Skip to main content
Smb

Танд тусалъя

Сайн байна уу, Танд тусламж хэрэгтэй юу?

Түгээмэл асуулт хариулт

Та банканд бүртгэлтэй гар утасны дугаар болон имэйл хаягийг бүртгүүлж болох ба нэмэлтээр банканд бүртгүүлээгүй нэмэлт гар утасны дугаар, имэйл хаягийг бүртгүүлэх боломжтой. Банкнаас тухайн гар утасны дугаар, имэйл хаягт баталгаажуулах код илгээгдэж, зөв оруулснаар Дансны нэгдсэн санд илгээгдэнэ.

Та ХХБанк болон бусад арилжааны банкан дахь дансны IBAN дугаараа дараах сувгуудаас лавлан харах боломжтой. Үүнд: 
ТиДиБи Онлайн үйлчилгээнд өөрийн эрхээр нэвтэрч Гүйлгээ->IBAN лавлах>Дансны дугаар оруулж хайх->Дансны хариуцсан банкийг сонгон хайхад тухайн дансны IBAN дугаарыг лавлах ба мөн банкны https://www.tdbm.mn/mn пэйж дэхь https://www.tdbm.mn/mn/iban-lavlagaa инкээр хандан тухайн дансны дугаараа бичиж  "Лавлах"  товчийг дарснаар тухайн дансны IBAN дугаарыг лавлах боломжтой.

Та ТиДиБи Онлайн банкны дараах цэсээр бүртгүүлэх боломжтой. Үүнд: 
ТиДиБи онлайн банк (апп хувилбар): Нүүр хуудас болон "ДАНС" цэст хандаж, Дансны нэгдсэн сан сонголтыг сонгон ДНС-д бүртгэх хэсгээр дансаа сонгон, гар утасны дугаар эсвэл имэйлээ сонгож хадгална.
ТиДиБи онлайн банк (вэб хувилбар): ДАНС цэсний ДАНСНЫ НЭГДСЭН САН  хэсэгт нэвтэрч, Бүртгүүлэх хэсгээр дансаа сонгон, гар утасны дугаар эсвэл имэйлээ сонгож хадгална.

Харилцагч өөрийн IBAN дугаар бүхий дансандаа дахин давтагдашгүй Орлох дугаарыг бүртгүүлж болох бөгөөд уг гар утасны дугаар болон имэйл хаягыг ашиглан банк хоорондын гүйлгээг хүлээн авах, илгээх боломжтой

Ингэснээр та банк хоорондын гүйлгээ хийхдэээ IBAN дугаарыг оруулах эсвэл бусад банкны дансан дээр гар утасны дугаар, имэйл хаяг бүртгүүлсэн Орлох дугаарыг оруулснаар тухайн банк болон харилцагчийн нэр гарч ирэх ба илүү хялбараар гүйлгээгээ хийх боломжтой юм.

Нэг IBAN дугаар бүхий дансан дээр нэг л орлох дугаар бүртгэгдэхийг анхаарна уу.

2025.04.01-ний өдрөөс эхлэн Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх арилжааны банкууд, төрийн болон хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагууд олон улсын жишгийн дагуу дансны нэгдсэн дугаарлалт буюу IBAN стандартад шилжсэн. Ингэснээр харилцагч та бүхэн банк хоорондын гүйлгээ болон ХХБ данс хооронд хийх гүйлгээг IBAN дугаараар хийх шаардлагатайг анхаарна уу.

IBAN дугаарыг ашиглах давуу тал:

  • Дансны дугаар зөв эсэхийг хялбар шалгах боломжтой.

  • Аль банкны данс гэдгийг шууд тодорхойлох боломжтой.

  • Данс буруу шалтгаантай гүйлгээний буцаалт багасна.