Олон улс руу зорчихын өмнө төлбөр тооцооны хэрэгслүүдээ шалгах зөвлөмжүүд
Картын хүчинтэй хугацаагаа шалгаж, хугацаа дуусах гэж байгаа бол харицлагч та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол өөрийн эрхээр нэвтрэн Карт-> Карт захиалах хэсэгт хандан картын төрлөө сонгож шинээр захиалах боломжтой.
Хэрвээ та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол банканд бүртгэлтэй дугаараас харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандан шинээр захиалах боломжтой.
Мөн гадаадад байдаг харилцагч бол банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт карт захиалах хүсэлтээ илгээнэ үү.
Кредит карт болон зээлийн эрхтэй карттай бол зээл төлөгдөж дуусах хугацаа, зээлийн лимитийн хугацаа болон картын дуусах хугацаагаа нягтлаарай.
Банкны https://www.tdbm.mn/mn/ цахим хуудасны https://www.tdbm.mn/mn/news/tolboriyn-kartyn-luyvryn-guylgeenees-sergiy… хэсгээс картын эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдтэй сайтар танилцана уу.
Гарч болзошгүй эрсдэлээс сэргийлж картдаа хамтран эзэмшигч, эсвэл итгэмжлэгдсэн хүний мэдээллээ банканд бүртгүүлэх боломжтой.
Картаа хэвийн ажиллаж байгаа эсэхийг АТМ эсвэл үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж шалгахад илүүдэхгүй.
ТиДиБи онлайн үйлчилгээний боломжууд
Банкны бүх төрлийн үйлчилгээг дэлхийн хаанаас ч хамгаалалтын өндөр түвшинд 24/7 цагаар авах боломжтой.
Дансаа удирдах /үлдэгдэл шалгах, хуулга авах, тодорхойлолт авах, битүүмж тавих, цуцлах, хадгаламжийн хугацаа сунгах/
Бүх төрлийн гүйлгээ /банк доторх гүйлгээ, банк хоорондын гүйлгээ, олон улсын гүйлгээ, гааль татварын гүйлгээ/
Хэрэглээний төлбөрүүд төлөх /билл төлбөр/
Картын үйлчилгээ /картын хуулга, төлөв өөрчлөх, лимит засварлах, карт захиалах, КИН код авах, интернэт ПИН код идэвхжүүлэх/
Зээл, Үнэт цаас, Даатгал зэрэг нэмэлт үйлчилгээг авах боломжтой.
Бусад /хувийн мэдээлэл засварлах, нууц үг солих, тогтмол ханддаг төхөөрөмж хянах, мессеж банк үйлчилгээнд бүртгүүлэх, урамшуулал болон АТМ, салбарын байршил харах.
АНХААРАХ
Өөрийн хувийн мэдээлэл буюу утасны дугаар, и-мэйл хаяг зэргийг цахим орчинд бусадтай хуваалцахгүй байх, мөн бусдад илгээхгүй байх,
Банкнаас илгээсэн мэдээллийг цаг тухай бүрт нь сайтар шалган нягталж байх,
Цахим орчинд таны танил хэн нэгнээс таны хувийн мэдээллийг (утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт) өгөхийг шаардсан тохиолдолд заавал утсаар холбогдон давхар баталгаажуулах,
Банкнаас илгээсэн интернэт банкны нууц үг, баталгаажуулах код зэргийг агуулсан мессежийг ашиглах шаардлагагүй болсон тохиолдолд тухай бүрт нь устгаж байх,
Цахим банкны нэвтрэх нэр болон нууц үгээ вэбсайт дээр хадгалахгүйгээр нэвтрэн, ашиглаж дууссаны дараа Гарах товчийг дарж хэвших
Та ухаалаг гар утсаа бусдад зарах эсвэл дамжуулан хэрэглүүлэх тохиолдолд хувийн мэдээллээ устгана уу.
АТМ ашиглан авч болох үйлчилгээ
Картын дансанд орлого, зарлага хийх;
Дансны үлдэгдэл шалгах;
Сүүлийн 10 гүйлгээний мэдээлэл авах;
ПИН код өөрчлөх (шимтгэлгүй);
Интернэт ПИН код авах;
Картаа ашиглан Хаан банк болон Төрийн банкнаас бусад банкны картын болон дансны дугаараар шилжүүлэг хийх;
Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглан мөнгө илгээх болон хүлээн авах.
Төлбөр төлөх;
Картгүй ч TDB online үйлчилгээгээр QR код үүсгэн АТМ-с бэлэн зарлагын гүйлгээ хийх боломжтой.
Гадаадад төлбөр тооцоо хийх
Гадаадад үйлчлүүлсэн гүйлгээний баримт, тооцооны хуудсуудаа хадгалж дансны хуулгатайгаа тулгаж хэвшээрэй.
Зарим гадаадын банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад 6 оронтой код шаарддаг ба Таны карт 4 оронтой пин кодтой тохиолдолд 4 оронтой кодоо оруулаад ‘Enter’ товчийг дарж гүйлгээ хийх боломжтой.
Зарим үйлчилгээний байгууллагууд VISA болон UnionPay картын хэрэглэгчдэд зориулж хямдрал, урамшуулал зарласан байдаг ба Та уг мэдээллийг www.tdbm.mn цахим хуудаснаас аваарай.
Банканд бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягт банкнаас илгээсэн мэдээллийг тогтмол шалгаж байх.
АНХААРАХ
Олон улсын хэмжээнд нийтлэг тохиолддог эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, харилцагчдаа хамгаалах зорилгоор ХХБ нь 24/7 цагийн сэжигтэй гүйлгээний хяналтын систем ажиллуулж байна.
Та гар утсаа нээлттэй байлгах, электрон шуудангаа тогтмол шалгах, тантай холбогдох мэдээлэл өөрчлөгдсөн даруй банканд мэдэгдэж, шинэчлүүлснээр картын гүйлгээний эрсдэлээс хамгаалагдах болно.
Гэмтэлтэй гадаад валют дансанд тушаах, солиулах, шилжүүлэг хийхэд нэмэлт шимтгэлтэй юу?
Хуучирч элэгдсэн, урагдсан, эвлүүлж наасан, элдэв толбо, будагтай, урагдалт, цооролт үүссэн дэвсгэртийг дансанд тушаах буюу солих, бүх төрлийн шилжүүлэг хийхэд 10%-ийн шимтгэлтэй байдаг. Уг шимтгэл нь тухайн гадаад валютыг тухай улс руу нь илгээж, шинэ дэвсгэртээр солиулах зардалд зарцуулагддаг.
Гадаад гуйвуулга хийгдэх хугацаа
Гадаад гуйвуулга ажлын 1-3 хоногт хийгдэнэ.
Гадаад гуйвуулга хийхэд юуг анхаарах вэ?
Та гадаад гуйвуулга хийх бол хүлээн авагчийн нэр, дансны дугаар, хүлээн авагчийн банкны SWIFT код, банкны хаяг, төлбөрийн зориулалтын мэдээллийг дэлгэрэнгүй, үнэн зөв мэдэж байх шаардлагатай.
Төрийн сангийн данс руу гүйлгээ хийхэд "Таны гүйлгээ хийх хугацаа хэтэрсэн байна" гэсэн алдаа заагаад байна.
Төрийн сангийн гүйлгээ зөвхөн ажлын өдрүүдэд ажлын цагаар хийгддэг.
Банк хооронд шилжүүлэг хийхэд шууд орох боломжтой юу?
Банк хоорондын төгрөгийн бага дүнтэй гүйлгээ болох 5,000,000.00 төгрөг буюу түүнээс доош дүнтэй гүйлгээ бодит цагийн горимд буюу 7 хоногийн 24 цагийн турш төлбөр тооцоог дамжуулах ба дараах цагийн горимоор гүйцэтгэж байна.Үүнд:
Банк хоорондын төгрөгийн их дүнтэй гүйлгээ буюу 5,000,000.01 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд төлбөр тооцоог дамжуулна.
Банк хоорондын валютын гүйлгээг ажлын өдрүүдэд 09:00-17:30 цагийн хооронд дамжуулна. Хүлээн авагчийн банкны гүйлгээ дамжуулах, хүлээн авах горимоос шалтгаалан банк нь хүлээн авагчийн дансанд гүйцэтгэнэ.
Валют хөрвүүлж хийсэн гүйлгээ, нэр данс, дансны валют зөрүүтэй болон бусад шалтгааны улмаас хүлээн авагч банкнаас буцаагдсан тохиолдолд гүйлгээ буцаж ирсэн өдрийн банкны нийтэд зарласан ханшаар хөрвөж төлбөр шилжүүлэгчийн дансанд орно.
Картаараа гүйлгээ хийх гэсэн болохгүй байна яах вэ?
Хэрвээ та Монгол улсад байгаа бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаараар, харин гадаадад байгаа бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас (976) 70161988 дугаараар болон [email protected] цахим хаягт хандан картын мэдээллээ шалгуулах боломжтой.
Мөн +97699001977 viber сувагт өөрийн мэдээллээ илгээснээр картын гүйлгээний алдааг шалгуулж мэдээлэл зөвлөгөөг авах боломжтой.