Skip to main content

ХХБ “Монгол–Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийн 12-р зөвлөлдөх уулзалт” болон “Монголын Өдөр” эдийн засгийн форумд оролцлоо

5 December 2025

ХХБ нь Токио хотноо зохион байгуулагдсан “Монгол–Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийн 12-р зөвлөлдөх уулзалт” болон “Монголын Өдөр” эдийн засгийн форумд оролцож, илтгэл тавилаа. /2025.11.26/

Энэхүү арга хэмжээ нь Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаад Монгол, Япон Улсын төр, хувийн хэвшлийн 30 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож, хоёр орны эдийн засгийн түншлэл, бизнесийн орчны хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Түүнчлэн арга хэмжээний үеэр ХХБ нь дижитал шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй шинэ технологид суурилсан санхүүгийн шийдлүүд, бүтээгдэхүүн үйлчилгээ, хиймэл оюун ухааны хэрэглээ болон тогтвортой санхүүжилтийн төслүүдээ танилцууллаа. Ингэхдээ бид Япон Улсын улс төрийн төлөөлөгчид, банк санхүүгийн байгууллагууд, томоохон хөрөнгө оруулагчдад Монгол Улсын банк санхүүгийн салбарын өсөлт хөгжлийг таниулах чухал ач холбогдолтой мэдээлэл түгээсэн юм.

ХХБ нь Токио хотод албан ёсны төлөөлөгчийн газартай Монгол Улсын цорын ганц банк бөгөөд Япон улсад тасралтгүй 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Бид цаашид ч Токио дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан, хоёр улсын хоорондын худалдаа, бизнес, хөрөнгө оруулалт дахь хамтын ажиллагааг дэмжих, шинэ төслүүдийг эхлүүлэхэд идэвхтэй оролцсоор байх болно.

 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК