Түгээмэл асуулт хариулт
Салбараа өөрөө сонгоод ПОС зээл судлуулж болох уу?
Уучлаарай харилцагч та өмнө нь зээл авч байсан салбартаа хандан посын зээлийн хүсэлтээ өгөх боломжтой.
Онлайн банкаар ПОС орлого барьцаалсан зээлийн хүсэлт илгээхэд “Гүйлгээний шалгуур хангаагүй байна” гэсэн алдаа гарч, хүсэлт илгээгдэхгүй байна. Яагаад ийм алдаа гардаг вэ?
Энэ алдаа нь таны ПОС мерчантаар дамжуулж буй орлого сүүлийн 6 сарын хугацаанд тогтмол бус, шаардлагыг хангаагүй байгааг илэрхийлж байна. Орлогоо тогтмол давтамжтай дамжуулснаар дараа дахин хүсэлтээ илгээх боломжтой болно.
ПОС-ын Зээлээ нэмэгдүүлж болох уу?
Тийм ээ, боломжтой. TDB Online-р шаардлага хангасан харилцагчид нэмэлт зээл авах боломжтой бөгөөд систем автоматаар дараах хоёр төрлийн аль нэгээр тооцоолол хийдэг: (1) өмнөх ПОС орлого барьцаалсан зээлийн үлдэгдлийг хааж, шинэ зээл олгох, эсвэл (2) өмнөх үлдэгдэл дээр нэмэлт зээлийн данс нээж олгох.
Онлайн банкаар хамгийн ихдээ хэдэн төгрөгийн ПОС зээл авч болох вэ?
Онлайн банкаар нэг удаагийн зээлийн хүсэлтээр хамгийн ихдээ 50 сая төгрөг хүртэл авах боломжтой. Энэ нөхцөл хангагдахын тулд таны Худалдаа Хөгжлийн Банк дахь ПОС орлого барьцаалсан зээлийн багцын нийт үлдэгдэл мөн 50 сая төгрөгөөс хэтрэхгүй байх шаардлагатай (үүнээс дээш дүнгийн хүсэлтийг салбараар судлуулна).
Орон нутгийн харьяалалтай бол ПОС зээл авч болох уу?
Тийм ээ, боломжтой. Таны бүртгэлийн харьяалал орон нутагт байгаа ч, хэрэв бизнесийн үйл ажиллагаагаа зээл хүсч буй бүс нутагт явуулдаг бол зээл авах боломжтой.
Өөр банкны ПОС ашигладаг бол Худалдаа Хөгжлийн Банкнаас зээл авч болох уу?
Тийм ээ, боломжтой. Анх удаа (шинэ) зээл хүсч буй тохиолдолд өөр банкны ПОС-ын орлогод үндэслэн зээлийн хэмжээг тодорхойлж, зээл авах боломжтой. Гэхдээ дахин буюу нэмэлт зээл хүсэх үед зээлийн дээд хэмжээг зөвхөн Худалдаа Хөгжлийн Банкны ПОС мерчантаар дамжсан орлогод үндэслэн тооцдог тул цаашид орлогоо манай банкаар дамжуулах шаардлагатай болно.
Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл байдаг уу?
Өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан гэнэтийн санхүүгийн хэрэгцээг шийдэх үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл байдаг ба та дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tdbm.mn/mn/retail/loans/heregleenii-zeel/hyalbar-zeel линкээр хандан авах боломжтой.
Ангилал муудсан зээлийн ангиллыг хэрхэн сайжруулах вэ?
Зээлийн ангиллаа сайжруулахын тулд "Эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу 3 сар тасралтгүй хэвийн төлөлт хийх шаардлагатай бөгөөд ингэснээр буурсан ангиллыг "хэвийн" хүртэл дээшлүүлэх боломжтой. Таны зээлийн ангилал засагдаагүй бол өөрт ойр байрлах дурын салбарын харилцааны менежерт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандах боломжтой.
Салбарт цалингийн зээл судлуулахад онлайн банкны тооцоолсон дүнгээс өндөр гарах боломжтой юу?
Та цалингийн зээлийн хүсэлт илгээхдээ зээл хааж дүнг нэмэгдүүлэх хэсгийг идэвжүүлснээр дүнгээ нэмэгдүүлэх боломжтой. Салбар болон онлайн банкны тооцоолол яг адилхан байна.
Цалингийн зээлийн гарах дүнг онлайн банкаар харж болох уу?
Та ТиДиБи онлайн үйлчилгээний цалингийн зээл хэсгээр хандан өөрийн боломжит зээлийн дүнгээ тооцоолуулах боломжтой.
Өөр банканд цалингийн зээлтэй бол зээл авах боломжтой юу?
Та ХХБ-ны дансаар 3 сар болон түүнээс дээш хугацаагаар цалингаа авсан бол цалингийн зээл авах боломжтой.
Цалингийн зээлийн төлөлтийг хойшлуулж болох уу?
Цалингийн зээлийг анх олгоход тохирсон хуваарийн дагуу төлөх ба хойшлуулах боломжгүй. Тиймээс та шаардлагатай гэж үзвэл өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай харилцааны менежерт хандан зөвлөгөө авч эргэн төлөлтийн хуваариа өөрчлүүлэх боломжтой.
Цалингийн зээлийн эргэн төлөлтийг хэрхэн төлөх вэ?
Та цалингийн зээлээ салбарт очихгүйгээр 100% онлайнаар буюу ТиДиБи онлайн үйлчилгээгээр төлөх боломжтой. Мөн та цалингийн зээлийн эргэн төлөлт хийх холбоотой харилцах дансандаа зээл төлөх дүнг байршуулах үед автоматаар төлөгдөнө.
Цалингийн зээлээ зайнаас яаж хаах вэ?
Та өөрийн цалингийн зээлээ ТиДиБи Онлайн банкны өөрийн эрхээр нэвтэрч Зээл>Зээл хаах хэсэгт хандан хаах боломжтой.
Зээл авснаас хойш зээл дахин нэмж авах боломжтой юу?
Та ТиДиБи Онлайн банкны өөрийн эрхээр нэвтэрч "Зээл" хэсэгт хандаж онлайн зээлийн төрлөөс сонгон хүсэлтээ илгээснээр нэмж авах боломжит эрхээ шалгах боломжтой. Хэрэв танд зээлийн эрх үүссэн бол онлайнаар нэмж зээл авах боломжтой.
Тэтгэврийн зээл 15 сая төгрөгөөс дээш авах бол хэрхэн авах вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандаж тухайн салбараас нэмэлтээр шаардсан шаардлагыг бүрдүүлэн өгч зээлээ судлуулах боломжтой.
Худалдаа хөгжлийн банкны зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?
Та ХХБанкны https://www.tdbm.mn/mn цахим хуудасны Иргэн -> Зээл хэсгээс буюу https://www.tdbm.mn/mn/retail/loans линкээр өөрт тохирох зээлийн төрлийг сонгож хандах , эсвэл өөрт ойр байрлах дурын салбар, тооцооны төвийн зээлийн ажилтанд хандан дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Зээлийн үлдэгдэлээ хэрхэн мэдэх боломжтой вэ?
Харилцагч та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй, зээлийн дансаа холбуулсан бол Ти Ди Би Онлайн банкны өөрийн эрхээр нэвтэрч Данс->зээлийн дансаа сонгож->Удирдах->Дансны дэлгэрэнгүй хэсэгт хандан өөрөө шалгах боломжтой.
Хэрвээ та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандан шалгуулах боломжтой.
Мөн та гадаадад байдаг харилцагч бол өөрийн и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт өөрийн мэдээллийг баталгаажуулснаар зээлийн дансны мэдээллээ шалгуулах боломжтой.
Данснаасаа зээлийн төлбөр татагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Харилцагч та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй, зээлийн дансаа холбуулсан бол өөрийн эрхээр нэвтэрч Данс->Данс сонгох-> Хуулга харах цэсээр хандан шалгах боломжтой.
Хэрвээ та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандан шалгуулах боломжтой.
Мөн та гадаадад байдаг харилцагч бол өөрийн и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт өөрийн мэдээллийг баталгаажуулснаар зээлийн дансны мэдээллээ шалгуулах боломжтой.