Skip to main content

ХХБ АНУ-ын The Bank of New York Mellon (BNY)-оор үнэлүүлж, шагнал хүртэв

31 December 2026

Худалдаа Хөгжлийн Банк олон улсын төлбөр тооцооны чанараарааАНУ-ын The Bank of New York Mellon (BNY)-д үнэлэгдэж, тус банкнаас “Straight-Through Processing” (STP) шагнал хүртлээ.

STP шагнал нь олон улсын төлбөр тооцоог гар ажиллагаа багатай, шууд боловсруулдаг өндөр үр ашигтай системийг амжилттай хэрэгжүүлсэн банканд олгодог шагнал юм. ХХБ нь MT103 болон MT202 гүйлгээний мэдээллийн форматыг онцгой сайн боловсруулсан амжилтаараа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртээд байна. 

2019 онд Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор АНУ болон Европын Холбооны томоохон банкнууд Монгол Улсын зах зээлээс гарч, нийгэм даяар олон улсын төлбөр тооцоо хүнд сорилтуудтай тулгарсан билээ. Харин ХХБ 2023 оны 12 дугаар сарын 22-нд Монгол Улсын арилжааны банкнуудаас анхлан АНУ-ын клиринг банктай хамтын ажиллагаагаа сэргээж, BNY-д албан ёсоор ам.долларын ностро дансаа нээж, эх орноо ахин дэлхийн ам.долларын төлбөрийн системд холбосон түүхтэй.

Энэ үйл явдлын үр дүнд Монгол Улсын бусад банканд ам.долларын гүйлгээ хийх шинэ гарц нээгдэж, олон улсын санхүүгийн харилцааг өргөжүүлэх боломжууд нэмэгдсэн билээ.

2025 оны байдлаар ХХБ нь Монгол Улсын ам.долларын гүйлгээний зах зээлийн 35.3%-ийг дангаар гүйцэтгэж байна. Энэ бол ХХБ-ны олон улсын төлбөр тооцооны чанар болоод харилцагчдын банканд итгэх итгэлийн бодит илэрхийлэл юм.

ХХБ цаашид ч олон улсын санхүүгийн зах зээлд эх орноо төлөөлөн оролцож, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж ажилласаар байх болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД  ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК