Skip to main content

Картаар хийгдсэн гүйлгээгээ хэрхэн шалгаж, хянах вэ?

Tags

Та картаар хийгдсэн гүйлгээний мэдээллээ дараах байдлаар шалгах боломжтой. Үүнд:
Хэрэв та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол:
Өөрийн эрхээр нэвтрэн Карт->Картын жагсаалтаас гүйлгээ хийгдсэн картыг сонгож->Хуулга хэсэгт хандан картаар хийсэн гүйлгээний мэдээллээ шалгах боломжтой.                                                                        

АТМ-д картаа хураалгасан бол хаана хандах вэ?

Tags

Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт хандан АТМ-д хураагдсан картын мэдээллийг өгөх боломжтой. Таны АТМ-д хураагдсан карт нь ХХБ-ны төв байрны рессепшин дээр ирдэг ба таны банканд бүртгэлтэй дугаарт өөрийн биеэр ирж авах тухай мессеж илгээгдэх болно. Тиймээс та хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай банкны төв байранд хандан хураагдсан картаа буцаан авах боломжтой.

Картын пин кодоо мартсан бол яаж мэдэх боломжтой вэ?

Tags

Та картын пин код зайнаас авах боломжтой бөгөөд дараах заавартай танилцана уу. Үүнд:
Хэрэв та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол:
Өөрийн эрхээр нэвтрэн Карт->Картын жагсаалтаас гүйлгээ хийгдсэн картыг сонгож->Карт удирдах-> Шинэ пин код авах хэсэгт хандан банканд бүртгэлтэй утасны дугаартаа мессежээр хүлээн авах боломжтой.            
Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол: 

Гадаадад АТМ-д картаа хураалгасан тохиолдолд яах вэ?

Tags

Юуны өмнө та хилийн чанадаас холбогдож болох 24 цагийн харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас (976) 70161988 дугаар, viber +97699001977 болон [email protected] цахим шуудангийн хаягт хандан мэдэгдэж картаа түр хугацаагаар хаалгуулах хэрэгтэй. Гадаадын банкны АТМ-д хураагдсан картыг Олон Улсын Визагийн журмаар харилцагчид буцаан олгодоггүй ба та шинээр карт авах хэрэгтэй болно.

Картаа хаяж гээсэн тохиолдолд яах ёстой вэ?

Tags

Та картаа алдсан даруйдаа дахин гүйлгээ гарах эрсдлээс хамгаалан дараах замаар картын төлвийг яаралтай хаах боломжтой. Үүнд:
Хэрэв та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол:
Өөрийн эрхээр нэвтрэн Карт->Картын жагсаалтаас гүйлгээ хийгдсэн картыг сонгож->Карт удирдах-> Төлөв солих хэсэгт хандан Гээсэн/Хулгайлагдсан төлөвтэй болгоно уу.
Хэрэв Та Монгол улсад байгаа бол: