Skip to main content

ХХБ Монгол-Хятадын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалтад оролцлоо

4 February 2026

ХХБ “Монгол-Хятадын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт”-д оролцлоо. 2003 оноос хойш зохион байгуулагдаж буй тус уулзалтаар ХХБ хоёр улсын хоорондын төлбөр тооцоонд тулгардаг бодит асуудлуудыг хөндөж илтгэл тавьсан юм.

Уг илтгэлийн хүрээнд төгрөгийн төлбөр тооцоог харилцан гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх замаар гүйлгээний хүртээмжийг сайжруулах, импорт болон экспорт эрхлэгчдэд зориулсан худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдийг олон улсын стандартаар өргөн хүрээнд ашиглах шийдлүүдийг танилцууллаа. Түүнчлэн, бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг бэлэн юанийн эргэлтийн хүндрэлтэй асуудлуудыг бодитоор тодорхойлж илтгэлдээ дурдсан ба хоёр улсын төв банкнуудын удирдлагын түвшинд танилцуулж, тэдгээр хүндрэлийг шат дараатай арилгах бодит алхмуудыг  хийх тал дээр тохиролцож чадсан юм.

ХХБ банк нь 291 банк санхүүгийн байгууллагатай корреспондент харилцаатай бөгөөд Монгол улсын зах зээлд гадаад төлбөр тооцооны 32.2%-ийг дангаараа гүйцэтгэж байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК