Skip to main content

2025 оны ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-ийн дансанд байршууллаа

28 April 2026

Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 14 тоот тогтоолоор Банкны 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж энгийн хувьцаанд 692.00 (зургаан зуун ерэн хоёр) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөр тогтоосон бөгөөд Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд байршууллаа. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ажлын 3 хоногт багтаан хувьцаа эзэмшигч таны нэрийн дансанд ногдол ашгийг байршуулах болно.

Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны брокер, дилерийн компанид хандан ногдол ашгийнхаа талаарх мэдээллийг аваарай.

Төлөөлөн удирдах зөвлөл