
“Moody’s” олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлагаас Худалдаа, хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг “B1” болгож нэг шат ахиуллаа.
Тодруулбал, тус агентлагаас ХХБ-ны урт хугацааны эрсдэлийн үнэлгээ болон зэрэглэлийг “B2”-оос “B1” болгож нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн ХХБ-ны бусад санхүүгийн үзүүлэлтийг хэвээр үлдээж, хэтийн төлөвийг “тогтвортой” хэмээн дүгнэв.
Ийнхүү ХХБ-ны зээлжих зэрэглэлийн үнэлгээ нэмэгдсэн явдал нь гадаадын хөрөнгө оруулалт татах, гаднаас татан төвлөрүүлэх эх үүсвэрийн зардлыг бууруулах, олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мөн банкны харилцагчид, түншүүд болон хөрөнгө оруулагч зэрэг оролцогч талуудад итгэлцэл, найдвартай байдлыг олгох юм.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК