Skip to main content

Орлох дугаарт хэдэн гар утасны дугаар, имэйл бүртгүүлэх боломжтой вэ?

Та банканд бүртгэлтэй гар утасны дугаар болон имэйл хаягийг бүртгүүлж болох ба нэмэлтээр банканд бүртгүүлээгүй нэмэлт гар утасны дугаар, имэйл хаягыг бүртгүүлэх боломжтой. Банкнаас тухайн гар утасны дугаар, имэйл хаягт баталгаажуулах код илгээгдэж, зөв оруулснаар Дансны нэгдсэн санд илгээгдэнэ.

Орлох дугаараа хэрхэн бүртгүүлэх вэ?

Та интернэт банкны дараах цэсээр бүртгүүлэх боломжтой

  • “ТиДиБи онлайн” интернэт банк (апп хувилбар): Нүүр хуудас болон ДАНС цэс хэсгийн баруун дээд буланд байрлах сум дээр дарж, ДНС-д бүртгэх хэсгээр дансаа сонгон, гар утасны дугаар эсвэл имэйлээ сонгож хадгална.
  • “ТиДиБи онлайн” интернэт банк (вэб хувилбар): ДАНС цэсний ДАНСНЫ НЭГДСЭН САН  хэсэгт нэвтэрч, Бүртгүүлэх хэсгээр дансаа сонгон, гар утасны дугаар эсвэл имэйлээ сонгож хадгална.

Гар утасны дугаар эсвэл имэйл хаягаараа гүйлгээ хүлээн авах боломжтой Орлох дугаар гэж юу вэ?

Харилцагч өөрийн IBAN дугаар бүхий дансандаа дахин давтагдашгүй Орлох дугаарыг бүртгүүлж болох бөгөөд уг гар утасны дугаар болон имэйл хаягыг ашиглан банк хоорондын гүйлгээг хүлээн авах, илгээх боломжтой

Ингэснээр та банк хоорондын гүйлгээ хийхдэээ IBAN дугаарыг оруулах эсвэл бусад банкны дансан дээр гар утасны дугаар, имэйл хаяг бүртгүүлсэн Орлох дугаарыг оруулснаар тухайн банк болон харилцагчийн нэр гарч ирэх ба илүү хялбараар гүйлгээгээ хийх боломжтой юм.

Нэг IBAN дугаар бүхий дансан дээр нэг л орлох дугаар бүртгэгдэхийг анхаарна уу.

IBAN дугаарыг бүх гүйлгээнд ашиглах шаардлагатай юу?

2025.04.01-ний өдрөөс эхлэн Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх арилжааны банкууд, төрийн болон хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагууд олон улсын жишгийн дагуу дансны нэгдсэн дугаарлалт буюу IBAN стандартад шилжсэн. Ингэснээр харилцагч та бүхэн:

  • Банк хоорондын гүйлгээг зөвхөн IBAN дугаараар хийх шаардлагатайг анхаарна уу.

  • Харин ХХБ-ны данс хооронд буюу банк дотор хийгдэх гүйлгээнд хуучин дансны дугаарыг ашиглах бөгөөд IBAN дугаарыг ашиглах шаардлагагүй юм.

IBAN дугаар ашиглах нь ямар давуу талтай вэ?

IBAN дугаарыг ашиглах давуу тал:

  • Дансны дугаар зөв эсэхийг хялбар шалгах боломжтой.

  • Аль банкны данс гэдгийг шууд тодорхойлох боломжтой.

  • Данс буруу шалтгаантай гүйлгээний буцаалт багасна.