Skip to main content

ХХБ-ны харилцагчид БНСУ-ын эмнэлгээс хөнгөлөлт авах боломжтой боллоо

24 September 2025

Худалдаа, Хөгжлийн Банк харилцагчдадаа зориулан "Korea Tourism Organization" буюу “KTO”-тай хамтран “Korea Medical Tourism Roadshow 2025” арга хэмжээ зохион байгууллаа. 

Энэхүү арга хэмжээний үеэр БНСУ-ын “Gangnam Grand Eye Clinic” болон “SNU Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцагчиддаа хөнгөлөлт олгох санамж бичгийг Худалдаа, хөгжлийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч үзэглэлээ.Санамж бичгийн үр дүнд Бритто карт эзэмшигч харилцагчид маань тус эмнэлгүүдээс сонгогдсон үйлчилгээн дээр үнийн хөнгөлөлт эдлэх боломж нээгдэх юм. 

Арга хэмжээний үеэр БНСУ-ын нэгдсэн болон нарийн мэргэжлийн 30 гаруй эмнэлэг, эрүүл мэндийн зуучлалын агентлаг хүрэлцэн ирж, манай харилцагчдад зөвлөгөө мэдээлэл хүргэсэн юм. ХХБ-ны зүгээс БНСУ-д ажиллаж, амьдарч, аялж буй харилцагчдадаа санхүүгийн хэрэглээний хувьд илүү таатай нөхцөл, олон боломж олгох зорилгоор ажиллаж байна. Бид цаашид ч хоёр улсын хоорондох аялал жуулчлал, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд хувь нэмрээ оруулсаар байх болно. 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК