Skip to main content

ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө

20 May 2026

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУ-ын эдийн засгийн тулах цэг болсон банк санхүүгийн салбарын удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч төрийн дээд одон медаль Гавьяат эдийн засагч шагналаар шагнагдлаа. 

Мөн ХХБ-ны Байгууллагын банкны газрын захирал Б.Оргил – Алтан гадас одон, ХХБ-ны Олон Улсын банкны газрын захирал О.Баярсайхан -  Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа. 

Банк санхүүгийн салбарын нийт хамт олны зүгээс шагнагдсан удирдлагууддаа халуун баяр хүргэж, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.