Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтэрсний дараа гүйлгээ хийх гэтэл "танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байна хэрхэн гүйлгээ хийх вэ?
Ти Ди Би Онлайн үйлчилгээ нь дараах 4 төрлийн багцын сонголттой.
Online Info- Хуулга харах эрхтэй.
Online Plus - Өдрийн гүйлгээний лимит 200 сая төгрөг
Online Premium - Өдрийн гүйлгээний лимит 500 сая төгрөг
Таныг гүйлгээ хийхэд "Танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байгаа бол та гүйлгээний эрхгүй буюу TDB Online Info багц ашиглаж байна гэсэн үг юм. Тиймээс та гүйлгээ хийх эрхтэй бусад багцуудаас сонгон өөрт ойр байрлах салбарт хандаж бүртгүүлнэ үү.
ТиДиБи Онлайн үйлчилгээгээр хэрхэн нэгж худалдан авах вэ?
Та ТиДиБи Онлайн үйлчилгээний Нүүр –> Төлбөр -> Нэгж цэнэглэх цэсэд хандан Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл үүрэн телефонуудын аль нэгийг сонгоно. Нэгжийн төрөл, утасны дугаар, төлбөр төлөх данс, гүйлгээний утгыг оруулж мэдээллүүдийг шалган төлбөр хийгдэнэ.
ТиДиБи Онлайн үйлчилгээгээр хэрхэн билл төлөх вэ?
Шинээр билл төлбөр бүртгэхдээ Нүүр –>Төлбөр цэсэд хандан “Билл бүртгэх” товчийг дарснаар билл төлбөрүүдээс сонгон харгалзах мэдээллийг оруулна. Ингэснээр таны билл төлбөр бүртгэгдэж “Бүртгэсэн билл төлбөр”-ийн жагсаалтад нэмэгдэнэ. “Бүртгэсэн билл төлбөр” цэсээс өөрийн төлөх билл төлбөрийг сонгон гүйлгээний дүн, шилжүүлэх дансыг сонгож “Үргэлжлүүлэх” товчийг дарснаар таны билл төлбөр төлөгдөж и-баримт нь таны бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээгдэнэ.
Гүйлгээ хийхэд "Энэ гүйлгээг хийх боломжгүй байна, банктай холбогдоно уу" гэсэн алдаа гарахад хэрхэн гүйлгээ хийх вэ?
Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан мэдээллээ шалгуулж зөвлөгөө авна уу.
Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтэрсний дараа гүйлгээ хийх гэтэл "танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байна хэрхэн гүйлгээ хийх вэ?
Ти Ди Би Онлайн үйлчилгээ нь дараах 4 төрлийн багцын сонголттой. Үүнд:
Online – Өдрийн гүйлгээний лимит 10 сая төгрөг
Online Plus - Өдрийн гүйлгээний лимит 50 сая төгрөг
Online Premium - Өдрийн гүйлгээний лимит 500 сая төгрөг
Таныг гүйлгээ хийхэд "Танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байгаа бол та гүйлгээний эрхгүй буюу TDB Online Info багц буюу хуулга харах эрхтэй багц ашиглаж байна гэсэн үг юм. Тиймээс та гүйлгээ хийх эрхтэй бусад багцуудаас сонгон үйлчилгээ авахыг хүсвэл харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягнаас хандан зайнаас бүртгүүлэх боломжтой эсэхийг шалгуулж болох ба мөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан бүртгүүлэх боломжтой.
TDB Online үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол хэрхэн шинээр авах вэ?
Та Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол Нууц үг мартсан->Нууц үг сэргээх хэсэгт хандан сэргээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад->Үргэлжлүүлэх->үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад->Үргэлжлүүлэх товчийг дарна уу.
Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан->Сэргээх товчийг дарснаар таны бүртгэлтэй гар утсанд шинэ нууц үг илгээгдэх болно. Хэрэв зайнаас өөрөө нууц үгээ сэргээн авах боломжгүй бол банкны [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаас хандан хүсэлтээ илгээх боломжтой ба мөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан сэргээн авах боломжтой.
Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үг блоклогдсон бол хэрхэн блокоо гаргах вэ?
Та Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ блоклосон бол Нууц үг мартсан->Нууц үгийн блок гаргах хэсэгт хандан блокоо гаргах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад->Үргэлжлүүлэх->үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад->Үргэлжлүүлэх товчийг дарна уу.
Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан->Блок гаргах товчийг дарснаар та сүүлд амжилттай нэвтэрч байсан нууц үгээрээ дахин хандах боломжтой болох юм. Хэрэв та зайнаас өөрөө нууц үгийн блокийг гаргах боломжгүй бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягнаас хандах боломжтой ба мөн өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан сэргээн авах боломжтой.
Олон улс руу зорчихын өмнө төлбөр тооцооны хэрэгслүүдээ шалгах зөвлөмжүүд
Картын хүчинтэй хугацаагаа шалгаж, хугацаа дуусах гэж байгаа бол харицлагч та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол өөрийн эрхээр нэвтрэн Карт-> Карт захиалах хэсэгт хандан картын төрлөө сонгож шинээр захиалах боломжтой.
Хэрвээ та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол банканд бүртгэлтэй дугаараас харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандан шинээр захиалах боломжтой.
Мөн гадаадад байдаг харилцагч бол банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт карт захиалах хүсэлтээ илгээнэ үү.
Кредит карт болон зээлийн эрхтэй карттай бол зээл төлөгдөж дуусах хугацаа, зээлийн лимитийн хугацаа болон картын дуусах хугацаагаа нягтлаарай.
Банкны https://www.tdbm.mn/mn/ цахим хуудасны https://www.tdbm.mn/mn/news/tolboriyn-kartyn-luyvryn-guylgeenees-sergiy… хэсгээс картын эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдтэй сайтар танилцана уу.
Гарч болзошгүй эрсдэлээс сэргийлж картдаа хамтран эзэмшигч, эсвэл итгэмжлэгдсэн хүний мэдээллээ банканд бүртгүүлэх боломжтой.
Картаа хэвийн ажиллаж байгаа эсэхийг АТМ эсвэл үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж шалгахад илүүдэхгүй.
ТиДиБи онлайн үйлчилгээний боломжууд
Банкны бүх төрлийн үйлчилгээг дэлхийн хаанаас ч хамгаалалтын өндөр түвшинд 24/7 цагаар авах боломжтой.
Дансаа удирдах /үлдэгдэл шалгах, хуулга авах, тодорхойлолт авах, битүүмж тавих, цуцлах, хадгаламжийн хугацаа сунгах/
Бүх төрлийн гүйлгээ /банк доторх гүйлгээ, банк хоорондын гүйлгээ, олон улсын гүйлгээ, гааль татварын гүйлгээ/
Хэрэглээний төлбөрүүд төлөх /билл төлбөр/
Картын үйлчилгээ /картын хуулга, төлөв өөрчлөх, лимит засварлах, карт захиалах, КИН код авах, интернэт ПИН код идэвхжүүлэх/
Зээл, Үнэт цаас, Даатгал зэрэг нэмэлт үйлчилгээг авах боломжтой.
Бусад /хувийн мэдээлэл засварлах, нууц үг солих, тогтмол ханддаг төхөөрөмж хянах, мессеж банк үйлчилгээнд бүртгүүлэх, урамшуулал болон АТМ, салбарын байршил харах.
АНХААРАХ
Өөрийн хувийн мэдээлэл буюу утасны дугаар, и-мэйл хаяг зэргийг цахим орчинд бусадтай хуваалцахгүй байх, мөн бусдад илгээхгүй байх,
Банкнаас илгээсэн мэдээллийг цаг тухай бүрт нь сайтар шалган нягталж байх,
Цахим орчинд таны танил хэн нэгнээс таны хувийн мэдээллийг (утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт) өгөхийг шаардсан тохиолдолд заавал утсаар холбогдон давхар баталгаажуулах,
Банкнаас илгээсэн интернэт банкны нууц үг, баталгаажуулах код зэргийг агуулсан мессежийг ашиглах шаардлагагүй болсон тохиолдолд тухай бүрт нь устгаж байх,
Цахим банкны нэвтрэх нэр болон нууц үгээ вэбсайт дээр хадгалахгүйгээр нэвтрэн, ашиглаж дууссаны дараа Гарах товчийг дарж хэвших
Та ухаалаг гар утсаа бусдад зарах эсвэл дамжуулан хэрэглүүлэх тохиолдолд хувийн мэдээллээ устгана уу.
АТМ ашиглан авч болох үйлчилгээ
Картын дансанд орлого, зарлага хийх;
Дансны үлдэгдэл шалгах;
Сүүлийн 10 гүйлгээний мэдээлэл авах;
ПИН код өөрчлөх (шимтгэлгүй);
Интернэт ПИН код авах;
Картаа ашиглан Хаан банк болон Төрийн банкнаас бусад банкны картын болон дансны дугаараар шилжүүлэг хийх;
Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглан мөнгө илгээх болон хүлээн авах.
Төлбөр төлөх;
Картгүй ч TDB online үйлчилгээгээр QR код үүсгэн АТМ-с бэлэн зарлагын гүйлгээ хийх боломжтой.