Та картаар хийгдсэн гүйлгээний мэдээллээ дараах байдлаар шалгах боломжтой. Үүнд:
Хэрэв та Ти Ди Би Онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол:
Өөрийн эрхээр нэвтрэн Карт->Картын жагсаалтаас гүйлгээ хийгдсэн картыг сонгож->Хуулга хэсэгт хандан картаар хийсэн гүйлгээний мэдээллээ шалгах боломжтой.
ХХБ-ны салбар нэгжээс хуулга авах бол:
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан картын гүйлгээгээ шалгуулах боломжтой.
Мөн та мессеж банк үйлчилгээний хэрэглэгч бол:
Амжилттай хийгдсэн картын гүйлгээ бүрийн мэдээлэл таны банканд бүртгэлтэй и-мэйл хаяг болон тухайн үйлчилгээнд бүртгэлтэй дугаарт илгээгдэж байгаа.
Та мессеж банк үйлчилгээнд бүртгэлгүй бол Ти Ди Би Онлайн үйлчилгээг ашиглан бүртгүүлэх, эсвэл өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандан бүртгүүлэх боломжтой. Мөн харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт банканд бүртгэлтэй дугаар болон и-мэйл хаягнаас хандан зайнаас бүртүүлэх боломжтой.
Image