Skip to main content
cor

Платинум кредит карт

Эрхэм харилцагч танд зээлийн лимит өндөр кредит картыг санал болгож байна. 

 

Хүү, шимтгэлийн нөхцөл

Жилийн хураамж

299,000₮

Заавал төлөх төлбөр

10%

Төлбөр төлөх өдөр

Сар бүрийн 20-ны өдөр 

Хүүнээс чөлөөлөх хугацаа

50 хоног 

Зээлийн лимит

Доод

25 000 000₮

12 500 $

Дээд

100 000 000₮

50 000 $

Зээлийн хүү (сарын)

Худалдан авалт

2%

Бэлэн зарлага

3%

Лимит хэтрүүлсэн шимтгэл

1 % (мин. 10 000₮, 10 $)

Заавал төлөх төлбөрийн хугацаа хожимдуулсан шимтгэл

1 % (мин. 10 000₮, 10 $)

Шилжүүлэг хийсэн шимтгэл

100 ₮

АТМ-аас бэлэн мөнгө авах шимтгэл

Гадаадын

1.5% (мин. 3 $)

ХХБанк, Голомт банк, Төрийн банк, Капитрон банк

100 ₮ (түүнтэй тэнцэх бусад валют)

ХХБ-ны гэрээт банкны

300 ₮ (түүнтэй тэнцэх бусад валют)

Бусад банкны

500 ₮ (түүнтэй тэнцэх бусад валют)

Салбар, ТТ-өөс бэлэн мөнгө авах шимтгэл

Гадаадын

2% (мин. 3 $)

ХХБ-ны

300-500₮, 0.3% (мин 0.01 $), 0.4% (мин 0.01€)

ХХБ-ны гэрээт банкны

300 ₮, 0.3% $ (мин. 0.2 $)

Бусад банкны

500 ₮ (түүнтэй тэнцэх бусад валют)

АТМ-ээр шилжүүлэг хийх

100 MNT, түүнтэй тэнцэх тухайн валют

 

Платинум карт Lounge key үйлчилгээ: 

Lounge Key үйлчилгээ нь тусгай карт хэвлэх шаардлагагүйгээр картын дугаараар хэрэглэгчийн бүртгэлийг хийж, харилцагч өөрийн ашигладаг ОУ-ын картаа ашиглан онгоцны буудлуудын 1100 гаруй VIP лоунжуудад нэвтрэх боломжийг олгож байгаа билээ. https://www.loungekey.com/en/tdbm вэбсайт болон LK аппликейшн ашиглан VIP танхимуудын мэдээллүүдийг хайж авах боломжтой юм.

  • Нисэх онгоцны буудлын лоунжид нэвтрэхдээ хариуцаж байгаа ажилтанд нь карт, онгоцонд суух тасалбараа харуулан “Lounge Key” үйлчилгээг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд хангалттай.

  • Lounge Key үйлчилгээтэй карт эзэмшигч болон карт эзэмшигчийн дагуулж явж байгаа зочдын лоунжуудад нэвтрэх төлбөр 1 хүний 35 ам.доллар байна

  • Карт эзэмшигчийн дагуулж явж байгаа зочид аль улсын лоунжаас үйлчилгээ авахаас хамааран хураамжийг төлнө. 

  • Тухайн лоунжид нэвтэрсний дараа авах үйлчилгээний төлбөр нь лоунжаас хамааран нэмэлт төлбөртэй.

  • Дэлхийн улсуудын лоунжууд хоорондоо ялгаатай тул https://www.loungekey.com/en/tdbm болон аpp store, play store-c Lounge Key аппликейшныг татан авч өөрийн аялахаар зорьж байгаа улсын лоунжийн мэдээллийг урьдчилан авах боломжтой.

  • Үйлчилгээг авахад карт эзэмшигчийн картын нэр гадаад пасспортыг тулган шалгадаг тул өөр хүн ашиглах боломжгүй.

Консиерж үйлчилгээ:
Та Платинум дээд зэрэглэлийн карттай болсоноор төрөл бүрийн үйлчилгээнд зуучилдаг, захиалга авдаг олон улсын Консиерж үйлчилгээнд хамрагдах боломжтой.

Платинум карт эзэмшигчдэд зориулсан 500 гаруй үйлчилгээ байдаг бөгөөд үүнд:

Аяллын үйлчилгээ:

Платинум карт эзэмшигч та гадаадад аяллаар явахаар шийдсэн бол, эсвэл яг одоо аялж байгаа бол танд шаардлагатай байгаа дараах үйлчилгээнүүдээс захиалга өгөх, дэлгэрэнгүй мэдээлэл авах, зуучлуулах бүрэн боломжтой юм. Үүнд:

  • Нислэгийн захиалга өгөх
  • Аяллын төлөвлөгөө, зөвлөгөө авах
  • Аяллын өмнөх мэдээлэл авах
  • Зочид буудлын захиалга
  • Автомашины түрээс, лимузины үйлчилгээ
  • Албан уулзалт зохион байгуулах үйлчилгээ
  • Бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн бол тусламж авах
  • Санхүүгийн үйлчилгээ авахад туслах
  • Түрээсийн болон тусгай аялалтай холбоотой мэдээллээр хангах

Үзвэр үйлчилгээ, амралтын үйлчилгээ:

  • Зоогийн газрын мэдээлэл авах болон захиалах
  • Эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл авах, зуучлах
  • Төрөл бүрийн аяллын мэдээлэл
  • Театр, музей бусад үзвэр үйлчилгээ
  • Бэлэг дурсгал, цэцгийн үйлчилгээ
  • Гольф болон төрөл бүрийн спортын сургалт, хичээллэх орчны талаар мэдээлэл

Эрүүл мэндийн үйлчилгээ:

  • Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл
  • Шаардлагатай эмнэлэг, эмчийн талаар мэдээлэл
  • Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх газарт хүргүүлэх
  • Өвчтөн болон нас барагсдыг эх оронд нь хүргэх

Бусад үйлчилгээ:

  • Бизнес уулзалт зохион байгуулахад шаардлагатай байр болон бусад хэрэгсэл (компьютер, модем, утас, туслах ажилтан ) –ийг түрээслэх
  • Орчуулагч, тайлбарлагчийн үйлчилгээ
  • Бэлэг дурсгалын үйлчилгээ
  • Ховор, олдоц муутай эд зүйлсийн мэдээлэл
  • Тусгай судалгааны талаар болон мэргэшсэн судлаачидтай холбож өгөх
  • Худалдан авалтанд туслах үйлчилгээ гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ багтдаг.

КОНСИЕРЖ ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ АРГУУД:

  • http://www.mycardbenefitsap.visa.com вэбсайтаар орж бүртгүүлэх
  • Төлбөргүй утасны дугаараар холбогдох (жагсаалтыг ЭНД дарж харна уу)
  • “Visa Concierge” application ашиглах (iOS; Android)  

Нисэх буудлын дээд зэрэглэлийн вип хүлээлгийн танхимын үйлчилгээ 

Монгол улсад:

A room with tables and chairs

Description automatically generated 

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын 2 давхарт байрлах Link бизнес лоунжид нэвтрэн тав тухтай үйлчилгээ авах боломжтой. Та нислэг хийх өдрөө нислэгийн тийз болон Платинум картаа үзүүлэн дараах үйлчилгээг авах боломжтой.

  • 5 цаг лоунжаар үйлчлүүлэх (хүүхдийн тоглоомын өрөө, тамхи татах өрөө багтсан)
  • Уух зүйлс (үнэ төлбөргүй, тоо хэмжээ хязгаартай архи, шар айраг, дарс)
  • Бүх төрлийн хоол, зууш
  • Сонин, сэтгүүл
  • Үнэгүй интернет
  • Аюулгүй байдлын төвлөрсөн шалгалтын үйлчилгээ
  • Татваргүй барааны бүсэд нэвтрэх

Давуу тал:

  • Аюулгүй байдлын төвлөрсөн шалгалтын үйлчилгээ буюу нисэх буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт бусад хүмүүстэй оочирлох шаардлагагүй зөвхөн Link lounge-р үйлчлүүлж буй үйлчлүүлэгч нарт лоунжаар дамжин шалган нэвтрүүлэх үйлчилгээг тусад нь үзүүлэх
  • Нислэгийн цагийг хүлээхдээ тав тухтай бизнес лоунжаар үйлчлүүлэх, татваргүй барааны хэсгээр худалдан авалт хийн буцаж лоунждаа ирэн амрах боломжтой
  • Лоунж дотор хүүхдийн тоглоомын өрөө, тамхины өрөө, VIP өрөө зэргийг шийдэж өгсөн нь үйлчлүүлэгчид илүү тухтай байдлыг мэдрүүлж байна

Холбоо барих: 7777-8887, 7128-7444

Нэвтрэх төлбөр:

  • Платинум багц эзэмшигч 90,000 төгрөг
Бүрдүүлэх бичиг, баримт
  • Платиниум карт эзэмших хүсэлт;

  • Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт

  • Хэрэв дэд карт авах бол үндсэн карт эзэмшигчийн банкны маягтын дагуу бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт

Түгээмэл асуулт, хариулт

Хэрэв Та Монголд байгаа бол дараах сувгуудаас сонгон картаа хаалгаарай:

  • 24 цагийн лавлах утас 18001977 дугаарт яаралтай холбогдох

  • Өөрт ойрхон дурын салбарт хандах 

  • Онлайн банкаараа картаа түр хаах болон буцаан нээх боломжтой.

Хэрэв Та гадаад улс оронд байгаа бол:
Та ХХБ-ны (976) 70161988 дугаар, viber 99001977, we chat 99001977, skype  tdb_info болон [email protected] цахим шуудангийн хаягаар хандаж, картаа түр хугацаагаар хаалгуулах боломжтой. Мөн Онлайн банкаараа картаа түр хаах болон буцаан нээж болно.