Skip to main content

Санал хүсэлт, гомдол хаана бүртгүүлэх вэ?

Харилцагч та доорх сувгуудаар хандан бүртгүүлэх боломжтой. Үүнд: 

Данс андуурсан, буруу дансруу, буруу дүнгээр гүйлгээ хийсэн бол яах вэ?

Харилцагч та доорх сувгуудаар хандан хүсэлтээ бүртгүүлэх боломжтой. Үүнд: 

Хувь хүн 

  • 1800-1977 дугаарт холбогдон хүсэлт бүртгүүлэх
  • [email protected] хаягт банканд бүртгэлтэй имейл хаягаас хүсэлт илгээх
  • Өөрт ойр байрлах салбарт хандан хүсэлт гаргах
  • TDBO аппликейшинаар нэвтрэн Үйлчилгээ->Хүсэлтийн жагсаалт->Маргаантай гүйлгээний хүсэлт цэсээр хүсэлт илгээх 

  

Байгууллага 

Хадгаламжийн хугацаа дууссан үед хугацаагаа хэрхэн сунгах вэ?

Tags

Байгууллага нь данс нээлгэсэн буюу данс байршиж буй салбарт байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан хадгаламжийн дансны хугацааг сунгуулах боломжтой.

Хадгаламжийн дансаа аль салбарт хандаж хаах вэ?

Tags

Байгууллага нь данс нээлгэсэн буюу данс байршиж буй салбарт байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан 5000 төгрөг/түүнтэй тэнцэх валют/-ийн шимтгэл төлж хадгаламжийн дансаа хаалгуулах боломжтой.

Байгууллага дансны IBAN дугаараа хаанаас, хэрхэн лавлан харах боломжтой вэ?

Tags

Та ХХБанк болон бусад арилжааны банкан дахь дансны IBAN дугаараа дараах сувгуудаас лавлан харах боломжтой. Үүнд: 

OTP аппликейшнийг гар утсан дээрээ татаж суулгаад хэрхэн тохиргоо хийх вэ?

Tags

ОТР аппликейшнээ Playstore болон Аpp Store, AppGallery-с утсандаа татаж суулгаад тохиргоог хийнэ. Уг тохиргоог хийхэд Сериал дугаар болон Идэвхжүүлэх код гэсэн хоёр мэдээлэл оруулах хэрэгтэй.
ОТР аппликейшний идэвхжүүлэх код нь: Таны банканд бүртгэлтэй и-мэйл хаяг эсвэл гар утсанд тань мессэжээр ирнэ.
ОТР аппликейшний сериал дугаар нь: Таны тухайн үйлчилгээнд бүртгүүлсэн гэрээн дээр бичигддэг.

Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үг блоклогдсон бол хэрхэн блокоо гаргах вэ?

Tags

Байгууллага Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ блоклосон бол Нууц үг мартсан->Нууц үгийн блок гаргах хэсэгт хандан блокоо гаргах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад->Үргэлжлүүлэх->үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад->Үргэлжлүүлэх товчийг дарна уу. Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан->Блок гаргах товчийг дарснаар сүүлд амжилттай нэвтэрч байсан нууц үгээр нэвтрэх боломжтой болно.

Ти Ди Би Онлайн үйлчилгээнд ашиглах дансаа хэрхэн нэмэх вэ?

Tags

Байгууллага нь ТиДиБи Онлайн үйлчилгээнд данс нэмүүлэх бол өөрт ойр байрлах дурын салбарт байгууллагын албан хүсэлт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын хамт хандан дансны тохиргоог хийлгэх боломжтой.

IBAN дугаарыг бүх гүйлгээнд ашиглах шаардлагатай юу?

2025.04.01-ний өдрөөс эхлэн Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх арилжааны банкууд, төрийн болон хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагууд олон улсын жишгийн дагуу дансны нэгдсэн дугаарлалт буюу IBAN стандартад шилжсэн. Ингэснээр харилцагч та бүхэн:

  • Банк хоорондын гүйлгээг зөвхөн IBAN дугаараар хийх шаардлагатайг анхаарна уу.

  • Харин ХХБ-ны данс хооронд буюу банк дотор хийгдэх гүйлгээнд хуучин дансны дугаарыг ашиглах бөгөөд IBAN дугаарыг ашиглах шаардлагагүй юм.

IBAN дугаар ашиглах нь ямар давуу талтай вэ?

IBAN дугаарыг ашиглах давуу тал:

  • Дансны дугаар зөв эсэхийг хялбар шалгах боломжтой.

  • Аль банкны данс гэдгийг шууд тодорхойлох боломжтой.

  • Данс буруу шалтгаантай гүйлгээний буцаалт багасна.