Ти Ди Би Онлайн үйлчилгээнд ашиглах дансаа хэрхэн нэмэх вэ?
Та Ти Ди Би Онлайн үйлчилгээний өөрийн эрхээр нэвтэрч Данс->Дансны тохиргоо->Ашиглахгүй байгаа->Данс сонгох->"Хуулга харах, Гүйлгээ хийх, Хураамж төлөх" гэсэн сонголтуудыг чеклэст хийж->Үргэлжлүүлэх дарснаар таны "Ашиглаж байгаа" дансанд нэмэгдэх юм.
Хэрвээ таны ашиглахгүй байгаа данс нь нэмэгдэхгүй, "Гарын үсэг бүртгэлгүй байна" гэсэн алдаа өгч байвал банкны [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаас хандан хүсэлтээ илгээх, эсвэл өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан дансаа нэмүүлэх боломжтой.
Гэмтээсэн болон гээсэн картыг хэрхэн захиалах вэ?
Харилцагч та банканд бүртгэлтэй дугаараас харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандан өмнөх хугацаагаар дахин захиалах боломжтой.
Мөн гадаадад байдаг харилцагч бол банканд бүртгэлтэй и-мэйл хаягаасаа [email protected] цахим хаягт карт дахин захиалах хүсэлтээ илгээнэ үү.
Хугацаа дууссан картыг хэрхэн захиалах вэ?
Харилцагч та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол өөрийн эрхээр нэвтрэн Карт-> Карт захиалах хэсэгт хандан картын төрлөө сонгож шинээр захиалах боломжтой.
Хэрвээ та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол банканд бүртгэлтэй дугаараас харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандан шинээр захиалах боломжтой.
Мөн гадаадад байдаг харилцагч бол банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт карт захиалах хүсэлтээ илгээнэ үү.
Тэтгэврийн зээл 15 сая төгрөгөөс дээш авах бол хэрхэн авах вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандаж тухайн салбараас нэмэлтээр шаардсан шаардлагыг бүрдүүлэн өгч зээлээ судлуулах боломжтой.
Карт хаагдсан тохиолдолд өөрөө нээж болох уу?
Таны карт гүйлгээ хийх боломжгүй байгаа тохиолдолд Ти Ди Би Онлайн үйлчилгээ болон https://etdbm.mn/mn/ руу өөрийн эрхээр нэвтрэн Карт->Картын жагсаалт-> тухайн картаа сонгон->Карт удирдах->Төлөв солих хэсэгт хандан шалгаж "Идэвхитэй" төлвийг сонгон нээх боломжтой.
Орлох дугаараа хэрхэн бүртгүүлэх вэ?
Та интернэт банкны дараах цэсээр бүртгүүлэх боломжтой
- “ТиДиБи онлайн” интернэт банк (апп хувилбар): Нүүр хуудас болон ДАНС цэс хэсгийн баруун дээд буланд байрлах сум дээр дарж, ДНС-д бүртгэх хэсгээр дансаа сонгон, гар утасны дугаар эсвэл имэйлээ сонгож хадгална.
- “ТиДиБи онлайн” интернэт банк (вэб хувилбар): ДАНС цэсний ДАНСНЫ НЭГДСЭН САН хэсэгт нэвтэрч, Бүртгүүлэх хэсгээр дансаа сонгон, гар утасны дугаар эсвэл имэйлээ сонгож хадгална.
Гар утасны дугаар эсвэл имэйл хаягаараа гүйлгээ хүлээн авах боломжтой Орлох дугаар гэж юу вэ?
Харилцагч өөрийн IBAN дугаар бүхий дансандаа дахин давтагдашгүй Орлох дугаарыг бүртгүүлж болох бөгөөд уг гар утасны дугаар болон имэйл хаягыг ашиглан банк хоорондын гүйлгээг хүлээн авах, илгээх боломжтой
Ингэснээр та банк хоорондын гүйлгээ хийхдэээ IBAN дугаарыг оруулах эсвэл бусад банкны дансан дээр гар утасны дугаар, имэйл хаяг бүртгүүлсэн Орлох дугаарыг оруулснаар тухайн банк болон харилцагчийн нэр гарч ирэх ба илүү хялбараар гүйлгээгээ хийх боломжтой юм.
Нэг IBAN дугаар бүхий дансан дээр нэг л орлох дугаар бүртгэгдэхийг анхаарна уу.
IBAN дугаарыг бүх гүйлгээнд ашиглах шаардлагатай юу?
2025.04.01-ний өдрөөс эхлэн Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх арилжааны банкууд, төрийн болон хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагууд олон улсын жишгийн дагуу дансны нэгдсэн дугаарлалт буюу IBAN стандартад шилжсэн. Ингэснээр харилцагч та бүхэн:
Банк хоорондын гүйлгээг зөвхөн IBAN дугаараар хийх шаардлагатайг анхаарна уу.
- Харин ХХБ-ны данс хооронд буюу банк дотор хийгдэх гүйлгээнд хуучин дансны дугаарыг ашиглах бөгөөд IBAN дугаарыг ашиглах шаардлагагүй юм.
IBAN дугаар ашиглах нь ямар давуу талтай вэ?
IBAN дугаарыг ашиглах давуу тал:
Дансны дугаар зөв эсэхийг хялбар шалгах боломжтой.
Аль банкны данс гэдгийг шууд тодорхойлох боломжтой.
- Данс буруу шалтгаантай гүйлгээний буцаалт багасна.
Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол хэрхэн шинээр авах вэ?
Байгууллага нь Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол "нууц үг шинээр үүсгэх" хэсэгт хандан сэргээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад, үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад "үргэлжлүүлэх" товчийг дарна уу. Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан "нууц үг сэргээх" товчийг дарснаар таны бүртгэлтэй гар утсанд шинэ нууц үг илгээгдэх болно.
Мөн өөрт ойр байрлах дурын салбарт байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан шинээр нууц үгээ авах боломжтой.