Skip to main content

ҮХХ барьцаалсан зээл байдаг уу?

Tags

Өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан гэнэтийн санхүүгийн хэрэгцээг шийдэх үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: https://www.tdbm.mn/mn/retail/loans/heregleenii-zeel/hyalbar-zeel

Ангилал муудсан зээлээ хэрхэн ангилалын сайжруулах вэ?

Tags

Зээлийн ангиллаа сайжруулахын тулд "Эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу 3 сар тасралтгүй хэвийн төлөлт хийх шаардлагатай бөгөөд ингэснээр буурсан ангиллыг "хэвийн" хүртэл дээшлүүлэх боломжтой. Ангилал засагдаагүй бол өөрт ойр салбарын харилцааны менежерт хандаарай. 

Зээлийн эргэн төлөх хугацаа хэтрэх үед яах вэ?

Tags

Зээлийн төлөлт 15 болон түүнээс дээш хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн ангилал буурдаг. Зээлийн эргэн төлөх хугацаа хэтрэх үед та яаралтай өөрт ойр салбарын харилцааны менежерт хандаж, нөхцөл байдлаа тайлбарлахыг зөвлөж байна. Төлбөрийн хуваарийг тохируулах, зээлийн ангиллыг сайжруулах боломжуудыг хамтдаа ярилцаж болно. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн ангилал муудаж, нэмэлт хүү, торгууль тооцогдох эрсдэлтэйг анхаарна уу.

Салбарт цалингийн зээл судлуулахад онлайн банкны тооцоолсон дүнгээс өндөр гарах боломжтой юу?

Tags

Та цалингийн зээлийн хүсэлт илгээхдээ зээл хааж дүнг нэмэгдүүлэх хэсгийг идэвжүүлснээр дүнгээ нэмэгдүүлэх боломжтой. Салбар болон онлайн банкны тооцоолол яг адилхан байна.

Салбарт цалингийн зээл судлуулахад онлайн банкны тооцоолсон дүнгээс өндөр гарах боломжтой юу?

Tags

Та цалингийн зээлийн хүсэлт илгээхдээ зээл хааж дүнг нэмэгдүүлэх хэсгийг идэвжүүлснээр дүнгээ нэмэгдүүлэх боломжтой. Салбар болон онлайн банкны тооцоолол яг адилхан байна.

Цалингийн зээлийн гарах дүнг онлайн банкаар харж болох уу?

Tags

Та онлайн банкны цалингийн зээл хэсгээр гарах зээлийн боломжит дүнгээ тооцоолуулах боломжтой. Орон сууцны зээл болон автомашины зээлийн хувьд https://www.cardcentre.mn/eapp/ web хуудсаар дамжуулан урьдчилсан шийдвэр гаргуулах боломжтой.

Цалингийн зээлээ яаж эргүүлэн төлөх вэ?

Tags

Та цалингийн зээлээ салбарт очихгүйгээр 100% онлайнаар, TDB online аппликейшнаар төлөх боломжтой. Та цалингийн зээлийн эргэн төлөх харилцах дансандаа эргэн төлөлтөө байршуулах үед автоматаар төлөгдөнө