Та картын пин код зайнаас авах боломжтой бөгөөд дараах заавартай танилцана уу. Үүнд:
Хэрэв та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол:
Өөрийн эрхээр нэвтрэн Карт->Картын жагсаалтаас гүйлгээ хийгдсэн картыг сонгож->Карт удирдах-> Шинэ пин код авах хэсэгт хандан банканд бүртгэлтэй утасны дугаартаа мессежээр хүлээн авах боломжтой.
Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол:
Харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягаас хандан авах боломжтой.
ХХБ-ны салбар нэгжээс интернет пин код авах бол:
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан авах боломжтой.
Image