Гадаадад АТМ-д картаа хураалгасан тохиолдолд яах вэ?
Юуны өмнө та хилийн чанадаас холбогдож болох 24 цагийн харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас (976) 70161988 дугаар, viber +97699001977 болон [email protected] цахим шуудангийн хаягт хандан мэдэгдэж картаа түр хугацаагаар хаалгуулах хэрэгтэй. Гадаадын банкны АТМ-д хураагдсан картыг Олон Улсын Визагийн журмаар харилцагчид буцаан олгодоггүй ба та шинээр карт авах хэрэгтэй болно. Тиймээс та ХХБ-ны [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй и-мэйл хаягаас хандан картаа дахин авах хүсэлтээ илгээх боломжтой.
Картаа хаяж гээсэн тохиолдолд яах ёстой вэ?
Та картаа алдсан даруйдаа дахин гүйлгээ гарах эрсдлээс хамгаалан дараах замаар картын төлвийг яаралтай хаах боломжтой. Үүнд:
Хэрэв та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол:
Өөрийн эрхээр нэвтрэн Карт->Картын жагсаалтаас гүйлгээ хийгдсэн картыг сонгож->Карт удирдах-> Төлөв солих хэсэгт хандан Гээсэн/Хулгайлагдсан төлөвтэй болгоно уу.
Хэрэв Та Монгол улсад байгаа бол:
Та картаа алдсан даруйдаа харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдон картаа хаалгана уу. Мөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандах боломжтой.
Хэрэв Та гадаад улсад байгаа бол:
Та Худалдаа хөгжлийн банкны харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх лавлах утас (976) 70161988 дугаар, viber +97699001977 болон [email protected] цахим шуудан хаягт хандан картаа түр хугацаагаар хаалгуулах боломжтой.
Худалдаа хөгжлийн банкны зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?
Та ХХБанкны https://www.tdbm.mn/mn цахим хуудасны Иргэн -> Зээл хэсгээс буюу https://www.tdbm.mn/mn/retail/loans линкээр өөрт тохирох зээлийн төрлийг сонгож хандах , эсвэл өөрт ойр байрлах дурын салбар, тооцооны төвийн зээлийн ажилтанд хандан дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Зээлийн үлдэгдэлээ хэрхэн мэдэх боломжтой вэ?
Харилцагч та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй, зээлийн дансаа холбуулсан бол Ти Ди Би Онлайн банкны өөрийн эрхээр нэвтэрч Данс->зээлийн дансаа сонгож->Удирдах->Дансны дэлгэрэнгүй хэсэгт хандан өөрөө шалгах боломжтой.
Хэрвээ та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандан шалгуулах боломжтой.
Мөн та гадаадад байдаг харилцагч бол өөрийн и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт өөрийн мэдээллийг баталгаажуулснаар зээлийн дансны мэдээллээ шалгуулах боломжтой.
Хадгаламжийн данснаасаа бэлнээр зарлага гаргахад хэдэн хувийн шимтгэл авах вэ?
Ам.доллар, евро, юань, иен:
Бэлнээр байршуулсан валютыг бэлнээр зарлага гаргах үед шимтгэлгүй.
Бэлэн бусаар байршуулсан валютыг бэлнээр зарлага гаргах үед 0.5% (min 0.01 USD) шимтгэл авагдана. /Банкнаас хадгаламжийн хүүг хугацааны эцэст дансанд орлогодох гүйлгээ нь бэлэн бус гүйлгээнд хамаарна/
Хамтран эзэмшигчээ яаж хасуулах вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбар, тооцооны төвд данс эзэмшигч нь хамртан эзэмшигчийн хамт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорттай хандаж хамтран эзэмшигчээ хасуулах боломжтой.
Хадгаламжийн дансандаа хамтран эзэмшигч нэмээд тодорхойлолт авч болох уу?
Болно. Хадгаламжийн дансандаа хамтран эзэмшигч нэмсэн өдрөөс хуанлигийн 14 хоногийн дотор дансны үлдэгдэлтэй тодорхойлолт авах бол 50,000 төгрөгийн шимтгэлтэй байдаг.
Харин 14 хоногоос дээш хугацаагаар хадгаламжийн дансаа хамтран эзэмшиж байгаа бол 5,000 төгрөгийн шимтгэлтэйгээр дансны үлэгдэлтэй тодорхойлолт авч болно.
Данснаасаа зээлийн төлбөр татагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Харилцагч та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй, зээлийн дансаа холбуулсан бол өөрийн эрхээр нэвтэрч Данс->Данс сонгох-> Хуулга харах цэсээр хандан шалгах боломжтой.
Хэрвээ та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандан шалгуулах боломжтой.
Мөн та гадаадад байдаг харилцагч бол өөрийн и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт өөрийн мэдээллийг баталгаажуулснаар зээлийн дансны мэдээллээ шалгуулах боломжтой.
Хадгаламжийн дансаа аль салбарт хандаж хаах вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорттай хандан 3,000 төгрөг/түүнтэй тэнцэх валют/-ийн шимтгэл төлж хадгаламжийн дансаа хаалгуулах боломжтой.
Хадгаламжийн хугацаа дууссан үед хугацаагаа хэрхэн сунгах вэ?
Харилцагч та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол өөрийн эрхээр нэвтрэн Данс->өөрийн дансыг сонгож->Удирдах->Хугацаатай хадгаламж болгох хэсэгт хандан хадгаламжийн төрлөө сонгож, "гэрээг зөвшөөрөх"-ийг чеклээд "Үргэлжлүүлэх" дарснаар хадгаламжийн хугацаагаа сунгах боломжтой.
Хэрвээ та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол банканд бүртгэлтэй дугаараас харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандах боломжтой.
Мөн та гадаадад байдаг харилцагч бол банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт хадгаламжийн хугацааг сунгуулах хүсэлтээ илгээнэ үү.