Түгээмэл асуулт хариулт
Зарлага гаргах эрхтэй хадгаламжаас зарлага гаргавал хүү яаж бодогдох вэ?
Хүү нь таны байгуулсан хадгаламжийн гэрээнд заасан зарлага гаргасан үеийн хүүний нөхцөлөөр тооцогдоно. Зарлага гаргасан тохиолдолд өмнө хуримтлагдсан хүүг гэрээнд заасан зарлагын хүүгээр бууруулан тооцох нөхцөл байж болох тул өөрийн гэрээний хүүний заалтыг шалгана уу.
Хадгаламжаас зарлага гаргаад үлдэгдлээ хугацаа дууссаны дараа хадгалуулж болох уу?
Хугацаа дуусахад үлдэгдэл болон бодогдсон хүү гэрээнд заасан харилцах данс руу шилжинэ. Дараагийн хадгаламжийг шинээр нээх бол тухайн үед мөрдөж буй нөхцөлийн дагуу хүсэлт гаргаж, шинэ гэрээ байгуулна.
Зарлага гаргах эрхтэй хадгаламжийн хугацаа дуусахад автоматаар сунгагдах уу?
Зарлага гаргах эрхтэй хадгаламжийн хувьд автомат сунгалт бүртгэх боломжгүй. Хугацаа дуусахад үндсэн дүн болон бодогдсон хүү гэрээнд заасан харилцах данс руу шилжиж, хадгаламжийн данс хаагдана. Дахин хадгалуулах бол шинээр хадгаламж нээх хүсэлт гаргана.
Хугацаа дуусахад миний мөнгө аль данс руу шилжих вэ?
Хадгаламжийн үндсэн дүн болон бодогдсон хүү гэрээнд бүртгэсэн ижил валютын харилцах данс руу шилжинэ.
Яагаад миний хадгаламжийн мөнгө харилцах данс руу шилжсэн бэ?
Шинэ системийн шилжилттэй холбоотой хадгаламжийн гэрээний хугацаа дууссан бөгөөд сунгах хүсэлт бүртгэгдээгүй тохиолдолд үндсэн дүн болон бодогдсон хүү гэрээнд заасан харилцах данс руу автоматаар шилжиж, хадгаламжийн данс хаагдахаар өөрчлөгдсөн.
Хадгаламжийн хугацаа амралтын эсвэл баярын өдөр дуусвал яах вэ?
Хадгаламжийн хугацаа амралтын эсвэл баярын өдөр дууссан ч гэрээнд заасан хугацаа дуусах огноогоор үндсэн дүн болон хүү харилцах данс руу автоматаар шилжинэ.
Одоо хүү тохирсон/тусгай хүүтэй хадгаламжтай. Хугацаа дууссаны дараа тусгай хүү хэвээр үргэлжлэх үү?
Хүү тохирсон/Тусгай нөхцөлтэй хадгаламжийн сунгалт хийхгүй. Хугацаа дууссаны дараа шинэ хадгаламж нээх бол хүү болон бусад нөхцөлийг тухайн үеийн бүтээгдэхүүний нөхцөл, банкны шийдвэрийн дагуу шинээр тохирно.
Хадгаламжийн сертификатыг сунгаж болох уу?
Хадгаламжийн сертификатыг сунгах боломжгүй. Хугацаа дуусахад үлдэгдэл харилцах данс руу шилжинэ. Дахин хадгалуулах бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүтээгдэхүүний нөхцөлийн дагуу шинээр хүсэлт гаргана.
Хүү тохирсон нөхцөлтэй хадгаламжийг сунгаж болох уу?
Хүү тохирсон/Тусгай нөхцөлтэй хадгаламжийг сунгах боломжгүй. Хугацаа дуусахад үлдэгдэл дүн болон хүү гэрээнд заасан харилцах данс руу шилжинэ. Цааш үргэлжлүүлэн хадгаламжаа ашиглах тохиолдолд шинэ хадгаламж нээх хүсэлтээ өөрийн байгууллага хариуцсан Харилцааны менежер эсхүл банкны нэгжид хандах боломжтой.
Хадгаламжийн хугацаагаа хэзээнээс өмнө сунгуулах хүсэлт өгөх вэ?
Энгийн нөхцөлтэй хадгаламжийн хувьд хугацаа дуусахаас ажлын 3 хоногийн өмнө банкны нэгжид сунгах хүсэлт гаргана.
Би сунгах хүсэлт өгөөгүй бол хадгаламж автоматаар сунгагдах уу?
Үгүй. Сунгах хүсэлт өгөөгүй тохиолдолд хугацаа дуусах өдөр хадгаламжийн үндсэн дүн болон хүү гэрээнд заасан ижил валютын харилцах данс руу автоматаар шилжиж, хадгаламжийн данс хаагдана.
Хадгаламжийн хугацаа дууссан өдөр нь сунгаж болох уу?
Хугацаа дуусах өдөр үндсэн дүн болон хүү гэрээнд заасан харилцах данс руу автоматаар шилжиж, хадгаламжийн данс хаагдана. Иймээс сунгах хүсэлтийг хугацаа дуусахаас ажлын 3 хоногийн өмнө гаргах шаардлагатай. Хугацаа дууссан бол шинээр хадгаламж нээх нөхцөлийг банкны нэгжээс нягтална уу.
Хадгаламжийн дансаа хугацаанаас нь өмнө цуцалж болох уу?
Болно. Харилцагч та ТиДиБи онлайн үйлчилгээ болон өөрт ойр байрлах дурын салбарт хандан хадгаламжийн дансаа цуцлах боломжтой.Энэ тохиолдолд гэрээнд заасны дагуу хадгаламжийн хүүг хугацаа цуцлалтын хүүгээр бодож танд олгоно.
Хадгаламжийн дансаа хэрхэн хаах вэ?
Харилцагч та ТиДиБи Онлайн үйлчилгээ болон өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан дансаа хаах боломжтой.
Хадгаламжийн данснаасаа бэлнээр зарлага гаргахад хэдэн хувийн шимтгэл авах вэ?
Ам.доллар, евро, юань, иен:
Бэлнээр байршуулсан валютыг бэлнээр зарлага гаргах үед шимтгэлгүй.
Бэлэн бусаар байршуулсан валютыг бэлнээр зарлага гаргах үед 0.5% (min 0.01 USD) шимтгэл авагдана. /Банкнаас хадгаламжийн хүүг хугацааны эцэст дансанд орлогодох гүйлгээ нь бэлэн бус гүйлгээнд хамаарна/
Хамтран эзэмшигчээ яаж хасуулах вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбар, тооцооны төвд данс эзэмшигч нь хамтран эзэмшигчийн хамт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорттай хандаж хамтран эзэмшигчээ хасуулах боломжтой.
Хадгаламжийн дансандаа хамтран эзэмшигч нэмээд тодорхойлолт авч болох уу?
Болно. Хадгаламжийн дансандаа хамтран эзэмшигч нэмсэн өдрөөс хуанлигийн 14 хоногийн дотор дансны үлдэгдэлтэй тодорхойлолт авах бол 50,000 төгрөгийн шимтгэлтэй байдаг.
Харин 14 хоногоос дээш хугацаагаар хадгаламжийн дансаа хамтран эзэмшиж байгаа бол 10,000 төгрөгийн шимтгэлтэйгээр дансны үлэгдэлтэй тодорхойлолт авч болно.
Хадгаламжийн хугацаа дууссан үед хугацаагаа хэрхэн сунгах вэ?
Хадгаламжийн хугацаа дуусах үед автомат сунгалттай тохиолдолд ижил хугацаагаар сунгагдана. Хэрэв автомат сунгалтгүй бол таны сонгосон данс руу хадгаламжийн үлдэгдэл шилжиж, хадгаламжийн данс хаагдана.
Хаагдсан дансыг буцаан сэргээх боломжгүй ба та шинэ хугацаатай хадгаламж нээх замаар дахин хадгаламжтай болно.