Гадаадад төлбөр тооцоо хийх
Гадаадад үйлчлүүлсэн гүйлгээний баримт, тооцооны хуудсуудаа хадгалж дансны хуулгатайгаа тулгаж хэвшээрэй.
Зарим гадаадын банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад 6 оронтой код шаарддаг ба Таны карт 4 оронтой пин кодтой тохиолдолд 4 оронтой кодоо оруулаад ‘Enter’ товчийг дарж гүйлгээ хийх боломжтой.
Зарим үйлчилгээний байгууллагууд VISA болон UnionPay картын хэрэглэгчдэд зориулж хямдрал, урамшуулал зарласан байдаг ба Та уг мэдээллийг www.tdbm.mn цахим хуудаснаас аваарай.
Банканд бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягт банкнаас илгээсэн мэдээллийг тогтмол шалгаж байх.
АНХААРАХ
Олон улсын хэмжээнд нийтлэг тохиолддог эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, харилцагчдаа хамгаалах зорилгоор ХХБ нь 24/7 цагийн сэжигтэй гүйлгээний хяналтын систем ажиллуулж байна.
Та гар утсаа нээлттэй байлгах, электрон шуудангаа тогтмол шалгах, тантай холбогдох мэдээлэл өөрчлөгдсөн даруй банканд мэдэгдэж, шинэчлүүлснээр картын гүйлгээний эрсдэлээс хамгаалагдах болно.
Гэмтэлтэй гадаад валют дансанд тушаах, солиулах, шилжүүлэг хийхэд нэмэлт шимтгэлтэй юу?
Хуучирч элэгдсэн, урагдсан, эвлүүлж наасан, элдэв толбо, будагтай, урагдалт, цооролт үүссэн дэвсгэртийг дансанд тушаах буюу солих, бүх төрлийн шилжүүлэг хийхэд 10%-ийн шимтгэлтэй байдаг. Уг шимтгэл нь тухайн гадаад валютыг тухай улс руу нь илгээж, шинэ дэвсгэртээр солиулах зардалд зарцуулагддаг.
Гадаад гуйвуулга хийгдэх хугацаа
Гадаад гуйвуулга ажлын 1-3 хоногт хийгдэнэ.
Гадаад гуйвуулга хийхэд юуг анхаарах вэ?
Та гадаад гуйвуулга хийх бол хүлээн авагчийн нэр, дансны дугаар, хүлээн авагчийн банкны SWIFT код, банкны хаяг, төлбөрийн зориулалтын мэдээллийг дэлгэрэнгүй, үнэн зөв мэдэж байх шаардлагатай.
Төрийн сангийн данс руу гүйлгээ хийхэд "Таны гүйлгээ хийх хугацаа хэтэрсэн байна" гэсэн алдаа заагаад байна.
Төрийн сангийн гүйлгээ зөвхөн ажлын өдрүүдэд ажлын цагаар хийгддэг.
Банк хооронд шилжүүлэг хийхэд шууд орох боломжтой юу?
Банк хоорондын төгрөгийн бага дүнтэй гүйлгээ болох 5,000,000.00 төгрөг буюу түүнээс доош дүнтэй гүйлгээ бодит цагийн горимд буюу 7 хоногийн 24 цагийн турш төлбөр тооцоог дамжуулах ба дараах цагийн горимоор гүйцэтгэж байна.Үүнд:
Банк хоорондын төгрөгийн их дүнтэй гүйлгээ буюу 5,000,000.01 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд төлбөр тооцоог дамжуулна.
Банк хоорондын валютын гүйлгээг ажлын өдрүүдэд 09:00-17:30 цагийн хооронд дамжуулна. Хүлээн авагчийн банкны гүйлгээ дамжуулах, хүлээн авах горимоос шалтгаалан банк нь хүлээн авагчийн дансанд гүйцэтгэнэ.
Валют хөрвүүлж хийсэн гүйлгээ, нэр данс, дансны валют зөрүүтэй болон бусад шалтгааны улмаас хүлээн авагч банкнаас буцаагдсан тохиолдолд гүйлгээ буцаж ирсэн өдрийн банкны нийтэд зарласан ханшаар хөрвөж төлбөр шилжүүлэгчийн дансанд орно.
Картаараа гүйлгээ хийх гэсэн болохгүй байна яах вэ?
Хэрвээ та Монгол улсад байгаа бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаараар, харин гадаадад байгаа бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас (976) 70161988 дугаараар болон [email protected] цахим хаягт хандан картын мэдээллээ шалгуулах боломжтой.
Мөн +97699001977 viber сувагт өөрийн мэдээллээ илгээснээр картын гүйлгээний алдааг шалгуулж мэдээлэл зөвлөгөөг авах боломжтой.
Картаа гээчихлээ, дахин захиалж авахад хэдэн төгрөг төлөх вэ?
Та картын үнийн мэдээллийг https://www.tdbm.mn/mn/retail/cards/debit/olon-ulsiin-kart линкээр хандан авах боломжтой.
Юнион пэй карт олон улсын виза картнаас юугаараа ялгаатай вэ?
Юнион пэй карт нь нэг картан дээр төгрөг, доллар , юань гэсэн 3 төрлийн валютын дансыг холбон ашиглах боломжтой байдгаараа онцлог юм. Та картаа Монгол улсад ашиглавал төгрөгийн данснаас , Хятад улсад ашиглавал юанийн данснаас, харин бусад улс оронд долларын данснаас гүйлгээ нь хийгдэх болно.
Карт шинээр захиалж авахад хэд хоногт гарах вэ?
Карт захиалж авахад ажлын 2-3 хоногт гардаг.
Хэрвээ та яаралтайгаар захиалж авах бол нэмэлт 10,000 төгрөгийн шимтгэл төлөөд манай банкны Төв салбар, Энхтайван салбарын аль нэг дээр өөрийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан захиалах боломжтой.