Skip to main content

Таны IPhone таны TDB карт

9 October 2025

Худалдаа Хөгжлийн Банк дэлхийн шилдэг төлбөр тооцооны шийдэл болох Apple Pay үйлчилгээг харилцагч нартаа зориулан 2024.12 сард Монгол улсад нэвтрүүлсэн. Үргэлжлүүлэн Apple Pay үйлчилгээг хамгийн идэвхтэй ашигласан харилцагч нараа урамшуулах олон олон хөтөлбөр зарласаар байна.

Харилцагч та бүхэн iPhone болон Apple watch-ийн хажуугийн товчоо ердөө хоёр удаа дараад дурын ПОС төхөөрөмжид зайнаас уншуулж Apple Pay-ээр төлбөрөө төлөх боломжтой. 

Apple Pay-ийг ашиглан iPhone, iPad болон Mac дээрх аппликейшн болон Safari дахь вэбсайтууд дээр илүү хурдан, хялбар худалдан авалт хийх боломжтой бөгөөд шинээр бүртгэл үүсгэх эсвэл хүргэлтийн хаяг болон төлбөрийн мэдээллээ байнга давтан оруулах шаардлагагүй. Apple Pay нь харилцагч таны хоол, хүнсний хүргэлт, цахим худалдаа, тээвэр, зогсоол зэрэг олон төрлийн төлбөр төлөх процессыг ийнхүү илүү амар, хялбар болгож байна. Apple Watch дээрх аппликейшн дээр төлбөр хийхэд мөн Apple Pay-ийг ашиглах боломжтой. 

Apple Pay-д картаа холбох нь маш амархан. Харилцагч та iPhone утасныхаа Wallet app-ийг нээн “+” товчин дээр дарж ХХБ-ны виртуал Mastercard-aa холбоорой.  Мөн ХХБ-ны харилцагчидTDB Online үйлчилгээг ашиглан, виртуал Mastercard болон дотоодын T картаа хялбархан нэмэх боломжтой.

Apple Pay үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг : http://www.apple.com/apple-pay 

Худалдаа, хөгжлийн банктай холбоотой мэдээллийг http://applepay.tdbm.mn болон ХХБ-ны цахим хуудас, вэбсайтаас аваарай.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК