Skip to main content

ХХБ-ны VISA карттай бол Google Pay-тэй боллоо

6 January 2026

Худалдаа Хөгжлийн Банк нь өндөр хамгаалалт бүхий дэлхийн шилдэг төлбөр тооцооны шийдэл, технологиудыг Монгол Улсын зах зээлд ээлж дарааллан амжилттай нэвтрүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ХХБ-ны VISA картаа Google Pay-д холбох боломжийг албан ёсоор нээлээ. 

Ийнхүү ХХБ нь VISA картуудаа төлбөрийн платформуудад токенжуулж холбох боломжийг бүрэн нэвтрүүлсэн Монгол Улсын анхны банк болж байна.

Ийнхүү ХХБ-ны VISA карттай харилцагчид:

  • Андройд гар утас, таблет, ухаалаг цаг зэрэг төхөөрөмжөөрөө Google Pay ашиглан төлбөр тооцоогоо хялбар хийх боломжтой.
  • Картынхаа өгөгдлийг токенжуулсан хамгаалалттай хэлбэрээр ашигласнаар аюулгүй байдал илүү хүчирхэгжинэ. 

Харилцагч та Google Wallet апп татаад, ХХБ-ны TDB Online эсвэл Happy Pay aпп-руу орж Google Pay цэсээр хялбархан холбогдоорой. 

 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК