Түгээмэл асуулт хариулт
Банкны салбарт ПОС зээл судлуулахад хэр хугацаа шаардагддаг вэ?
Тухайн салбар, бүсийн зээлийн хүсэлтийн ачааллаас шалтгаалан бага зэрэг хугацаа өөрчлөгдөж болох ч ерөнхийдөө ажлын 3–5 өдрийн дотор шийдвэрлэгддэг.
Байгууллагаар онлайн банкаараа ПОС орлого барьцаалсан зээл авч болдог уу?
Одоогийн байдлаар байгууллагын нэрийн өмнөөс онлайн банкаар ПОС орлого барьцаалсан зээл авах боломж нээгдээгүй байна. Танд шаардлагатай тохиолдолд өөрийн харьяалагдах салбартаа хандан дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг санал болгож байна.
Онлайн банкаар хамгийн ихдээ хэдэн төгрөгийн ПОС зээл авч болох вэ?
Онлайн банкаар нэг удаагийн зээлийн хүсэлтээр хамгийн ихдээ 50 сая төгрөг хүртэл авах боломжтой. Энэ нөхцөл хангагдахын тулд таны Худалдаа Хөгжлийн Банк дахь ПОС орлого барьцаалсан зээлийн багцын нийт үлдэгдэл мөн 50 сая төгрөгөөс хэтрэхгүй байх шаардлагатай (үүнээс дээш дүнгийн хүсэлтийг салбараар судлуулна).
Орон нутгийн харьяалалтай бол ПОС зээл авч болох уу?
Тийм ээ, боломжтой. Таны бүртгэлийн харьяалал орон нутагт байгаа ч, хэрэв бизнесийн үйл ажиллагаагаа зээл хүсч буй бүс нутагт явуулдаг бол зээл авах боломжтой.
Өөр банкны ПОС ашигладаг бол Худалдаа Хөгжлийн Банкнаас зээл авч болох уу?
Тийм ээ, боломжтой. Анх удаа (шинэ) зээл хүсч буй тохиолдолд өөр банкны ПОС-ын орлогод үндэслэн зээлийн хэмжээг тодорхойлж, зээл авах боломжтой. Гэхдээ дахин буюу нэмэлт зээл хүсэх үед зээлийн дээд хэмжээг зөвхөн Худалдаа Хөгжлийн Банкны ПОС мерчантаар дамжсан орлогод үндэслэн тооцдог тул цаашид орлогоо манай банкаар дамжуулах шаардлагатай болно.
Байгууллагын ХБЗ-ийг хугацаанаас нь өмнө бүрэн, эсхүл хэсэгчлэн төлж болох уу?
Тийм. Зээлдэгч хүссэн үедээ зээлийн төлбөрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн урьдчилан төлж болно
Байгууллагын валютын хадгаламж барьцаалан зээл авах боломжтой юу?
Уучлаарай боломжгүй. Зөвхөн төгрөгийн, хугацаатай мөнгөн хадгаламжийг барьцаалж болно.
Байгууллагын ХБЗ-ийг онлайнаар (ТиДиБи Онлайн банк) авах боломжтой юу?
Уучлаарай боломжгүй. Та зээлийн хүсэлтээ өөрт ойр банкны салбарт хандан гаргах боломжтой.
Байгууллага Хадгаламж барьцаалсан зээл (ХБЗ) авахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
a. Зээлийн хүсэлт (Маягт-069), эсхүл байгууллагаас зээл хүссэн албан тоот (сүүлийн 6 сарын дотор зээл авсан бөгөөд мэдээлэл өөрчлөгдөөгүй бол зөвхөн албан тоот хангалттай);
b. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;
c. ХБЗ авахыг зөвшөөрч, зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийг тодорхойлсон Хувьцаа эзэмшигчдийн хурал, эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр (ганц хувьцаа эзэмшигчтэй бөгөөд тэр өөрөө гарын үсэг зурах бол шийдвэр шаардлагагүй);
d. Шаардлагатай тохиолдолд банкнаас нэмж шаардсан бусад баримт бичиг.
Байгууллагын хадгаламж барьцаалсан зээлийн хугацаа хэд вэ?
Зээлийн хугацаа нь барьцаалж буй хадгаламжийн гэрээний хугацаа дуусах өдрөөр хязгаарлагдана. Хамгийн богино хугацаа нь 1 (нэг) хоног байна.
Байгууллагын хадгаламж барьцаалсан зээлийн хүү хэд вэ?
Зээлийн хүү (жилээр) нь “Хадгаламжийн жилийн хүү + 6.00%” байна
Байгууллагын хугацаатай хадгаламжийн хэдэн хувь хүртэл зээл авах боломжтой вэ?
Барьцаалж буй хадгаламжийн 90 хувиас хэтрэхгүй хэмжээгээр зээл авах боломжтой.
Урьдчилсан болон нийлмэл хүүт хадгаламж барьцаалах бол хадгаламжийн 80%-иас хэтрэхгүй. Мөн зээлийн доод хэмжээ 10,000 төгрөг байна.
Байгууллага Хадгаламж барьцаалсан зээл (ХБЗ) авах боломжтой юу?
Тийм. ХХБ-нд төгрөгийн хугацаатай хадгаламж эзэмшигч хуулийн этгээд (байгууллага) нь хадгаламжаа барьцаалан богино хугацаатай, бага хүүтэй зээлийг авах боломжтой.
Тэтгэврийн зээл 15 сая төгрөгөөс дээш авах бол хэрхэн авах вэ?
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандаж тухайн салбараас нэмэлтээр шаардсан шаардлагыг бүрдүүлэн өгч зээлээ судлуулах боломжтой.