Happy Family багцад хэрхэн бүртгүүлэх вэ?
ХХБ-ын салбарт биечлэн эсвэл эцэг эх өөрийн TDB Online сувгаар дамжуулан онлайн бүртгүүлэх боломжтой.
Happy Family багцад ямар картууд багтдаг вэ?
7–12 насны хүүхдэд Puppy карт, 13–17 насны хүүхдэд Puppy эсвэл Einstein карт багтана.
Happy Family багц гэж юу вэ?
Happy Family багц нь гэр бүлийн гишүүдийн санхүүгийн хэрэгцээг нэг дор шийдэхэд зориулагдсан багц бүтээгдэхүүн бөгөөд хүүхдэд зориулсан карт, эцэг эхийн хяналт, хуримтлалын боломжийг багтаана.
Санал хүсэлт, гомдол хаана бүртгүүлэх вэ?
Харилцагч та доорх сувгуудаар хандан бүртгүүлэх боломжтой. Үүнд:
- Утас: 1800-1977, 70161988 (гадаадаас холбогдох дугаар)
- И-мэйл: [email protected]
- Viber: 99001977
- Facebook: www.facebook.com/tdbm.mn
- Банкны салбар нэгж, Төв байр
- Албан бичиг, өргөдөл хүсэлт
- TDB online
- www.cardcentre.mn/eapp/
Данс андуурсан, буруу дансруу, буруу дүнгээр гүйлгээ хийсэн бол яах вэ?
Харилцагч та доорх сувгуудаар хандан хүсэлтээ бүртгүүлэх боломжтой. Үүнд:
Хувь хүн
- 1800-1977 дугаарт холбогдон хүсэлт бүртгүүлэх
- [email protected] хаягт банканд бүртгэлтэй имейл хаягаас хүсэлт илгээх
- Өөрт ойр байрлах салбарт хандан хүсэлт гаргах
- TDBO аппликейшинаар нэвтрэн Үйлчилгээ->Хүсэлтийн жагсаалт->Маргаантай гүйлгээний хүсэлт цэсээр хүсэлт илгээх
Байгууллага
- 1800-1977 дугаарт холбогдон хүсэлт бүртгүүлэх
- Албан бичиг, гүйлгээний баримт болон холбогдох баримтыг эх хувиар нь салбар өгч хүсэлт гаргах
- [email protected] хаягт албан бичиг, гүйлгээний баримт болон холбогдох баримтыг эх хувиар хавсаргаж хүсэлт илгээх
Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үг блоклогдсон бол хэрхэн блокоо гаргах вэ?
Байгууллага Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ блоклосон бол Нууц үг мартсан->Нууц үгийн блок гаргах хэсэгт хандан блокоо гаргах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад->Үргэлжлүүлэх->үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад->Үргэлжлүүлэх товчийг дарна уу. Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан->Блок гаргах товчийг дарснаар сүүлд амжилттай нэвтэрч байсан нууц үгээр нэвтрэх боломжтой болно.
Мөн Байгууллагын нэвтрэх нууц үгний блокийг гаргуулах тухай утгатай албан бичгийг банканд бүртгэлтэй и-мэйл хаягаас банкны [email protected] хаягт хандан хүсэлтээ илгээж нууц үгний блокийг гаргуулах боломжтой.
Хэрэв банканд бүртгэлтэй и-мэйл хаягийг ашиглах боломжгүй бол байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан нэвтрэх болон гүйлгээний нууц үгний блокоо гаргуулах боломжтой.
Ти Ди Би Онлайн үйлчилгээнд ашиглах дансаа хэрхэн нэмэх вэ?
Байгууллага нь ТиДиБи Онлайн үйлчилгээнд данс нэмүүлэх бол өөрт ойр байрлах дурын салбарт байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан дансны тохиргоог хийлгэх боломжтой.
Airtag ашиглах болон холбох заавар байна уу?
Та https://www.tdbm.mn/sites/default/files/2025-12/GPS-guide20251200.pdf линкээр хандан GPS холбох заавартай танилцана уу.
Happy family багц дахь хүүхдийн картыг гээсэн бол яаж дахин авах вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорт болон хүүхдийн гэрчилгээний хамт хандан дахин захиалах боломжтой.
Happy family багцын онцлог давуу тал, үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?
Та банкны https://www.tdbm.mn/mn пэйж дэхь https://www.tdbm.mn/mn/retail/bagc-buteegdekhuun/happyfamilybagts линкээр хандан дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан, бүртгүүлэх боломжтой.