Картаа гээчихлээ, дахин захиалж авахад хэдэн төгрөг төлөх вэ?
Та картын үнийн мэдээллийг https://www.tdbm.mn/mn/retail/cards/debit/olon-ulsiin-kart линкээр хандан авах боломжтой.
Юнион пэй карт олон улсын виза картнаас юугаараа ялгаатай вэ?
Юнион пэй карт нь нэг картан дээр төгрөг, доллар , юань гэсэн 3 төрлийн валютын дансыг холбон ашиглах боломжтой байдгаараа онцлог юм. Та картаа Монгол улсад ашиглавал төгрөгийн данснаас , Хятад улсад ашиглавал юанийн данснаас, харин бусад улс оронд долларын данснаас гүйлгээ нь хийгдэх болно.
Карт шинээр захиалж авахад хэд хоногт гарах вэ?
Карт захиалж авахад ажлын 2-3 хоногт гардаг.
Хэрвээ та яаралтайгаар захиалж авах бол нэмэлт 10,000 төгрөгийн шимтгэл төлөөд манай банкны Төв салбар, Энхтайван салбарын аль нэг дээр өөрийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан захиалах боломжтой.
CVV кодыг хаанаас авах уу?
Таны картын ард байрлаж буй гарын үсэг зурах хэсгийн харалдаа 3 оронтой тоо байгаа. Тухайн код нь таны картны CVV код юм.
Зайнаас картын лимитээ хэрхэн өсгүүлэх вэ?
Та манай банкны салбарт хандан лимит өсгөх хүсэлт гаргах боломжгүй, гадаадад болон орон нутагт байгаа бол банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаас [email protected] цахим хаягт хандах, эсвэл 133133 тусгай дугаар руу банканд бүртгэлтэй дугаараас картын лимит өгсүүлэх тухай хүсэлтээ илгээж картын гүйлгээний лимитийг 24 цагийн хугацаанд түр өсгүүлэх боломжтой.
Картаар хийгдсэн гүйлгээгээ хэрхэн шалгаж, хянах вэ?
Та картаар хийгдсэн гүйлгээний мэдээллээ дараах байдлаар шалгах боломжтой. Үүнд:
Хэрэв та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол:
Өөрийн эрхээр нэвтрэн Карт->Картын жагсаалтаас гүйлгээ хийгдсэн картыг сонгож->Хуулга хэсэгт хандан картаар хийсэн гүйлгээний мэдээллээ шалгах боломжтой.
ХХБ-ны салбар нэгжээс хуулга авах бол:
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан картын гүйлгээгээ шалгуулах боломжтой.
Мөн та мессеж банк үйлчилгээний хэрэглэгч бол:
Амжилттай хийгдсэн картын гүйлгээ бүрийн мэдээлэл таны банканд бүртгэлтэй и-мэйл хаяг болон тухайн үйлчилгээнд бүртгэлтэй дугаарт илгээгдэж байгаа.
Та мессеж банк үйлчилгээнд бүртгэлгүй бол Ти Ди Би Онлайн үйлчилгээг ашиглан бүртгүүлэх, эсвэл өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан бүртгүүлэх боломжтой. Мөн харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягнаас хандан зайнаас бүртүүлэх боломжтой.
АТМ-д картаа хураалгасан бол хаана хандах вэ?
Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт хандан АТМ-д хураагдсан картын мэдээллийг өгөх боломжтой. Таны АТМ-д хураагдсан карт нь ХХБ-ны төв байрны рессепшин дээр ирдэг ба таны банканд бүртгэлтэй дугаарт өөрийн биеэр ирж авах тухай мессеж илгээгдэх болно. Тиймээс та хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай банкны төв байранд хандан хураагдсан картаа буцаан авах боломжтой.
Интернет пин код хэрхэн авах вэ?
Интернет пин код нь таны картын пин кодтой ижил үүсдэг байгаа. Тухайн интернет пин кодыг дараах замаар авах боломжтой. Үүнд:
Хэрэв та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол:
Өөрийн эрхээр нэвтрэн Карт->Картын жагсаалтаас гүйлгээ хийгдсэн картыг сонгож->Карт удирдах-> И-пин авах хэсэгт хандан картны интернет пин кодыг авах боломжтой.
АТМ ашиглах бол:
ХХБанкны дурын АТМ ашиглан интернэт пин кодоо авах боломжтой.
Ти Ди Би Онлайн үйлчилгээ болон АТМ ашиглах боломжгүй тохиолдолд харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан авах боломжтой.
ХХБ-ны салбар нэгжээс интернет пин код авах бол:
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан авах боломжтой.
Олон улсын картаар интернетийн худалдаа хийхэд юуг анхаарах вэ? Ямар өгөгдлүүдийг заавал өгөх шаардлагатай вэ?
Та https://www.tdbm.mn/mn/news/onlayn-khudaldaa-khudaldan-avalt-khiykhed-a… линкээр хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Картын пин кодоо мартсан бол яаж мэдэх боломжтой вэ?
Та картын пин код зайнаас авах боломжтой бөгөөд дараах заавартай танилцана уу. Үүнд:
Хэрэв та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол:
Өөрийн эрхээр нэвтрэн Карт->Картын жагсаалтаас гүйлгээ хийгдсэн картыг сонгож->Карт удирдах-> Шинэ пин код авах хэсэгт хандан банканд бүртгэлтэй утасны дугаартаа мессежээр хүлээн авах боломжтой.
Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол:
Харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягаас хандан авах боломжтой.
ХХБ-ны салбар нэгжээс интернет пин код авах бол:
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан авах боломжтой.