Skip to main content

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК EUROMONEY СЭТГҮҮЛИЙН “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ТӨЛБӨР ТООЦОО ГҮЙЦЭТГЭГЧ БАНК 2025” ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ

2 December 2025

Дэлхийн банк, санхүүгийн салбарын нэр хүндтэй шагналуудын нэг болох Euromoney сэтгүүлээс ХХБ-ыг “Mongolia's Best Transaction Bank 2025” буюу “Монгол Улсын Шилдэг Төлбөр Тооцоо Гүйцэтгэгч Банк”-аар шалгарууллаа. Энэхүү үйл явдал нь ХХБ-ны төлбөр тооцооны үйлчилгээний чанар, найдвартай байдал, технелогийн дэвшил, харилцагч төвтэй байдал олон улсын түвшинд үнэлэгдсэн гэдгийг ахин бататгаж өглөө.

Төлбөр тооцооны салбарт тэргүүлэгч шийдлүүд

ХХБ нь Монголд хамгийн өргөн валютын сонголт бүхий гадаад төлбөр тооцооны үйлчилгээг санал болгодог. Одоогоор:

  • 89 ностро дансаар дамжуулан 17 төрлийн валютаар гадаад гүйлгээ хийх боломжтой

  • Монголын нийт гадаад төлбөрийн 40 орчим хувийг SWIFT сүлжээгээр, мөнгөн гуйвуулгын 97%-ийг MoneyGram-аар дангаар гүйцэтгэж байна.

Дижитал төлбөрийн шинэ эрин – Apple Pay, Google pay болон Happy Pay

Euromoney сэтгүүлээс шагналыг олгохдоо ХХБ-ны дэвшилтэт санаачлагуудыг онцолсон бөгөөд үүний нэг нь:

  • 2024 оны 12-р сард Монгол Улсад Apple Pay үйлчилгээг нэвтрүүлсэн
    NFC технологид суурилсан уг шийдэл нь iPhone хэрэглэгчдэд Face ID эсвэл Touch ID ашиглан аюулгүй, хурдан, хялбар төлбөр хийх боломжийг олгосон. Түүнчлэн ХХБ нь энэ оны 11-р сарын 18-нд дэлхийн төлбөр тооцооны шилдэг шийдэл болох Google Pay үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлсэн бөгөөд Android үйлдлийн системтэй харилцагчиддаа төлбөр тооцоогоо аюулгүй, хурдан хийх боломжийг олгож байгаа юм.

  • 2025 оны 4-р сард “Happy Pay” дижитал хэтэвч нэвтрүүлсэн
    Энэхүү бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд данс, картын удирдлага, мерчантуудаас онцгой хөнгөлөлт, урамшуулал авах, мөн өдөр тутмын төлбөр тооцоог 3 дахин хурдан хийх боломжийг олгодог. QR болон нэхэмжлэлээр тооцоо хийх, нийт үнийн дүнг хуваан нэхэмжлэл явуулах зэрэг олон шинэ шийдлийг багтаасан нь төлбөрийн экосистемийг шинэ түвшинд гаргасан.

ХХБ нь дижитал банкны ирээдүйг бүтээх зорилгоо тууштай хэрэгжүүлж, Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах амлалтаа биелүүлсээр байх болно. 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК