Skip to main content
Topbanner банкны тухай

Хамтран баталгаа гаргагч өөрчлөх

Харилцагч та зээлийн хамтран зээлдэгч болон баталгаа гаргагч өөрчлөх, хасуулах тохиолдолд зээл авсан салбартаа хандан шийдвэрлүүлэх боломжтой ба дараах шаардлагыг хангасан байна. 

Зээлдэгч, баталгаа гаргагчид тавигдах шаардлага:

  • Үндсэн болон хамтран зээлдэгч банк, банк бус санхүүгийн байгууллагад анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Өр, орлогын харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байх;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх татварын өр төлбөргүй байх;

Хамтран зээлдэгч болон баталгаа гаргагч хасуулах тохиолдолд та доорх бичиг баримтыг авчирна уу. Үүнд:

  • Гар хүсэлт /Хамтран зээлдэгч хасуулах тухай/
  • Иргэний үнэмлэх
  • Тухайн зээлнээс хойш зээл авсан бол зээлйин гэрээ, төлбөрийн хуваарь/ Зээлдэгч бүрийн хувьд/
  • Судалгааны явцад шаардагдах бусад баримт бичгүүд

Хамтран зээлдэгч болон баталгаа гаргагч солиулах тохиолдолд та доорх бичиг баримтыг авчирна уу. Үүнд:

  • Гар хүсэлт
  • Иргэний үнэмлэх
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Тухайн зээлнээс хойш зээл авсан бол зээлйин гэрээ, төлбөрийн хуваарь/ Зээлдэгч бүрийн хувьд/
  • Бизнесийн орлоготой бол орлого нотлох баримт
  • Судалгааны явцад шаардагдах бусад баримт бичгүүд