
Монголчууд эртнээс үр хүүхэд, ач зээдээ зөвхөн эд зүйлс бус, ирээдүйд хэрэг болох ухаан, хүмүүжил, үнэ цэнийг өвлүүлж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Түүнчлэн бэлгэ дэмбэрэлтэй сар шинийн баяраар өвөө эмээ, аав ээжүүд хүүхдүүддээ ухаалаг сонголт хийж, хэрэгтэй бүхэн нь шингэсэн бэлгийг өгөхийг эрхэмлэсээр ирсэн.
Өнөө цагт энэхүү уламжлал нь хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээх, картанд нь мөнгө байршуулж санхүүгийн зөв хэрэглээнд сургах хэлбэрээр шинэчлэгдэж байна. Энэ хэрэгцээнд нийцсэн шийдэл бол Худалдаа Хөгжлийн банкны Happy Family багц бүтээгдэхүүн юм.
Happy Family багц нь хүүхдийг санхүүгийн хэрэглээнд сургах, аюулгүй байдлыг нь хангах GPS-тэй карттай, ирээдүйд нь зориулагдсан өндөр хүүтэй хадгаламжтай. Мөн хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлалд учирч болзошгүй эрсдэлтэй гэнэтийн нөхцөлд санхүүгийн тусламж үзүүлэх даатгалтай.
Ийнхүү монголчуудын олон үе дамжин хадгалж ирсэн “үр хүүхдэдээ үнэ цэнтэй өв үлдээх” үнэт уламжлалыг орчин цагийн шинэ агуулгаар хүргэж байна.
Happy Family багцыг TDB Online аппликейшнээр захиалж, Худалдаа Хөгжлийн банкны Төв салбараас биечлэн ирж авсан харилцагчдадаа банкнаас тусгай гарын бэлэгтэй. Энэ нь 2026 оны 02 сарын 02-ны өдрөөс 02 сарын 16-ны хүртэл үргэлжилнэ.
HAPPY FAMILY – HAPPY LUNAR YEAR