Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол хэрхэн шинээр авах вэ?
Байгууллага нь Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол "нууц үг шинээр үүсгэх" хэсэгт хандан сэргээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад, үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад "үргэлжлүүлэх" товчийг дарна уу. Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан "нууц үг сэргээх" товчийг дарснаар таны бүртгэлтэй гар утсанд шинэ нууц үг илгээгдэх болно.
Мөн өөрт ойр байрлах дурын салбарт байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан шинээр нууц үгээ авах боломжтой.
Ти Ди Би Онлайн үйлчилгээний эрхийн хугацаа дууссан бол хэрхэн сунгах вэ?
Байгууллага дараах замаар Ти Ди Би Онлайн үйлчилгээний эрхийн хугацааг сунгах боломжтой. Үүнд:
Гүйлгээ хийх эрхтэй Ти Ди Би Онлайн үйлчилгээгээр хандаж байгаа бол:
Ти Ди Би Онлайн үйлчилгээнд байгууллагын эрхээр нэвтэрч->"Эрхийн хугацаа дууссан байна, сунгах уу?"гэсэн бичиг гарч ирэхэд та "тийм" гэж зөвшөөрч, шимтгэл суутгах дансыг сонгон үргэлжлүүлснээр зайнаас тухайн үйлчилгээний эрхээ сунгах боломжтой.
Гүйлгээ хийх эрхгүй, зөвхөн хуулга харах эрхтэй бол:
Та өөрт ойр байрлах дурын салбарт байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан шинээр нууц үгээ авах боломжтой.
OTP аппликейшнийг гар утсан дээрээ татаж суулгаад хэрхэн тохиргоо хийх вэ?
ОТР аппликейшнээ Playstore болон Аpp Store-с утсандаа татаж суулгаад тохиргоог хийнэ. Уг тохиргоог хийхэд Сериал дугаар болон Идэвхжүүлэх код гэсэн 2 мэдээлэл оруулах хэрэгтэй.
ОТР TDB программ руу хандан Тохиргоо->Сериал->Шинэ гэж сонгон сериал дугаар, идэвхижүүлэх код, тайлбар(нэр өгөх) талбарыг бөглөн хадгалах товчийг дарна.
Цагийн тохиргоог Тохиргоо->Цаг->Автоматаар гэж тохируулна.
Хэрэв сериал дугаараа мартсан бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, мөн [email protected] хаягт хандан авах боломжтой.
Идэвхижүүлэх кодоо мартсан бол Ти Ди Би Онлайн үйлчилгээнд өөрийн эрхээр нэвтэрч ороод зүүн дээд буланд байрлан хөндлөн гурван зураас дээр дарж->Хэрэглэгчийн булан->OTP идэвхижүүлэх код илгээх хэсэгт хандан банканд бүртгэлтэй дугаар болон имэйл хаягт идэвхжүүлэх кодоо авах боломжтой.
OTP гэж юу вэ? Яаж ашиглах уу?
ОТР аппликейшн нь нэг удаагийн нууц үг үүсгэгч аппликейшн бөгөөд Ти Ди Би Онлайн плас үйлчилгээгээр 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийх үед ашиглагддаг. Гүйлгээ хийх үед ОТР Мобайл гэж гарч ирсэн талбар дээр гар утсан дээр суулгасан ОТР аппликейшнаасаа гүйлгээ хийх нууц үг үүсгэж авна. ОТР-д нэг удаа үүсгэгдэж буй нууц үг нь 36 секундийн хугацаатай.
Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтэрсний дараа гүйлгээ хийх гэтэл "танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байна хэрхэн гүйлгээ хийх вэ?
Ти Ди Би Онлайн үйлчилгээ нь дараах 4 төрлийн багцын сонголттой.
Online Info- Хуулга харах эрхтэй.
Online Plus - Өдрийн гүйлгээний лимит 200 сая төгрөг
Online Premium - Өдрийн гүйлгээний лимит 500 сая төгрөг
Таныг гүйлгээ хийхэд "Танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байгаа бол та гүйлгээний эрхгүй буюу TDB Online Info багц ашиглаж байна гэсэн үг юм. Тиймээс та гүйлгээ хийх эрхтэй бусад багцуудаас сонгон өөрт ойр байрлах салбарт хандаж бүртгүүлнэ үү.
Ти Ди Би Онлайн үйлчилгээний гүйлгээний нууц үгээ мартсан бол хэрхэн шинээр авах вэ?
Байгууллага нь өөрт ойр байрлах дурын салбарт байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан шинээр гүйлгээний нууц үгээ авах боломжтой.
Ти Ди Би Онлайн үйлчилгээний гүйлгээний нууц үг блоклогдсон бол хэрхэн блокоо гаргах вэ?
Байгууллага гүйлгээний нууц үгний блокийг гаргуулах тухай утгатай албан бичгийг банканд бүртгэлтэй и-мэйл хаягаас [email protected] и-мэйл хаягт хандан хүсэлтээ илгээх боломжтой.
Хэрэв банканд бүртгэлтэй и-мэйл хаягийг ашиглах боломжгүй бол өөрт ойр байрлах дурын салбарт байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан гүйлгээний нууц үгний блокоо гаргуулах боломжтой.
ТиДиБи Онлайн үйлчилгээгээр хэрхэн нэгж худалдан авах вэ?
Та ТиДиБи Онлайн үйлчилгээний Нүүр –> Төлбөр -> Нэгж цэнэглэх цэсэд хандан Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл үүрэн телефонуудын аль нэгийг сонгоно. Нэгжийн төрөл, утасны дугаар, төлбөр төлөх данс, гүйлгээний утгыг оруулж мэдээллүүдийг шалган төлбөр хийгдэнэ.
ТиДиБи Онлайн үйлчилгээгээр хэрхэн билл төлөх вэ?
Шинээр билл төлбөр бүртгэхдээ Нүүр –>Төлбөр цэсэд хандан “Билл бүртгэх” товчийг дарснаар билл төлбөрүүдээс сонгон харгалзах мэдээллийг оруулна. Ингэснээр таны билл төлбөр бүртгэгдэж “Бүртгэсэн билл төлбөр”-ийн жагсаалтад нэмэгдэнэ. “Бүртгэсэн билл төлбөр” цэсээс өөрийн төлөх билл төлбөрийг сонгон гүйлгээний дүн, шилжүүлэх дансыг сонгож “Үргэлжлүүлэх” товчийг дарснаар таны билл төлбөр төлөгдөж и-баримт нь таны бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээгдэнэ.
Картгүйгээр хэрхэн бэлэн мөнгө авах вэ?
Та ТиДиБи Онлайн үйлчилгээний “Бэлэн мөнгө авах ” цэсээр нэвтэрч гүйлгээний дүн оруулан гарсан QR кодоо АТМ дээрх бэлэн мөнгө хүлээн авах хэсгийн дээд талд байршуулснаар хүлээн авах боломжтой байна.