Skip to main content

Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл байдаг уу?

Tags

Өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан гэнэтийн санхүүгийн хэрэгцээг шийдэх үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл байдаг ба та дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tdbm.mn/mn/retail/loans/heregleenii-zeel/hyalbar-zeel линкээр хандан авах боломжтой.

Ангилал муудсан зээлээ хэрхэн ангилалыг нь сайжруулах вэ?

Tags

Зээлийн ангиллаа сайжруулахын тулд "Эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу 3 сар тасралтгүй хэвийн төлөлт хийх шаардлагатай бөгөөд ингэснээр буурсан ангиллыг "хэвийн" хүртэл дээшлүүлэх боломжтой. Таны зээлийн ангилал засагдаагүй бол өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай харилцааны менежерт хандах боломжтой. 

Салбарт цалингийн зээл судлуулахад онлайн банкны тооцоолсон дүнгээс өндөр гарах боломжтой юу?

Tags

Та цалингийн зээлийн хүсэлт илгээхдээ зээл хааж дүнг нэмэгдүүлэх хэсгийг идэвжүүлснээр дүнгээ нэмэгдүүлэх боломжтой. Салбар болон онлайн банкны тооцоолол яг адилхан байна.

Цалингийн зээлийн гарах дүнг онлайн банкаар харж болох уу?

Tags

Та онлайн банкны цалингийн зээл хэсгээр гарах зээлийн боломжит дүнгээ тооцоолуулах боломжтой. Орон сууцны зээл болон автомашины зээлийн хувьд https://www.cardcentre.mn/eapp/ web хуудсаар дамжуулан урьдчилсан шийдвэр гаргуулах боломжтой.

Цалингийн зээлээ яаж эргүүлэн төлөх вэ?

Tags

Та цалингийн зээлээ салбарт очихгүйгээр 100% онлайнаар, TDB online аппликейшнаар төлөх боломжтой. Та цалингийн зээлийн эргэн төлөх харилцах дансандаа эргэн төлөлтөө байршуулах үед автоматаар төлөгдөнө

Зээл авснаас хойш зээл дахин нэмж авах боломжтой юу?

Tags

Та TDB online аппликейшний Зээл цэсээр орж, онлайн зээлийн төрлөөс сонгон хүсэлт илгээж эрхээ шалгах боломжтой. Хэрвээ танд эрх үүссэн бол онлайнаар нэмж зээл авах боломжтой. 

Тэтгэврийн зээл 15 сая төгрөгөөс дээш авах бол хэрхэн авах вэ?

Tags

Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттай хандаж тухайн салбараас нэмэлтээр шаардсан шаардлагыг бүрдүүлэн өгч зээлээ судлуулах боломжтой.