Түгээмэл асуулт хариулт
Puppy картаар онлайн гадаад төлбөр хийх боломжтой юу?
Puppy картаар онлайн гадаад төлбөр хийх боломжтой.
Puppy карт гадаадад ашиглагдах уу?
Puppy карт нь гадаадын посын төхөөрөмж дээр ашиглах боломжтой
АТМ-аас мөнгө авахад шимтгэлтэй юу?
ХХБ-ын АТМ-аас бэлэн мөнгө авахад шимтгэлгүй.
Puppy картын өдрийн гүйлгээний лимит хэд вэ?
Өдрийн гүйлгээний лимит 200,000 төгрөг.
Puppy картын өдрийн гүйлгээний лимит хэд вэ?
Өдрийн гүйлгээний лимит 200,000 төгрөг.
Puppy карт GPS-тэй юу?
Тийм. Puppy карт нь GPS төхөөрөмжтэй бөгөөд хүүхдийн байршлыг эцэг эх хянах боломжийг олгодог.
Puppy карт хэдэн настай хүүхдэд зориулагдсан вэ?
Puppy карт нь 7–17 насны хүүхдэд зориулагдсан ба 7-12 настай хүүхдийн хувьд эцэг эх нь өөрийн ТиДиБи онлайн банкаар дамжуулан багцад бүртгүүлэх боломжтой. Харин 13-17 настай хүүхдийн хувьд зөвхөн САЛБАРТ puppy картыг авах боломжтой байна.
Puppy карт гэж юу вэ?
Puppy карт нь ХХБ-ны Happy Family хүүхдийн багцад дагалдаж буй карт бөгөөд хүүхдэд санхүүгийн зөв дадал төлөвшүүлэх зорилготой карт юм.
Happy Family багцад бүртгүүлэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?
Салбарт бүртгүүлэх тохиолдолд асран хамгаалагчийн иргэний үнэмлэх (эсвэл гадаад паспорт), хүүхдийн төрсний гэрчилгээ шаардлагатай.
Happy Family багцад хэрхэн бүртгүүлэх вэ?
ХХБ-ын салбарт биечлэн эсвэл эцэг эх өөрийн TDB Online сувгаар дамжуулан онлайн бүртгүүлэх боломжтой.
Happy Family багцад ямар картууд багтдаг вэ?
7–12 насны хүүхдэд Puppy карт, 13–17 насны хүүхдэд Puppy эсвэл Einstein карт багтана.
Happy Family багц гэж юу вэ?
Happy Family багц нь гэр бүлийн гишүүдийн санхүүгийн хэрэгцээг нэг дор шийдэхэд зориулагдсан багц бүтээгдэхүүн бөгөөд хүүхдэд зориулсан карт, эцэг эхийн хяналт, хуримтлалын боломжийг багтаана.
Airtag ашиглах болон холбох заавар байна уу?
Та https://www.tdbm.mn/sites/default/files/2025-12/GPS-guide20251200.pdf линкээр хандан GPS холбох заавартай танилцана уу.
Happy family багц дахь хүүхдийн картыг гээсэн бол яаж дахин авах вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорт болон хүүхдийн гэрчилгээний хамт хандан дахин захиалах боломжтой.
Happy family багцын онцлог давуу тал, үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?
Та банкны https://www.tdbm.mn/mn пэйж дэхь https://www.tdbm.mn/mn/retail/bagc-buteegdekhuun/happyfamilybagts линкээр хандан дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан, бүртгүүлэх боломжтой.
Happy family багцын хугацаа дуусвал хэрхэн сунгуулах вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорт болон хүүхдийн гэрчилгээний хамт хандан үйлчилгээний эрхийг сунгуулах боломжтой.