Түгээмэл асуулт хариулт
Гэмтэлтэй гадаад валют дансанд тушаах, солиулах, шилжүүлэг хийхэд нэмэлт шимтгэлтэй юу?
Хуучирч элэгдсэн, урагдсан, эвлүүлж наасан, элдэв толбо, будагтай, урагдалт, цооролт үүссэн дэвсгэртийг дансанд тушаах буюу солих, бүх төрлийн шилжүүлэг хийхэд 10%-ийн шимтгэлтэй байдаг. Уг шимтгэл нь тухайн гадаад валютыг тухай улс руу нь илгээж, шинэ дэвсгэртээр солиулах зардалд зарцуулагддаг.
Свифт гадаад шилжүүлэг хийгдэх хугацаа?
Свифт гадаад шилжүүлэг нь дамжуулагч банк болон хүлээн авагч банкны дотоод шалгалт, боловсруулалтын хугацаанаас хамааран харилцан адилгүй хугацаанд хүлээн авагчийн дансанд орно.
Свифт гадаад шилжүүлэг хийхэд юуг анхаарах вэ?
Та свифт гадаад шилжүүлэг хийх бол хүлээн авагчийн нэр,хаяг, дансны дугаар, хүлээн авагчийн банкны SWIFT код, банкны хаяг, төлбөрийн зориулалтын мэдээллийг дэлгэрэнгүй, үнэн зөв мэдэж байх шаардлагатай.
Төрийн сангийн данс руу гүйлгээ хийхэд "Таны гүйлгээ хийх хугацаа хэтэрсэн байна" гэсэн алдаа заагаад байна.
Төрийн сангийн гүйлгээ зөвхөн ажлын өдрүүдэд ажлын цагаар хийгддэг.
Банк хооронд шилжүүлэг хийхэд шууд орох боломжтой юу?
Банк хоорондын валютын гүйлгээг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд дамжуулах ба хүлээн авагчийн банкны гүйлгээ дамжуулах болон хүлээн авах горимоос шалтгаалан банк нь хүлээн авагчийн дансанд гүйцэтгэнэ.