Skip to main content
Smb

Танд тусалъя

Сайн байна уу, Танд тусламж хэрэгтэй юу?

Түгээмэл асуулт хариулт

Та [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаас хандан хүсэлтээ илгээх, эсвэл өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан эрхээ сэргээлгэх боломжтой.

Та өөрийн Happy pay үйлчилгээнд өөрийн эрхээр нэвтэрч орсны дараа зүүн дээд буланд байрлах өөрийн нэр дээр дарж "пин код солих" хэсэгт хандан пин кодоо сэргээх, эсвэл шинээр солих боломжтой. 

"Happy wallet" нэртэй аппликейшнийг өөрийн гар утсан дээр татаж шинээр бүртгүүлэх боломжтой.

  • Банкны бүх төрлийн үйлчилгээг дэлхийн хаанаас ч хамгаалалтын өндөр түвшинд 24/7 цагаар авах боломжтой.

  • Дансаа удирдах /үлдэгдэл шалгах, хуулга авах, тодорхойлолт авах, битүүмж тавих, цуцлах, хадгаламжийн хугацаа сунгах/

  • Бүх төрлийн гүйлгээ /банк доторх гүйлгээ, банк хоорондын гүйлгээ, олон улсын гүйлгээ, гааль татварын гүйлгээ/

  • Хэрэглээний төлбөрүүд төлөх /билл төлбөр/

  • Картын үйлчилгээ /картын хуулга, төлөв өөрчлөх, лимит засварлах, карт захиалах, КИН код авах, интернэт ПИН код идэвхжүүлэх/

  • Зээл, Үнэт цаас, Даатгал зэрэг нэмэлт үйлчилгээг авах боломжтой.

  • Бусад /хувийн мэдээлэл засварлах, нууц үг солих, тогтмол ханддаг төхөөрөмж хянах, мессеж банк үйлчилгээнд бүртгүүлэх, урамшуулал болон АТМ, салбарын байршил харах.

АНХААРАХ

  • Өөрийн хувийн мэдээлэл буюу утасны дугаар, и-мэйл хаяг зэргийг цахим орчинд бусадтай хуваалцахгүй байх, мөн бусдад илгээхгүй байх,

  • Банкнаас илгээсэн мэдээллийг цаг тухай бүрт нь сайтар шалган нягталж байх,

  • Цахим орчинд таны танил хэн нэгнээс таны хувийн мэдээллийг (утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт) өгөхийг шаардсан тохиолдолд заавал утсаар холбогдон давхар баталгаажуулах,

  • Банкнаас илгээсэн интернэт банкны нууц үг, баталгаажуулах код зэргийг агуулсан мессежийг ашиглах шаардлагагүй болсон тохиолдолд тухай бүрт нь устгаж байх,

  • Цахим банкны нэвтрэх нэр болон нууц үгээ вэбсайт дээр хадгалахгүйгээр нэвтрэн, ашиглаж дууссаны дараа Гарах товчийг дарж хэвших

  • Та ухаалаг гар утсаа бусдад зарах эсвэл дамжуулан хэрэглүүлэх тохиолдолд хувийн мэдээллээ устгана уу.