
Зорилго:
Энэхүү уралдаанаар дамжуулан сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хүндлэл, ойлголцол, нөхөрлөлийг дэлгэрүүлэх зорилготой.
Зохион байгуулагч:
Худалдаа, Хөгжлийн банк
Оролцогч:
Хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ хамтран зурж оролцоно. Үүнд аав, ээж, эмээ, өвөө, ах, эгч болон асран хамгаалагч багтана.
Нэг гэр бүл нэг бүтээлээр оролцоно. Бүтээл нь өмнө нь нийтлэгдээгүй, бусдын бүтээлийг хуулбарлаагүй, хүүхэд болон гэр бүлийн хамтын оролцоотой байна.
Насны ангилал:
- Бага нас: 0-6 нас
- Дунд нас: 7-11 нас
- Ахлах нас: 12-15 нас
Сэдэв: "Аз жаргалтай сургууль, Аз жаргалтай хүүхдүүд" сэдвийн хүрээнд бүтээлээ ирүүлээрэй.
Бүтээлд тавигдах шаардлага:
- Зургийн хэмжээ A3 буюу хоёр бичгийн цаастай дүйцэхүйц хэмжээтэй байна.
- Өнгийн харандаа, тосон пастель, фломастер зэрэг материалаар тод, өнгөлөг байдлаар зурсан байна.
- Зургийн ард бүтээлийн нэр, хүүхдийн нэр, насны ангилал, гэр бүлээ төлөөлөх хүний нэр, холбоо барих утсыг тодорхой бичнэ.
- Бүтээл нь Romero Britto-ийн Happy Art хэв маягийг заавал тусгасан, өнгөлөг, эерэг дүрслэлтэй байна. Бэлэн зургийг шууд хуулбарлахгүй, өөрийн санаа, дүрслэлээр илэрхийлсэн байна.
Уралдааны хугацаа: 2026.08.03 - 2026.08.07-ний хооронд
Уран бүтээлийг биетээр хүлээн авах:
Бүтээлийг ХХБ-ны Төв байранд /Улаанбаатар зочид буудлын замын эсрэг талд/ 2026.08.03-наас 2026.08.07-ныг дуустал, Даваа-Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд хүлээн авна.
Шалгаруулалт:
- Бүтээлийг сэдэвтэй нийцсэн байдал, бүтээлч санаа, өнгөний зохицол, Happy Art хэв маягийг тусгасан байдал, хүүхэд болон гэр бүлийн хамтын оролцоогоор үнэлнэ.
- Ирсэн бүтээлүүдийг зохион байгуулагчид болон уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн баг үнэлж, насны ангилал бүрээс эхний 3 байрыг шалгаруулна.
- Мөн ХХБ-ны “Happy Pay” Facebook хуудсанд нийтлэгдсэн бүтээлүүдээс хамгийн их like, comment авсан “Олны таашаал хүртсэн” 3 бүтээлийг шалгаруулна. Энэ шалгаруулалтад насны ангилал харгалзахгүй. Шагналт байранд орсон бүтээл давхар шалгарахгүй. Давхардсан, зохисгүй, автоматжуулсан санал гэж үзвэл тухайн like, comment-ийг тооцохгүй байж болно. /1 like – 1 оноо, 1 comment – 2 оноо/
- Шалгаруулалт, сошиал санал хураалт болон шагнал гардуулах хугацааг ХХБ-ны албан ёсны Facebook хуудсаар жич зарлана.
- Оноо тэнцсэн тохиолдолд зохион байгуулагчид бүтээлийн сэдэв, санаа болон өнгөний зохицлыг харгалзан шийдвэрлэнэ.
Шагнал:
| Ангилал | Бага нас | Дунд нас | Ахлах нас | Олны таашаал хүртсэн бүтээл |
| 1-р байр | 500,000 ₮ | 500,000 ₮ | 500,000 ₮ | 500,000 ₮ |
| 2-р байр | 300,000 ₮ | 300,000 ₮ | 300,000 ₮ | 300,000 ₮ |
| 3-р байр | 200,000 ₮ | 200,000 ₮ | 200,000 ₮ | 200,000 ₮ |
Нийт шагналын сан: 4,000,000 ₮
Шагнал авсан бүтээлүүд нь ХХБ -ны өмч болох бөгөөд ашиглах эрхийг мөн эзэмшинэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлээ буцаан авч болох бөгөөд зохион байгуулагч нь уралдааны тайлан, үзэсгэлэн, сошиал контент болон оролцогчийн нэр, насны ангилал, бүтээлийн нэрийн хамт арилжааны бус зорилгоор ашиглаж болно.
Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ХХБ-ны албан ёсны Facebook хуудсаас авна уу. Мөн 11-328231 дугаарт холбогдож лавлах боломжтой шүү.
АМЖИЛТ ХҮСЬЕ