааны хүсэлт бүртгэх гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.