Түгээмэл асуулт хариулт
Байгууллагын хадгаламжийн хугацаа дуусах гэж байна. Яаж сунгах вэ?
Энгийн нөхцөлтэй хадгаламжийн хугацаа дуусахаас ажлын 3 хоногийн өмнө банкны салбарт хүсэлт гаргаж сунгах боломжтой. Хэрэв харилцагч Та хадгаламжийн сунгах хүсэлт өгөөгүй тохиолдолд хугацаа дуусах өдөр хадгаламжийн үндсэн дүн болон бодогдсон хүү гэрээнд заасан ижил валютын харилцах данс руу автоматаар шилжиж, хадгаламжийн данс хаагдана.
Хадгаламжийн хугацаа дууссан үед хугацаагаа хэрхэн сунгах вэ?
Хадгаламжийн хугацаа дуусах үед автомат сунгалттай тохиолдолд ижил хугацаагаар сунгагдана. Хэрэв автомат сунгалтгүй бол таны сонгосон данс руу хадгаламжийн үлдэгдэл шилжиж, хадгаламжийн данс хаагдана.
Хаагдсан дансыг буцаан сэргээх боломжгүй ба та шинэ хугацаатай хадгаламж нээх замаар дахин хадгаламжтай болно.