Skip to main content

ТиДиБи Онлайн үйлчилгээгээр хэрхэн билл төлөх вэ?

Tags

Шинээр билл төлбөр бүртгэхдээ  Нүүр –>Төлбөр цэсэд хандан “Билл бүртгэх” товчийг дарснаар билл төлбөрүүдээс сонгон харгалзах мэдээллийг оруулна. Ингэснээр таны билл төлбөр бүртгэгдэж  “Бүртгэсэн билл төлбөр”-ийн жагсаалтад нэмэгдэнэ. “Бүртгэсэн билл төлбөр” цэсээс өөрийн төлөх билл төлбөрийг сонгон гүйлгээний дүн, шилжүүлэх дансыг сонгож “Үргэлжлүүлэх” товчийг дарснаар таны билл төлбөр төлөгдөж и-баримт нь таны бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээгдэнэ.

Гүйлгээ хийхэд "Энэ гүйлгээг хийх боломжгүй байна, банктай холбогдоно уу" гэсэн алдаа гарахад хэрхэн гүйлгээ хийх вэ?

Та харилцагчдад мэдээлэл зөвлөгөө хүргэх банкны лавлах утас 18001977 дугаарт, харин гадаадад байгаа бол (976) 70161988 дугаар болон [email protected] цахим хаягт хандан мэдээллээ шалгуулж зөвлөгөө авна уу.

TDB Online үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол хэрхэн шинээр авах вэ?

Tags

Та Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол Нууц үг мартсан->Нууц үг сэргээх хэсэгт хандан сэргээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад->Үргэлжлүүлэх->үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад->Үргэлжлүүлэх товчийг дарна уу.

Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үг блоклогдсон бол хэрхэн блокоо гаргах вэ?

Tags

Та Ти Ди Би Онлайн үйлчилгээний нэвтрэх нууц үгээ блоклосон бол Нууц үг мартсан->Нууц үгийн блок гаргах хэсэгт хандан блокоо гаргах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад->Үргэлжлүүлэх->үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад->Үргэлжлүүлэх товчийг дарна уу.

OTP гэж юу вэ? Яаж ашиглах вэ?

Tags

ОТР аппликейшн нь нэг удаагийн нууц үг үүсгэгч аппликейшн бөгөөд OTP ашиглан нууц үг авах байгууллагын Ти Ди Би Онлайн багцын үйлчилгээгээр гүйлгээ хийх үед ашиглагддаг. Гүйлгээ хийх үед ОТР Мобайл гэж гарч ирсэн талбар дээр гар утсан дээр суулгасан ОТР аппликейшнаасаа гүйлгээ хийх нууц үг үүсгэж авна. ОТР-д нэг удаа үүсгэгдэж буй нууц үг нь 36 секундийн хугацаатай.