Түгээмэл асуулт хариулт
Байгууллагын дансны дугаар өөрчлөгдсөн байна. Яагаад вэ?
Системийн шинэчлэлттэй холбоотой манай харилцагчдын дансны дугаар 9 оронтой байсан нь 10 оронтой болж өөрчлөгдсөн. Харилцагч та өөрийн дансны дугаарын мэдээллийг онлайн банкнаасаа харах боломжтой. Шинэ болон хуучин дансны дугаар хамт харагдаж байгаа бөгөөд гүйлгээг аль ч дансны дугаарыг оруулж хийсэн хүлээн авах боломжтой. Гүйлгээ хийхээс өмнө хүлээн авагчийн дансны мэдээллийг нягтална уу.
Байгууллагын кредит карт хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд дахин захиалга хийж болох уу?
Болно. Салбарт хандан дахин захиалга хийнэ.
Байгууллагын кредит картынхаа дүнг нэмэгдүүлж болох уу?
Картын дүнг тухайн картын дансны хувьд өөрчлөх боломжгүй байна. Харин шинээр кредит картын данс нээлгэж, дүнгээ нэмэгдүүлэх боломжтой.
Байгууллагын кредит картын дансны сунгахад гэрээ байгуулах уу?
Тиймээ, Өмнөх байгуулсан гэрээг шинэчлэн байгуулна. Учир нь өмнөх кредит дансаа сунгаж ашиглах боломжгүй байдаг.
Байгууллагын кредит данс болон кредит картын хугацааг хэрхэн сунгах вэ?
Шинээр нээгдэх кредит данс болон кредит картын хугацаа адилхан 2 жилийн хугацаатай байна. 2 жилийн хугацаа дууссан тохиолдолд дансны хугацааг сунгах боломжгүй тул шинээр данс, карт нээнэ.
Байгууллагын кредит картаараа Интернэт банкаараа шилжүүлэг хийж болох уу?
Харилцагч кредит дансандаа интернет банкаар төлөлт хийх боломжтой. Харин кредит данснаасаа шилжүүлэг хийх бол банкны салбар, тооцооны төвд хандах шаардлагатай бөгөөд зөвхөн өөрийн нэр дээрх данс хооронд шилжүүлэг хийх боломжтой.
Байгууллагын кредит картыг хэдийг захиалж болох вэ?
Нэг кредит картын дансанд нэг л кредит карт захиалж ашиглах боломжтой.
Байгууллагын кредит карт CNY/Юань авч болох уу?
Байгууллагын кредит картыг Харилцагч та төгрөг, ам доллар, еврогоор ашиглах боломжтой.
Ирээдүйд дахин ийм унтралт болох уу, давтамжтай юу?
Энэ нь томоохон нэг удаагийн системийн шилжилт бөгөөд цаашид ийм хэмжээний урт унтралтыг давтамжтай хийхээр төлөвлөөгүй
шинэ системд шилжсэнээр даатгалын үйлчилгээний давуу тал юу вэ?
Бид харилцагчдадаа илүү найдвартай, аюулгүй, хурдан үйлчилгээ хүргэх зорилгоор банкны үндсэн системээ шинэчилж байна. Энэхүү шинэчлэлтээр системийн тогтвортой байдал, мэдээллийн аюулгүй байдал, гүйлгээ боловсруулах хурд сайжирч, цаашид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Зайнаас авч болох үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн үү?
Харилцагч онлайн банкаараа дамжуулан бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах боломжтой бөгөөд хөгжүүлэлтийн шат явагдаж байгаатай холбогдуулан зарим тохиолдолд хэсэг хугацааны дараа боломжтой болохоор байна.
Шинэчлэлтээр танай банк харилцагч нартаа ямар бүтээгдэхүүн үйлчилгээнүүдэд давуу талууд үүсэх бэ?
Бид харилцагчдадаа илүү найдвартай, аюулгүй, хурдан үйлчилгээ хүргэх зорилгоор банкны үндсэн системээ шинэчилж байна. Энэхүү шинэчлэлтээр системийн тогтвортой байдал, мэдээллийн аюулгүй байдал, гүйлгээ боловсруулах хурд сайжирч, цаашид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Шинэ систем илүү найдвартай юу?
Тиймээ, Шинэ систем нь олон улсын стандартыг хангасан, харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хамгаалагдсан систем юм.
Хуучин системээс юугаараа ялгаатай вэ?
Бид харилцагчдадаа илүү найдвартай, аюулгүй, хурдан үйлчилгээ хүргэх зорилгоор банкны үндсэн системээ шинэчилж байна. Энэхүү шинэчлэлтээр системийн тогтвортой байдал, мэдээллийн аюулгүй байдал, гүйлгээ боловсруулах хурд сайжирч, цаашид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Яагаад шинэ систем рүү шилжих болсон бэ?
Бид харилцагчдадаа илүү найдвартай, аюулгүй, хурдан үйлчилгээ хүргэх зорилгоор банкны үндсэн системээ шинэчилж байна. Энэхүү шинэчлэлтээр системийн тогтвортой байдал, мэдээллийн аюулгүй байдал, гүйлгээ боловсруулах хурд сайжирч, цаашид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү шуурхай нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Олон байгууллагын гүйлгээ батлах, зөвшөөрөх эрхтэй тохиолдолд HID хэрхэн тохируулах вэ?
Олон байгууллагын гүйлгээ батлах, зөвшөөрөх эрхтэй тохиолдолд байгууллага тус бүрийн QR кодын дагуу тусад нь бүртгэл үүсгэж HID-ээ тохируулах шаардлагатай.
Байгууллагын олон онлайн банкны эрхийн тохиргоо хэвээр хадгалагдах уу?
Тийм. Байгууллагын онлайн банкны олон эрхийн тохиргоо шинэ системд хэвээр бүрэн хадгалагдана.
Интернэт банкны шинэчлэлийн дараа байгууллагын хэд хэдэн хэрэглэгч нэгэн зэрэг нэвтэрч ажиллахад хязгаарлалт үүсэх үү, эсвэл өмнөхтэй адил зэрэг ашиглах боломжтой юу?
Шинэчлэлттэй холбоотой ямар нэг хязгаарлалт үүсэхгүй. Өмнөхтэй адил бүгд зэрэг ажиллах боломжтой.
Байгууллагын эрхийг онлайн дээр өөрөө тохируулах боломжтой юу?
Тийм, боломжтой. Байгууллагын эрхийг онлайн банк дээр өөрөө тохируулах боломжтой.
Хуучин аппликейшнийг ашигласаар байж болох уу? Заавал шинэчлэх шаардлагатай юу?
Уучлаарай, системийн шилжилтийн дараа онлайн банкаа шинэчилж шинэ апп татан орох шаардлагатай. Хуучин апп-аар хандалт хийх боломжгүй байгаа.
Нягтлангийн шивсэн гүйлгээ ирээгүй байна
Тухайн гүйлгээ нь зөвшөөрлийн дарааллын дагуу зөв ажиллаж байгаа эсэхийг гүйлгээ хийсэн хүний онлайн банкаар орж шалгах боломжтой
Захирал яаж гүйлгээ зөвшөөрөх юм бэ?
Онлайн банкны нүүр хэсэгт Зөвшөөрөх гүйлгээ цэс байгаа. Тухайн цэсэнд зөвшөөрөл олгох хэрэглэгчид хамааралтай гүйлгээний хүсэлтүүд гарч ирснээр гүйлгээг зөвшөөрөх боломжтой.
Гүйлгээ зөвшөөрөх хүсэлт явуулсан хэрнээ захирал дээр очихгүй байна
Тухайн гүйлгээ нь зөвшөөрлийн дарааллын дагуу зөв ажиллаж байгаа эсэхийг гүйлгээ хийсэн хүний онлайн банкаар орон харах боломжтой.
Багц гүйлгээ яаж хийх вэ?
Онлайн банкны веб хувилбараар орон "Гүйлгээ-Багц гүйлгээ" гэж ороход хэрхэн хийх талаар заавар мэдээлэлтэй танилцан гүйлгээг хийх боломжтой.
Байгууллагын захирал маань багц гүйлгээ зөвшөөрөх гэсэн юм. Заавал 1,1 ээр нь зөвшөөрөх юм уу?
Тухайн багц гүйлгээг 1 л удаа зөвшөөрөх буюу энэ нь тухайн багц гүйлгээг нийтэд нь зөвшөөрч гүйлгээг гаргаж байна. Гүйлгээ тус бүрт зөвшөөрөх шаардлагагүй
Дансны хуулгыг орлого зарлагаар салгаж харж болхуу?
Боломжтой хугацааны интервалаас гадна гүйлгээний төрөл, гүйлгээ утга, дүн, орлого зарлагаар салгаж мэдээллийг харах боломжтой.
Online банкаар давхар хийгдсэн гүйлгээг буцаах боломжтой юу?
Уучлаарай гүйлгээг автоматаар буцаах боломжгүй байгаа. Давхар гүйлгээ хийсэн тохиолдолд онлайн банкаараа дамжуулан маргаантай гүйлгээний хүсэлт өгөх боломжтой. Шаардлагатай тохиолдолд салбарт хандан шалгуулна уу.
ПОС-ын түр дансны хуулгыг online банкаар харах боломжтой юу?
Уучлаарай боломжгүй байгаа. Харилцагч та ПОС-н түр дансны хуулгыг Merchant portal /https://merchant.tdbm.mn/login/-с татах боломжтой.
Тодорхойлолт болон баталгаа гаргуулах боломжтой юу?
Харилцагч та онлайн банкаараа дансны тодорхойлолт авах боломжтой. Харин банкны баталгааг зөвхөн салбарт хүсэлт өгч гаргуулах боломжтой.
Байгууллага дээрх зээлийн дансыг online банкаар харах боломжтой юу?
Харилцагч та онлайн банкны Зээл цэсээр дамжуулан зээлийн дансны жагсаалт болон зээлийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.
Байгууллагын интернет банкны системд хэрэглэгчийн эрхийг зайнаас сэргээх боломжтой юу?
Харилцагч Та онлайн банкнаас онлайн эрхийг түр хаах боломжтой.Харин онлайн эрхийг зөвхөн салбарт очиж хүсэлт өгснөөр нээлгэх боломжтой
Байгууллагын интернет банкны системд гүйлгээний баталгаажуулалтын явцыг хянах боломжтой юу?
Хэрвээ тухайн байгууллага зөвшөөрлийн дараалалтай бол гүйлгээ илгээсэн болон зөвшөөрөх хүмүүс харах боломжтой
Байгууллагын мэдээлэл шинэчлэлтийг online банкаар хийх боломжтой юу?
Уучлаарай, байгууллагын харилцагчдын хувьд зөвхөн салбарт хүсэлт өгч мэдээлэл шинэчлэх боломжтой
Байгууллага хадгаламжийн дансаа онлайн банкаар цуцлах боломжтой юу?
Байгууллагын харилцагч зөвхөн салбарт хандан хүсэлт өгч хадгаламжийн дансыг цуцлах боломжтой.
Онлайн банканд нэвтрэхэд хоёр шатлалт баталгаажуулалт хэрэгтэй юу?
Байгууллагын харилцагчдын хувьд давхар баталгаажуулалт шаардлагагүй болсон тул нэвтрэх үед зөвхөн нууц үгээрээ нэвтэрнэ.
Арилжааны хүсэлт online явуулж болж байгаа юу?
Боломжтой байгаа. Үйлчилгээ->арилжаа хийх->арилжааны хүсэлт үүсгэх гэсэн замаар дамжин арилжааны хүсэлт илгээх боломжтой.
Байгууллагын дансны лимит өөрчлөх хүсэлтийг онлайн банкаар илгээх боломжтой юу?
Байгууллагын харилцагч зөвхөн салбарт хандан дансны лимитийг нэмэгдүүлэх боломжтой.
Гүйлгээний тайланг Excel эсвэл PDF хэлбэрээр татах боломжтой юу?
Харилцагч та ТиДиБи Онлайн банк руугаа www.etdbm.mn веб халцараар хандан гүйлгээ хийсэн дансныхаа хуулгыг EXCEL, PDF-р татан бүртгэлтэй мэйлээрээ хүлээн авах боломжтой.
Байгууллагын эрхийн удирдлагыг өөрөө тохируулах боломжтой юу?
Уучлаарай, байгууллагын харилцагчдын хувьд салбарт хандан үйлчилгээ авах боломжтой
Илгээсэн зөвшөөрөх эрхтэй ажилтанд бүх гүйлгээ харагдахгүй байвал яах вэ?
Гүйлгээ илгээсэн хүн нь онлайн банкны илгээсэн гүйлгээний дэлгэрэнгүй-с хэн хэн дээр хүлээгдэж байгааг харах боломжтой
Шивсэн гүйлгээнд зөвшөөрөх эрхтэй ажилтныг гүйлгээ бүрд сонгох боломжтой эсэх
Харилцагч та тус торхиргоог салбарт хандан хийлгүүлэх боломжтой.
Багц гүйлгээ хэрхэн шивэх, эскэл файлыг хаанаас авах вэ?
Онлайн банкны веб хувилбараар орон Гүйлгээ-Багц гүйлгээ гэж ороод багц гүйлгээний төрлөө сонгосны дараа жишээ эксель файл татах боломжтойгоор гарч ирнэ
Аппликейшний хэлийг ямар ямар хэлээр тохируулах боломжтой вэ?
Одоогийн байдлаар англи, монгол хэлний сонголттой байгаа.
Хэрхэн аппликейшний хэлийг солих вэ?
Харилцагч Та онлайн банкандаа нэвтэрч орохын өмнө баруун дээд буланд хэлний сонголтоос сонгоно уу. Нэвтэрсний дараа солих боломжгүй.
Цахим банк дээр шивэх, батлах комбинаци үүсгэх боломжтой юу?
Харилцагч та салбарт албан хүсэлтээ өгч тохиргоо хийлгэнэ. Яг одоогийн ажиллаж буй зарчмын дагуу байгууллагын өөрийн хүсэлтээр гүйлгээндээ давхар баталгаажуулалт хийж, комбинац үүсгэх бүрэн боломжтой байна.
Онлайн банкны эрхээ хэрхэн сунгах вэ? Үүнийг шалгаад өгөөч. Манай алдаа биш учраас танайхаас цаанаас нь эрхийг нь нээж өгөөч.
Онлайн банкны хугацаа сунгах шаардлагагүй тул ийм алдаа заахгүй болсон байгаа.
Өөрчлөлт орохтой холбоотой ямар гарын үсгүүдээр зуруулж баталгаажуулах вэ? 1-р гарын үсэг байхад болох уу, заавал 2 хүн зурах уу?
Дансны гарын үсгийн зөвшөөрлийн дарааллаас хамааран 1 эсвэл 2 гарын үсгээр баталгаажуулна. Хэрвээ 1 болон 2-р гарын үсэг зайлшгүй хамт зурагддаг тохиолдолд хоёулаа байх шаардлагаатай.
Цахим банкны нэвтрэх эрхийг өөр хүнд шилжүүлэх бол ямар материалууд бүрдүүлэх вэ?
Уучлаарай, Байгууллагын харилцагч зөвхөн салбарт хандан нэвтрэх эрхийг өөрчлүүлэх боломжтой.
Шинэ аппликейшн дотор шууд зээл судлуулж болох уу? ДАН системээс мэдээлэл татдаг уу?
Уучлаарай, байгууллагын харилцагчдын хувьд салбарт хандан зээл судлуулах боломжтой
Дансны хуулгыг англи хэлээр авах боломжтой юу?
Тиймээ. Дансны хуулгыг англи хэлээр апп, веб болон банкны нэгж буюу салбараас авах бүрэн боломжтой
Аппликейшнээр хэрхэн дансны хуулга татаж авах вэ?
Харилцагч та онлайн банкны дансны жагсаалт хэсгээс хуулга авах дансаа сонгож Хуулга цэсийг дарснаар дансны хуулга авах боломжтой
Аппликейшн дотор шууд данс нээж болох уу? Салбарт заавал очих шаардлагатай юу?
Уучлаарай, байгуулагын харилцагчид зөвхөн салбарт хандан хүсэлт өгснөөр данс нээлгэх боломжтой.
ТиДиБи онлайнаар ямар валютын данс нээж болох вэ?
Харилцагч Та онлайн банкаараа нийтлэг ашиглагддаг комплайнсын орчинд хүлээн зөвшөөрөгддөг 18 төрлийн валютын дансыг нээх боломжтой. Харин байгууллагын харилцагчид зөвхөн салбарт хүсэлт гаргаж данс нээх боломжтой.
ТиДиБи онлайнаар дансаа хаах боломжтой юу?
Уучлаарай, Байгууллагын харилцагч зөвхөн салбарт албан хүсэлт өгснөөр данс хаах боломжтой.
ТиДиБи Онлайнаар шинэ данс яаж нээх вэ?
Уучлаарай, Байгууллагын харилцагч зөвхөн салбарт албан хүсэлт өгснөөр данс нээх боломжтой.
OTP кодыг нэг өдөрт хэдэн удаа авч болох вэ?
Хязгаар байхгүй.
Нэг удаагийн OTP код авах боломжгүй бол яах вэ?
Харилцагч Та утасны дугаар, мэйл хаяг, HID гэсэн 3 сонголтоос сонгон баталгаажуулах код авах боломжтой
Бүртгэлгүй төхөөрөмжөөс шинэ аппликейшн рүү хэрхэн нэвтрэх вэ?
Харилцагч өөрийн төхөөрөмжөө утасны дугаар, мэйл эсвэл HID- гэсэн 3 сонголтын аль нэгээр баталгаажуулан шууд нэвтрэх боломжтой. Уг төхөөрөмжийг амжилттай хадгалсан тохиолдолд дахин баталгаажуулах үйлдэл хийх шаардлагагүй.
Цахим банкаар гадаад гүйлгээ хийх дээд лимит хэд вэ? Лимитээс хэтэрсэн тохиолдолд дотоодын төгрөгийн гүйлгээг үргэлжлүүлэн хэвийн гүйцэтгэж болох уу?
Харилцагчийн эрхийн бүлгээс хамааран харилцан адилгүй байна. Хэрвээ лимит хэтэрсэн тохиолдолд дотоодын төгрөгийн гүйлгээ ч мөн хийгдэх боломжгүй буюу лимитээр хязгаарлагдах болно.
Цахим банкаар хийгдсэн гадаад шилжүүлэг хэр хугацааны дараа хүлээн авагчийн дансанд орох вэ?
Гүйлгээ нь хүлээн авагч банк болон дамжуулагч банкны шалгалтаас шалтгаалан ажлын 1–3 хоногт хийгдэнэ
Гадаад гүйгээ хийхэд дамжуулагч банкнаас шалтгаалан гүйлгээний шимтгэл өөрчлөгдөх үү? Хэрэв тийм бол нэгдсэн шимтгэлийн мэдээллийг хаанаас харж харьцуулж болох вэ?
Тийм. Гадаад шилжүүлгийн шимтгэл нь дамжуулагч болон хүлээн авагч банкнаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой. Дэлгэрэнгүй шимтгэлийн мэдээллийг https://www.tdbm.mn/mn/retail/swift-gadaad-shiljuuleg линкээс харах боломжтой.
Их хэмжээний Евро авмаар байна, аль салбар дээр очих вэ?
Харилцагч их хэмжээний Евро авахдаа салбарын дугаарт холбогдон урьдчилан захиалга өгөх боломжтой. Эсвэл онлайн банкны Үйлчилгээ-Хүсэлт гэсэн хэсгээс өөрийн хүлээн авах салбарыг сонгон, бэлэн мөнгөний хүсэлт илгээх боломжтой.
Валютын ханш тохиролцож болдог уу? Яаж тохируулдаг бэ? яаж хүсэлтээ явуулах вэ?
Онлайн банкны Online Premium эрхээс дээш эрхтэй харилцагч нарын хувьд арилжааны хүсэлт илгээж, ханш тохирох боломжтой.
Гадаад гүйлгээ хийх явцад жагсаалтад буй гадаад банкнуудаас хэрхэн сонголт хийх вэ?
Та хүлээн авагч талаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн свифт кодоор нь уг жагсаалтад байгаа банкнаас сонгох ба дамжуулагч, хүлээн авагчийн банк нь шимтгэл, гүйлгээ хүлээн авах хугацаанд нөлөөлж болзошгүй тул мэдээллээ сайтар шалган баталгаажуулсаны үндсэн дээр гүйлгээгээ хийнэ үү.
Арилжааны хүсэлт онлайн банкны лимитэд нөлөөлөх үү?
Тиймээ. Хэрвээ тухайн батлагдсан хүсэлтийн дагуу гүйлгээ хийгдсэн тохиолдолд лимитэд нөлөөлнө.
ОХУ-ын гадаад шилжүүлгийг онлайн банкаар хийж болох уу?
Уучлаарай, Та салбарт хандан мэдээлэл авна уу. Одоогоор онлайн банкнаасаа ОХУ-рүү гуйвуулга хийх боломжгүй байна.
Гадаад шилжүүлгийн гэрээ, нэхэмжлэх хавсаргаж болох уу?
Гадаад шилжүүлгийн хэсэгт attachment-гэсэн хэсэг байгаа тул баримт, шаардлагатай материал хавсаргах бүрэн боломжтой байна. Зөвхөн 1 файл хавсаргана
Гадаад шилжүүлэг хүлээн авах гүйлгээний requisite онлайн банкнаас авч болох уу?
Гадаад шилжүүлгийн хүлээн авах гүйлгээний маягтыг онлайн банкнаас авах боломжгүй, банкны https://www.tdbm.mn/ вэб сайтаас авах боломжтой.
HID салбарт хандан авах боломжгүй тохиолдолд хэрхэн үйлчилгээ авах вэ?
Харилцагч та интернет банкруугаа орох үед HID тохиргоо хийх заавар гарч ирэх бөгөөд зааврын дагуу өөрөө playstore, appstore-с HID шууд татан зайнаас бүртгэлээ хийх боломжтой.
Интернэт банкаар үүсгэсэн арилжааны хүсэлт батлагдсан эсэхийг хэрхэн хянах вэ? Мэдэгдэл ирэх үү?
Харилцагч та онлайн банкны "Арилжааны хүсэлт" цэс рүү ороход үүсгэсэн хүсэлтүүдийн жагсаалт нь төлвүүдийн хамт харагдана. Зөвшөөрсөн хүсэлтээр гүйлгээ хийх боломжтой
Гадаад гуйвуулга гүйлгээ хийсэн ч тус дүнгээр дансанд битүүмж тавигдсан байгаа нь ямар учиртай вэ?
Харилцагч таны хийсэн гадаад гуйвуулга шалгагдаж байгаа тул битүүмж тавигдсан байгаа ба шилжүүлэг баталгаажсаны дараа битүүмж арилж гүйлгээ хийгдэнэ. Харилцагч та онлайн банкны гадаад шилжүүлэг цэсээр хандан гадаад гүйлгээний явцыг хянах боломжтой.
Банк хооронд гүйлгээ хийсэн ч тус дүнгээр дансанд битүүмж тавигдсан байгаа нь ямар учиртай вэ?
5сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээний хувьд битүүмж тавигдана. Тухайн гүйлгээ МОНГОЛБАНК-р дамжин гарснаар битүүмж арилж гүйлгээ гарна
Байгууллагын гүйлгээ шивдэг ажилтан гүйлгээ баталгаажуулалт аль ажилтан дээр хүлээгдэж байгааг хянах боломжтой юу? Хэрхэн хянах вэ?
Хэрвээ тухайн байгууллага зөвшөөрлийн дараалалтай нөхцөлд нүүр хуудас хэсэгт илгээсэн гүйлгээ болон зөвшөөрөх гүйлгээнүүдийн мэдээлэл харагдана. Тухайн гүйлгээний дэлгэрэнгүй болон хэн зөвшөөрсөн, хэн дээр хүлээгдэж байгаа нь тухайн байгууллагын тохируулсан нөхцлөөр гарч ирнэ.
Онлайн банкаар татвар төлөх боломжтой юу?
Тиймээ, Харилцагч та онлайн банкны "Үйлчилгээ" цэсээс татвар, гааль, билл төлбөр гэсэн сонголтуудаас сонгох төлбөр тооцоо хийх боломжтой.
Байгууллагын харилцагч дансны тохиргоо хийх боломжтой юу?
Болноо. Эрх бүхий хэрэглэгч (админ, эрх олгогдсон этгээд) нь дансны харагдах байдал, гүйлгээ хийх эрх, хэрэглэгчийн зөвшөөрөл зэрэг тохиргоог хийнэ. Зарим тохиргоог салбарт хандан хийлгэх боломжтой.
Багц гүйлгээ хийхтэй холбоотой дансны дугаарыг багцаар хөрвүүлэх цэс байх уу?
Уучлаарай, Хүлээн авах IBAN тус бүрийг эксел файлдаа оруулсан байх шаардлагатай.
Байгууллагын харилцагч онлайн банкаар лимит нэмэгдүүлэх хүсэлт илгээх боломжтой юу?
Уучлаарай байгууллагын харилцагчийн хувьд зөвхөн салбарт албан хүсэлт өгснөөр лимит нэмэгдүүлэх боломжтой
Гүйлгээ шивж буй ажилтанд тухайн шивж байгаа гүйлгээ алдаатай байх тохиолдолд мэдэгдэх үү? Заавал захирал буцаахгүйгээр алдаагаа өөрөө засах боломжтой юу?
Оруулсан файл амжилттай хуулагдсны дараа доторх гүйлгээний бичилтүүдээ харж болно. Дансны дугаар валют зэрэг нь зөрүүтэй нөхцөлд тус гүйлгээ автоматаар хасагдах ба зөвхөн алдаагүй зөв бичигдсэн гүйлгээний бичилтүүд хуулагдана
Байгууллага хадгаламжийн дансаа онлайн банкаар цуцлах боломжтой юу?
Уучлаарай байгууллагын харилцагчийн хувьд зөвхөн салбарт хадгаламжаа цуцлуулах боломжтой.
Байгууллагын харилцагч мэдээлэл шинэчлэлт хийх боломжтой юу?
Уучлаарай байгууллагын харилцагчийн хувьд зөвхөн салбарт албан хүсэлт өгснөөр мэдээллээ шинэчлүүлэх боломжтой.
Дансны тохиргоо хийх боломжтой юу?
Харилцагч та онлайн банкны "Дансны тохиргоо" цэсэнд хандан Үндсэн данс сонгох, Данс нуух, Дансны товч нэр гэх мэт үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд ибанкны лимитэд нөлөөлөх үү?
Өөрийн данс хооронд хийсэн гүйлгээ гүйлгээний лимитэд нөлөөлөхгүй.
Байгууллагын гадаадад байдаг захирал нь утсаа хаясан болон солих тохиолдолд HID-г хэрхэн дахин суулгах вэ? /монголд ирэх боломжгүй/
Танд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье, HID бүртгэлтэй утсаа хаясан тохиолдолд зөвхөн салбарт хандан бүртгэлээ устгаж дахин бүртгүүлэх боломжтой.
Зээлд урьдчилан төлөлт хийсэн тохиолдолд үндсэн төлбөрөөс хасаж, төлбөрийн хуваарь автоматаар шинэчлэгдэх үү?
Зээлд илүү төлөлт хийсэн тохиолдолд төлбөрийн хуваарийн сүүлийн сараас эхлэн тооцогдож хасагдана.Жишээ нь: Харилцагч сар бүрийн 10-ны өдөр төлөлт хийдэг ба 9-ны өдөр зээлд илүү төлөлт хийсэн бол тухайн илүү төлөлт нь зээлийн төлбөрийн хуваарийн дагуу сүүлийн сараас хасалт хийх тул 10-ны өдөр дахин зээлийн төлөлт хийнэ.
Байгууллагын зарлага гаргах эрхтэй хадгаламжаас онлайн банкаараа зарлага гаргаж болох уу?
Тиймээ, Байгууллагын зарлага гаргах эрхтэй хадгаламжаас онлайн банкаараа зарлага гаргаж болно.
Онлайн банкаар дамжуулан байгууллагын хадгаламж барьцаалсан зээл авч болох уу?
Уучлаарай, одоогоор боломжгүй байгаа.
Онлайн банкаар дамжуулан байгууллагын нийт зээлийн үлдэгдэл, зээлийн төлбөрийн хуваарь, ашиглах боломжтой лимитийн хэмжээг харж болох уу?
Харилцагч Та онлайн банкандаа нэвтэрч "Зээл цэс > Зээлийн жагсаалт" хэсгээс идэвхтэй байгаа байгууллагын зээлийн данснуудаа харах боломжтой бөгөөд үүнд зээлийн үлдэгдэл болон төлбөрийн хуваарь харагдана. Харин систем бүрэн шилжсэний дараа зээлийн шугамын (лимит) дансны хувьд мэдээллээ авах боломжтой.
Баталгаа онлайнаар банкаар гаргах боломжтой юу?
Харилцагч та онлайн банкаараа дамжуулан эх үүсвэртэй цахим тендер болон гүйцэтгэлийн баталгааг авах боломжтой ба бусад төрлийн баталгаа болон аккредитив тодорхойлолтыг онлайн банкнаасаа салбар сонгон хүсэлт илгээснээр салбараас авах боломжтой.
Зээлийн дансны хүү хугацаа төлөлтийн мэдээлэл харах
Харилцагч та байгууллагын онлайн банкандаа нэвтэрч "Зээл цэс- зээлийн жагсаалт" гэсэн замаар зээлийн талаар холбогдох мэдээллээ харах боломжтой.
Зээлийн данснаас шууд банк хооронд гүйлгээ гаргаж болох уу
Уучлаарай зээлийн данснаас гүйлгээ хийх боломжгүй тул зээл олголт хийгдсэн харилцах данснаасаа гүйлгээ хийх боломжтой байна.
Гүйлгээний мэдэгдэл аль мэйл хаяг руу ирэх бэ?
Харилцагч таны банканд бүртгэлтэй мэйл хаягт мэдэгдэл илгээгдэнэ.
Зээлийн олголтоо шууд харилцах данс руугаа авч болох уу
Тиймээ боломжтой.
Арилжаа хийгээд банк хоорондын гүйлгээ гаргах боломжтой юу?
Харилцагчийн дансны валютын төрлөөс хамаарна. Үүнд: Хэрвээ харилцагч валютын данснаасаа төгрөгөөр шилжүүлэг хийх тохиолдолд энэ нь амжилттай гарна харин төгрөгийн данснаас валютаар шилжүүлэг хийх нь боломжгүй байна.
Гарын үсгийн загвараас өөр байдлаар онлайн эрх авч болох уу
Харилцагч Та байгууллагын онлайн банкны эрхийг өөрт ойр байрлах салбарт албан бичгээр хүсэлтээ өгч бүртгүүлэх боломжтой.
Онлайн банк дээр тодорхойлолт авах боломжтой юу?
Харилцагч та ТиДиБи Онлайн аппликейшн болон вэб хувилбараар хандан дансны тодорхойлолт авах боломжтой.
Вэб хувилбараар хандаж байгаа тохиолдолд Нэвтрэх > Данс > Дансны тодорхойлолт; харин аппликейшнаар хандаж байгаа тохиолдолд Нэвтрэх > Үйлчилгээ > Дансны тодорхойлолт гэж хандан тодорхойлолт авах боломжтой.
Маягтууд хаанаас татах вэ?
Харилцагч та банкны веб хуудсаар хандан холбогдох маягтуудыг татах боломжтой.
Гадаад гуйвуулга хэрхэн гаргах вэ?
Харилцагч Та байгууллагын данснаас гадаад гуйвуулга гаргах зааварчилгаа мэдээлэлтэй доорх холбоосоор танилцана уу. https://www.tdbm.mn/mn/retail/swift-gadaad-shiljuuleg
Багц гүйлгээтэй холбоотой хэрхэн гүйлгээ гаргах вэ гарын авлага гаргаж өгөх үү?
Тиймээ. Харилцагч та байгууллагын онлайн банкандаа нэвтэрч гүйлгээ хийх үед баруун дээд буланд дэлгэрэнгүй зааварчилгаа болон холбогдох хавсралттай танилцан гүйлгээ хийх боломжтой
Байгууллагын ибанканд данс тус бүр дээр лимит тохируулж болох уу?
Тийм, Харилцагч та байгууллагын онлайн банкандаа нэвтэрч данс тус бүр дээр лимит тохируулах боломжтой бөгөөд тухайн лимит нь харилцагчийн онлайн банкны эрхийн бүлэгт хамаарах зөвшөөрөгдсөн лимитийн хүрээнд байна.
Байгууллагын сүүлийн 10 гүйлгээ харагдах уу?
Тиймээ. Харилцагч та байгууллагын онлайн банкандаа нэвтэрч харилцах дансны сүүлийн гүйлгээнүүдээ харах боломжтой. Илүү дэлгэрэнгүй, урт хугацааны хуулгыг хугацаа сонгож татаж авах боломжтой
Онлайн банкны төхөөрөмж шинээр таниулах үед банканд бүртгэлтэй утасны дугаар өөр байх тохиолдолд асуудал гарах уу?
Шинэ онлайн банканд нэвтрэх үед төхөөрөмж баталгаажуулалт шаардагдана. Баталгаажуулалтыг утасны дугаар, имэйл эсвэл HID-ээр хийх боломжтой тул бүртгэлтэй утасны дугаар өөр байсан ч имэйл эсвэл HID ашиглан баталгаажуулах боломжтой. Гэхдээ цаашид аюулгүй байдлын мэдээлэл, баталгаажуулалтыг зөв хүлээн авахын тулд ашиглаж буй утасны дугаараа өөрт ойр байрлах салбарт албан бичгээр хүсэлт өгч мэдээллээ шинэчлэн бүртгүүлэх шаардлагатай
Онлайн банканд нэвтрэх үед эрхийн бүлэг тус бүр HID шинээр татаж бүртгүүлэх шаардлагатай юу?
Байгууллагын харилцагчийн хувьд user тус бүр дээр HID төхөөрөмжийг заавал бүртгүүлэх ба байгууллагын Ти Ди Би Онлайн үйлчилгээний дараах замаар дамжуулан HID-д бүртгүүлнэ.
Зам: Аюулгүй байдлын тохиргоо > HID баталгаажуулалт > Шинэ төхөөрөмж бүртүүлэх
Энэхүү системийн шилжилтийн талаар ямар сувгуудаар танайх хэзээнээс мэдээлэл өгч эхэлсэн бэ?
Банк нь системийн шилжилтийн талаар урьдчилан:
Вэб сайт
Сошиал хуудас
Апп доторх мэдэгдэл
Албан SMS, Мэйл зэрэг сувгуудаар мэдээллэсэн байгаа.
Санал хүсэлт, гомдол хаана бүртгүүлэх вэ?
Харилцагч та доорх сувгуудаар хандан бүртгүүлэх боломжтой. Үүнд:
Утас: 1800-1977, 70161988 (гадаадаас холбогдох дугаар);
И-мэйл: [email protected];
Банкны салбар нэгж болон төв байранд албан бичиг, өргөдөл хүсэлтээ өгөх;
TDB online - Хүсэлт цэсээр орж санал хүсэлт, гомдол бүртгүүлэх боломжтой.
Данс андуурсан, буруу дансруу, буруу дүнгээр гүйлгээ хийсэн бол яах вэ?
Харилцагч та доорх сувгуудаар хандан хүсэлтээ бүртгүүлэх боломжтой. Үүнд:
- 1800-1977 дугаарт холбогдон хүсэлт бүртгүүлэх
- [email protected] хаягт банканд бүртгэлтэй имейл хаягаас хүсэлт илгээх
- Өөрт ойр байрлах салбарт хандан хүсэлт гаргах
- TDB online - Хүсэлт цэсээр орж санал маргаантай гүйлгээний хүсэлт бүртгүүлэх боломжтой.