
Худалдаа, хөгжлийн банк суурь бүртгэлийн системээ төлөвлөсөн хугацаанаасаа өмнө шинэчилж, шинэ системд бүрэн шилжлээ. Шинэчлэлийн хугацаанд биднийг ойлгон хүлээцтэй хандсан харилцагч та бүхэнд талархал илэрхийлье.
Системийн шинэчлэлийн дараах онцлох өөрчлөлтүүд
1. ШИНЭ TDB АПП
Системийн шинэчлэлтэй холбоотойгоор TDB Online аппликейшн TDB АПП болон шинэчлэгдлээ.
Цахим залилангаас сэргийлж, шинэ TDB апп-аа заавал хуучин TDB ONLINE апп-аасаа татаж авахыг зөвлөж байна.
2. ШИНЭ HID APPROVE АПП
Шинэ TDB аппликейшнд HID давхар баталгаажуулалтыг идэвхжүүлснээр таны хувийн мэдээлэл, гүйлгээний аюулгүй байдал сайжирна.
ШИНЭ TDB апп-даа нэвтрэх үед HID Approve татах алхам гарч ирэх тул зааврын дагуу үргэлжлүүлээрэй.
3. ДАНСНЫ ШИНЭ ДУГААР
Шинэчлэлийн хүрээнд харилцагч таны дансны дугаар өөрчлөгдөж, 10 оронтой боллоо.
Гэхдээ хуучин дансны дугаар тань хүчинтэй хэвээр байгаа. Иймд та шинэ, хуучин аль ч дансны дугаараа ашиглаж, төлбөр тооцоогоо хийх боломжтой.
Дансны шинэ дугаар таны хадгаламж, зээл болон банкны бусад үйлчилгээнд нөлөөлөхгүй учир санаа зовох шаардлагагүй шүү.
Системийн шинэчлэлтэй холбоотой асуулт, санал хүсэлт гарсан тохиолдолд 1800-1977 холбогдох эсвэл ХХБ-ны үндсэн фэйсбүүк хуудас болон чат-с мэдээлэл авна уу.
Банк таны данс дахь мөнгөн хөрөнгө, хувийн мэдээллийг найдвартай хамгаалдаг.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК