Skip to main content
Smb

Танд тусалъя

Сайн байна уу, Танд тусламж хэрэгтэй юу?

Түгээмэл асуулт хариулт

IBAN дугаар буюу “International bank account number” гэдэг нь банк хоорондын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий ISO13616-1,2 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаар бөгөөд дараах бүтэцтэй байна.

IBAN дугаарыг ашиглах давуу тал:

  • Дансны дугаар зөв эсэхийг хялбар шалгах боломжтой.

  • Аль банкны данс гэдгийг шууд тодорхойлох боломжтой.

  • Данс буруу шалтгаантай гүйлгээний буцаалт багасна.

Харилцагч та ХХБ-н дахь дансны IBAN дугаараа дараах сувгуудаас лавлах боломжтой. Үүнд:

  • “ТиДиБи онлайн” интернэт банк (апп болон вэб хувилбар): Нүүр хуудас болон ДАНС цэс хэсгээс ХХБ дахь өөрийн дансны дугаарын IBAN дугаарыг лавлах боломжтой.
  • Банкны вэбсайт: www.tdbm.mn/mn/iban-lavlagaa линкээр хандан ХХБ дахь өөрийн дансны дугаарыг бичиж, лавлах товч дарснаар тухайн дансны IBAN дугаарыг лавлах боломжтой.

2025.04.01-ний өдрөөс эхлэн Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх арилжааны банкууд, төрийн болон хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагууд олон улсын жишгийн дагуу дансны нэгдсэн дугаарлалт буюу IBAN стандартад шилжсэн. Ингэснээр харилцагч та бүхэн:

  • Банк хоорондын гүйлгээг зөвхөн IBAN дугаараар хийх шаардлагатайг анхаарна уу.

  • Харин ХХБ-ны данс хооронд буюу банк дотор хийгдэх гүйлгээнд хуучин дансны дугаарыг ашиглах бөгөөд IBAN дугаарыг ашиглах шаардлагагүй юм.

Та банкны вэбсайтны www.tdbm.mn/mn/iban-lavlagaa линкээр хандан ХХБ болон бусад арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын дансны дугаарыг бичиж, лавлах товч дарснаар тухайн дансны IBAN дугаарыг лавлах боломжтой.

Харилцагч өөрийн IBAN дугаар бүхий дансандаа дахин давтагдашгүй Орлох дугаарыг бүртгүүлж болох бөгөөд уг гар утасны дугаар болон имэйл хаягыг ашиглан банк хоорондын гүйлгээг хүлээн авах, илгээх боломжтой

Ингэснээр та банк хоорондын гүйлгээ хийхдэээ IBAN дугаарыг оруулах эсвэл бусад банкны дансан дээр гар утасны дугаар, имэйл хаяг бүртгүүлсэн Орлох дугаарыг оруулснаар тухайн банк болон харилцагчийн нэр гарч ирэх ба илүү хялбараар гүйлгээгээ хийх боломжтой юм.

Нэг IBAN дугаар бүхий дансан дээр нэг л орлох дугаар бүртгэгдэхийг анхаарна уу.

Та интернэт банкны дараах цэсээр бүртгүүлэх боломжтой

  • “ТиДиБи онлайн” интернэт банк (апп хувилбар): Нүүр хуудас болон ДАНС цэс хэсгийн баруун дээд буланд байрлах сум дээр дарж, ДНС-д бүртгэх хэсгээр дансаа сонгон, гар утасны дугаар эсвэл имэйлээ сонгож хадгална.
  • “ТиДиБи онлайн” интернэт банк (вэб хувилбар): ДАНС цэсний ДАНСНЫ НЭГДСЭН САН  хэсэгт нэвтэрч, Бүртгүүлэх хэсгээр дансаа сонгон, гар утасны дугаар эсвэл имэйлээ сонгож хадгална.

Та банканд бүртгэлтэй гар утасны дугаар болон имэйл хаягийг бүртгүүлж болох ба нэмэлтээр банканд бүртгүүлээгүй нэмэлт гар утасны дугаар, имэйл хаягыг бүртгүүлэх боломжтой. Банкнаас тухайн гар утасны дугаар, имэйл хаягт баталгаажуулах код илгээгдэж, зөв оруулснаар Дансны нэгдсэн санд илгээгдэнэ.

An IBAN (International Bank Account Number) is a 20-digit customer account number generated according to the ISO13616-1,2 standard that can be used for interbank and international transactions. It has the following structure:

 

 

 

 

 

Advantages of using IBAN account numbers:

  • Easy to check whether the account number is correct.

  • Immediately identify which bank account it is.

Transaction returns due to incorrect accounts will be reduced.

Please inquire about your IBAN account number at TDB through the following channels:

 

  • TDB Online Internet Banking (App and Web version): TDB Online Internet Banking (Web Version): You can find the IBAN number for your account at TDB on the Home page and the ACCOUNT menu section.

Bank Website: By visiting  https://www.tdbm.mn/mn/iban-lavlagaa, you can enter your account number at TDB and click the inquiry button to find out the IBAN number for that account.

Starting from 2025.04.01 all commercial banks, government and private financial institutions operating in Mongolia switched to the International Bank Account Numbering (IBAN) standard by international standards. So, please note that:

  • Interbank transactions must be done using the IBAN number.

However, for transactions between accounts within TDB or within the bank, the old account number can be still used, and there is no need to use the IBAN number.

You can visit the bank's website at https://www.tdbm.mn/mn/iban-lavlagaa enter the account number of TDB or other commercial banks and financial institutions, and click the inquiry button to find out the IBAN number for that account.

Customers can register a unique represented number for their IBAN account, allowing them to receive and send interbank transactions using their phone number or email address.

Therefore, when making interbank transactions, you can either enter the IBAN number or the registered represented number (phone number or email address) on other bank accounts. This will show the bank and account name, making transactions easier.

Please note that only one represented number can be registered per IBAN account.

You can register through the following internet banking menus:

  • TDB Online Internet Banking (App Version): Click the arrow at the top right corner of the homepage and account menu, select your account in the Central Addressing Module (CAM), and save your phone number or email.
  • TDB Online Internet Banking (Web Version): Navigate to the Central Addressing Module section in the account menu, select your account, and save your phone number or email.

You can register your phone number and email address that are already registered with the bank, as well as additional phone numbers and email addresses that are not registered with the bank. The bank will send a verification code to the provided phone number or email address, and upon correct entry, it will be sent to the Central Addressing Module.