Түгээмэл асуулт хариулт
Онлайн банкаар ПОС орлого барьцаалсан зээлийн хүсэлт илгээхэд “Гүйлгээний шалгуур хангаагүй байна” гэсэн алдаа гарч, хүсэлт илгээгдэхгүй байна. Яагаад ийм алдаа гардаг вэ?
Энэ алдаа нь таны ПОС мерчантаар дамжуулж буй орлого сүүлийн 6 сарын хугацаанд тогтмол бус, шаардлагыг хангаагүй байгааг илэрхийлж байна. Орлогоо тогтмол давтамжтай дамжуулснаар дараа дахин хүсэлтээ илгээх боломжтой болно.
Танайхаас өгсөн апп татах линкээр ороод залиланд өртчилөө яах вэ??
Банкны зүгээс харилцагч нарт ямар нэг линк явуулаагүй тул та яаралтай 102 болон 5126-5666 дугаараар цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана уу. Банкны зүгээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Цахим банк шинэчлэгдэх үү?
Харилцагч та хуучин онлайн банкандаа нэвтрэх үед шинэчлэгдсэн онлайн банк татах заавар зураг автоматаар гарч ирнэ. Тус зураг дээр дарж шинэ онлайн банкаа татаж авна уу.
Интернет банкныхаа аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?
Та банкны https://www.tdbm.mn/mn пэйж хуудасны https://www.tdbm.mn/mn/news/internet-bankny-ayuulguy-baydal линкээр хандан дэлгэрэнгүй зөвлөмжүүдтэй танилцана уу.
ТиДиБи Онлайн үйлчилгээний бүртгэлтэй и-мэйл хаягийг ашиглахгүй байгаа тул хэрхэн шинэчлүүлэх вэ?
Хэрэв таны бүртгэлтэй и-мэйл хаяг өөрчлөгдсөн бол [email protected] хаягт өөрийн ашиглаж буй и-мэйл хаягаас мэдээлэл шинэчлүүлэх тухай хүсэлтийг илгээх боломжтой мөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандах боломжтой. Үүнээс гадна та ТиДиБи онлайн үйлчилгээнд өөрийн эрхээр нэвтэрч орохоос өмнө "Мэдээлэл шинэчлэх" хэсэгт хандан өөрийн и-мэйл хаягийн мэдээллийг солих боломжтой.
Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нэрийг мартсан бол яаж мэдэх боломжтой вэ?
Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан мэдээллээ шалгуулах болон өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан шалгуулах боломжтой. Ти Ди Би Онлайн үйлчилгээний нүүр хуудас дээрх Нэвтэрч чадахгүй байна уу?->Нэвтрэх нэр сэргээх хэсэгт хандан нэвтрэх нэрээ сэргээж авах боломжтой.
ТиДиБи Онлайн үйлчилгээнд ашиглах дансаа хэрхэн нэмэх вэ?
ТиДиБи Онлайн үйлчилгээний өөрийн эрхээр нэвтэрч Тохиргоо->Дансны Тохиргоо->Данс нуух, харах хэсэгт хандан өөрийн ашиглахгүй байгаа дансаа нэмэх боломжтой ба эсвэл өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан дансаа нэмүүлэх боломжтой.
OTP аппликейшнийг гар утсан дээрээ татаж суулгаад хэрхэн тохиргоо хийх вэ?
OTP аппликейшин HID болон өөрчлөгдсөн тул дараах зааврын дагуу суулгана уу.
HID аппликейшнээ Playstore болон Аpp Store-с утсандаа татаж суулгана.
Ти Ди Би онлайн үйлчилгээний Тохиргоо->Аюулгүй байдлын тохиргоо->Давхар баталгаажуулалт хэсгээс HID аппликейшнээ орж QR кодыг уншуулаад суулгах боломжтой.
HID гэж юу вэ? Яаж ашиглах уу?
HID аппликейшн нь нэг удаагийн нууц үг үүсгэгч аппликейшн бөгөөд Ти Ди Би Онлайн үйлчилгээгээр 500,000 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийх үед ашиглагддаг. Гүйлгээ хийх үед HID гэж гарч ирсэн талбар дээр гар утсан дээр суулгасан HID аппликейшнаасаа гүйлгээ хийх нууц үг үүсгэж авна.
ТиДиБи Онлайн үйлчилгээгээр хэрхэн нэгж худалдан авах вэ?
Та ТиДиБи Онлайн үйлчилгээний өөрийн эрхээр нэвтэрч Үйлчилгээ –> Төлбөр -> Нэгж, дата, төлбөр цэсэд хандан Юнител, Скайтел, Жи-мобайл үүрэн телефонуудын аль нэгийг сонгоно. Нэгжийн төрөл, утасны дугаар, төлбөр төлөх данс, гүйлгээний утгыг оруулж мэдээллүүдийг шалган төлбөр хийгдэнэ.
ТиДиБи Онлайн үйлчилгээгээр хэрхэн билл төлөх вэ?
Шинээр билл төлбөр бүртгэхдээ: Үйлчилгээ–>Төлбөр->Хэрэглээ цэст хандан “Билл бүртгэх” товчийг дарснаар билл төлбөрүүдээс сонгон харгалзах мэдээллийг оруулна. Ингэснээр таны билл төлбөр бүртгэгдэж “Бүртгэсэн билл төлбөр”-ийн жагсаалтад нэмэгдэнэ. “Бүртгэсэн билл төлбөр” цэсээс өөрийн төлөх билл төлбөрийг сонгон гүйлгээний дүн, шилжүүлэх дансыг сонгож “Үргэлжлүүлэх” товчийг дарснаар таны билл төлбөр төлөгдөж и-баримт нь таны бүртгэлтэй и-мэйл хаягт илгээгдэнэ.
Гүйлгээ хийхэд "Энэ гүйлгээг хийх боломжгүй байна, банктай холбогдоно уу" гэсэн алдаа гарахад хэрхэн гүйлгээ хийх вэ?
Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан мэдээллээ шалгуулж зөвлөгөө авна уу.
Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтэрсний дараа гүйлгээ хийх гэтэл "танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байна хэрхэн гүйлгээ хийх вэ?
Ти Ди Би Онлайн үйлчилгээ нь дараах 4 төрлийн багцын сонголттой. Үүнд:
Online – Өдрийн гүйлгээний лимит 10 сая төгрөг
Online Plus - Өдрийн гүйлгээний лимит 50 сая төгрөг
Online Premium - Өдрийн гүйлгээний лимит 500 сая төгрөг
Таныг гүйлгээ хийхэд "Танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байгаа бол та гүйлгээний эрхгүй буюу TDB Online Info багц буюу хуулга харах эрхтэй багц ашиглаж байна гэсэн үг юм. Тиймээс та гүйлгээ хийх эрхтэй бусад багцуудаас сонгон үйлчилгээ авахыг хүсвэл харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягнаас хандан зайнаас бүртгүүлэх боломжтой эсэхийг шалгуулж болох ба мөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан бүртгүүлэх боломжтой.
ТиДиБи Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол хэрхэн шинээр авах вэ?
Та Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол Нэвтэрч чадахгүй байна уу?->Нууц үг сэргээх хэсэгт хандан сэргээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад->Үргэлжлүүлэх->Регистрийн дугаараа оруулж>Үргэлжлүүлэх товчийг дарна уу.
Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр нууц үгээ сэргээхийн тулд баталгаажуулах сувгаа сонгоно.
"Сэргээх" товчийг дарснаар танд шинээр нууц үг үүсгэх талбар гарч ирэх ба өөрийн нууц үгээ дүрмийн дагуу үүсгэж авах боломжтой. Хэрэв зайнаас өөрөө нууц үгээ сэргээн авах боломжгүй бол банкны [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаас хандан хүсэлтээ илгээх боломжтой ба мөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан сэргээн авах боломжтой.
ТиДиБи Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үг блоклогдсон бол хэрхэн блокоо гаргах вэ?
ТиДиБи Онлайн үйлчилгээний нууц үг блоклосон бол шинээр нууц үг үүсгэж авна. Нэвтэрч чадахгүй байна уу?->Нууц үг сэргээх хэсэгт хандан шинээр авах боломжтой.. Хэрэв та зайнаас өөрөө нууц үгийн блокийг гаргах боломжгүй бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягнаас хандах боломжтой ба мөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан сэргээн авах боломжтой.