Skip to main content
Smb

Танд тусалъя

Сайн байна уу, Танд тусламж хэрэгтэй юу?

Түгээмэл асуулт хариулт

Байгууллага ТиДиБи Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ блоклосон бол Нууц үг мартсан->Нууц үгийн блок гаргах хэсэгт хандан блокоо гаргах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад->Үргэлжлүүлэх->үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад->Үргэлжлүүлэх товчийг дарна уу. Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан->Блок гаргах товчийг дарснаар сүүлд амжилттай нэвтэрч байсан нууц үгээр нэвтрэх боломжтой болно.
Мөн Байгууллагын нэвтрэх нууц үгний блокийг гаргуулах тухай утгатай албан бичгийг банканд бүртгэлтэй и-мэйл хаягаас банкны [email protected] хаягт хандан хүсэлтээ илгээж нууц үгний блокийг гаргуулах боломжтой. 
Хэрэв банканд бүртгэлтэй и-мэйл хаягийг ашиглах боломжгүй бол байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан нэвтрэх болон гүйлгээний нууц үгний блокоо гаргуулах боломжтой.

Байгууллага ТиДиБи Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол Нэвтэрч чадахгүй байна уу?->Нууц үг сэргээх хэсэгт хандан сэргээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад->Үргэлжлүүлэх->Байгууллагын регистрийн дугаараа оруулж>Үргэлжлүүлэх товчийг дарна уу.
Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр нууц үгээ сэргээхийн тулд баталгаажуулах сувгаа сонгоно.
Сэргээх товчийг дарснаар танд шинээр нууц үг үүсгэх талбар гарч ирэх ба өөрийн нууц үгээ дүрмийн дагуу үүсгэж авах боломжтой. Хэрэв зайнаас сэргээх боломжгүй бол байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан нэвтрэх болон гүйлгээний нууц үгийн блокоо гаргуулах боломжтой.

OTP аппликейшин HID болон өөрчлөгдсөн тул дараах зааврын дагуу суулгана уу.

HID аппликейшнээ Playstore болон Аpp Store-с утсандаа татаж суулгана. 
Ти Ди Би онлайн үйлчилгээний Тохиргоо->Аюулгүй байдлын тохиргоо->Давхар баталгаажуулалт хэсгээс HID аппликейшнээ орж QR кодыг уншуулаад суулгах боломжтой.
 

Ти Ди Би Онлайн үйлчилгээ нь дараах 4 төрлийн багцын сонголттой.

  • Online Info- Хуулга харах эрхтэй.

  • Online Plus - Өдрийн гүйлгээний лимит 200 сая төгрөг

  • Online Premium - Өдрийн гүйлгээний лимит 500 сая төгрөг                                           

Таныг гүйлгээ хийхэд "Танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байгаа бол та гүйлгээний эрхгүй буюу TDB Online Info багц ашиглаж байна гэсэн үг юм. Тиймээс та гүйлгээ хийх эрхтэй бусад багцуудаас сонгон өөрт ойр байрлах салбарт хандаж бүртгүүлнэ үү.

Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан мэдээллээ шалгуулж зөвлөгөө авна уу.

HID аппликейшн нь нэг удаагийн нууц үг үүсгэгч аппликейшн бөгөөд Ти Ди Би Онлайн үйлчилгээгээр 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийх үед ашиглагддаг. Гүйлгээ хийх үед HID гэж гарч ирсэн талбар дээр гар утсан дээр суулгасан HID аппликейшнаасаа гүйлгээ хийх нууц үг үүсгэж авна.