Skip to main content

ХХБ Бүгд Найрамдах Энэтхэг улсын Экспорт Импорт банктай “Худалдааны санхүүжилтийн ерөнхий гэрээ” байгууллаа

28 January 2026

Худалдаа Хөгжлийн Банк Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт‑Импорт банктай (IndiaEXIM) худалдааны санхүүжилтийн хамтын ажиллагааг эхлүүлэх “Master Trade Loan Agreement”-г албан ёсоор байгууллаа.

Уг гэрээ нь IndiaEXIM банкны олон улсын түвшинд худалдааны санхүүжилтийн зээлийн хүрээнд байгуулсан анхны гэрээ юм. Тус гэрээг олон улсаас хамтран үзэглэсэн анхны банк ХХБ болж байна.

Энэхүү алхам нь хоёр улсын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, ХХБ‑ны харилцагчдад Энэтхэг улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээ худалдааг авахад дэмжлэг болох юм. Түүнчлэн харилцагч байгууллагууд худалдааны зээл, аккредитив, баталгаа зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг ашиглах боломжтой юм. 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК