Skip to main content

Гэмтээсэн болон гээсэн картыг хэрхэн захиалах вэ?

Tags

Харилцагч та банканд бүртгэлтэй дугаараас харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандан өмнөх хугацаагаар дахин захиалах боломжтой. 

Мөн гадаадад байдаг харилцагч бол банканд бүртгэлтэй и-мэйл хаягаасаа [email protected] цахим хаягт карт дахин захиалах хүсэлтээ илгээнэ үү. 

Хугацаа дууссан картыг хэрхэн захиалах вэ?

Tags

Харилцагч та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол өөрийн эрхээр нэвтрэн Карт-> Карт захиалах хэсэгт хандан картын төрлөө сонгож шинээр захиалах боломжтой. 

Хэрвээ та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлгүй бол банканд бүртгэлтэй дугаараас харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт холбогдох, эсвэл хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад пасспорттай өөрт ойр байрлах дурын салбарт хандан шинээр захиалах боломжтой. 

Карт хаагдсан тохиолдолд өөрөө нээж болох уу?

Tags

Таны карт гүйлгээ хийх боломжгүй байгаа тохиолдолд Ти Ди Би Онлайн үйлчилгээ болон https://etdbm.mn/mn/ руу өөрийн эрхээр нэвтрэн Карт->Картын жагсаалт-> тухайн картаа сонгон->Карт удирдах->Төлөв солих хэсэгт хандан шалгаж "Идэвхитэй" төлвийг сонгон нээх боломжтой. 

Гадаадад төлбөр тооцоо хийх

Tags

  • Гадаадад үйлчлүүлсэн гүйлгээний баримт, тооцооны хуудсуудаа хадгалж дансны хуулгатайгаа тулгаж хэвшээрэй.

  • Зарим гадаадын банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад 6 оронтой код шаарддаг ба Таны карт 4 оронтой пин кодтой тохиолдолд 4 оронтой кодоо оруулаад ‘Enter’ товчийг дарж гүйлгээ хийх боломжтой.

Картаараа гүйлгээ хийх гэсэн болохгүй байна яах вэ?

Tags

Хэрвээ та Монгол улсад байгаа бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаараар, харин гадаадад байгаа бол харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас (976) 70161988 дугаараар болон [email protected] цахим хаягт хандан картын мэдээллээ шалгуулах боломжтой. 

Мөн +97699001977 viber сувагт өөрийн мэдээллээ илгээснээр картын гүйлгээний алдааг шалгуулж мэдээлэл зөвлөгөөг авах боломжтой.

Юнион пэй карт олон улсын виза картнаас юугаараа ялгаатай вэ?

Tags

Юнион пэй карт нь нэг картан дээр төгрөг, доллар , юань гэсэн 3 төрлийн валютын дансыг холбон ашиглах боломжтой байдгаараа онцлог юм. Та картаа Монгол улсад ашиглавал төгрөгийн данснаас , Хятад улсад ашиглавал юанийн данснаас, харин бусад улс оронд долларын данснаас гүйлгээ нь хийгдэх болно.

Карт шинээр захиалж авахад хэд хоногт гарах вэ?

Tags

Карт захиалж авахад ажлын 2-3 хоногт гардаг. 

Хэрвээ та яаралтайгаар захиалж авах бол нэмэлт 10,000 төгрөгийн шимтгэл төлөөд манай банкны Төв салбар, Энхтайван салбарын аль нэг дээр өөрийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан захиалах боломжтой.

Зайнаас картын лимитээ хэрхэн өсгүүлэх вэ?

Tags

Та манай банкны салбарт хандан лимит өсгөх хүсэлт гаргах боломжгүй, гадаадад болон орон нутагт байгаа бол банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаас [email protected] цахим хаягт хандах, эсвэл 133133 тусгай дугаар руу банканд бүртгэлтэй дугаараас картын лимит өгсүүлэх тухай хүсэлтээ илгээж картын гүйлгээний лимитийг 24 цагийн хугацаанд түр өсгүүлэх боломжтой.