Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл байдаг уу?
Өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан гэнэтийн санхүүгийн хэрэгцээг шийдэх үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл байдаг ба та дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tdbm.mn/mn/retail/loans/heregleenii-zeel/hyalbar-zeel линкээр хандан авах боломжтой.
Ангилал муудсан зээлээ хэрхэн ангилалыг нь сайжруулах вэ?
Зээлийн ангиллаа сайжруулахын тулд "Эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу 3 сар тасралтгүй хэвийн төлөлт хийх шаардлагатай бөгөөд ингэснээр буурсан ангиллыг "хэвийн" хүртэл дээшлүүлэх боломжтой. Таны зээлийн ангилал засагдаагүй бол өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай харилцааны менежерт хандах боломжтой.
Салбарт цалингийн зээл судлуулахад онлайн банкны тооцоолсон дүнгээс өндөр гарах боломжтой юу?
Та цалингийн зээлийн хүсэлт илгээхдээ зээл хааж дүнг нэмэгдүүлэх хэсгийг идэвжүүлснээр дүнгээ нэмэгдүүлэх боломжтой. Салбар болон онлайн банкны тооцоолол яг адилхан байна.
Цалингийн зээлийн гарах дүнг онлайн банкаар харж болох уу?
Та онлайн банкны цалингийн зээл хэсгээр гарах зээлийн боломжит дүнгээ тооцоолуулах боломжтой. Орон сууцны зээл болон автомашины зээлийн хувьд https://www.cardcentre.mn/eapp/ web хуудсаар дамжуулан урьдчилсан шийдвэр гаргуулах боломжтой.
Өөр банкинд цалингийн зээлтэй бол зээл авах боломжтой юу?
Та ХХБ-ны дансаар 3 сараас дээш хугацаагаар цалингаа авсан бол цалингийн зээл авах боломжтой.
Цалингийн зээлээ хойшлуулж болох уу?
Цалингийн зээлийн хугацааг сунгах буюу хойшлуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд өөрт ойр салбарын харилцааны менежерт хандаж, нөхцөл, шаардлагыг тодруулна уу.
Цалингийн зээлээ яаж эргүүлэн төлөх вэ?
Та цалингийн зээлээ салбарт очихгүйгээр 100% онлайнаар, TDB online аппликейшнаар төлөх боломжтой. Та цалингийн зээлийн эргэн төлөх харилцах дансандаа эргэн төлөлтөө байршуулах үед автоматаар төлөгдөнө
Цалингийн зээлээ яаж онлайн банкаар хаах вэ?
Цалингийн зээлээ онлайн банкаар хаахын тулд зээл>зээл хаах гэсэн цонхоор хаах боломжтой.
Зээл авснаас хойш зээл дахин нэмж авах боломжтой юу?
Та TDB online аппликейшний Зээл цэсээр орж, онлайн зээлийн төрлөөс сонгон хүсэлт илгээж эрхээ шалгах боломжтой. Хэрвээ танд эрх үүссэн бол онлайнаар нэмж зээл авах боломжтой.
Хадгаламжийн дансаа хугацаанаас нь өмнө цуцлаж болох уу?
Болно. Харилцагч Та ТиДиБи онлйан үйлчилгээ болон өөрт ойр байрлах дурын салбарт хандан хадгаламжийн дансаа цуцлах боломжтой.Энэ тохиолдолд гэрээнд заасны дагуу хадгаламжийн хүүг хугацаа цуцлалтын хүүгээр бодож танд олгоно.