
“Худалдаа, хөгжлийн банк” ХК‑ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2026 оны 3 дугаар сарын 23‑ны өдрийн 14 дугаар тогтоолоор Банкны 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийн дагуу нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж энгийн хувьцаанд 692.00 (зургаан зуун ерэн хоёр) төгрөгийн ногдол ашиг олгоно.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах өдрийг 2026 оны 4 дүгээр сарын 3‑ны өдрөөр тогтоож, эрх бүхий зохицуулагч байгууллагын зөвшөөрлийг авснаас хойш нэг сарын дотор багтаан “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК‑иар дамжуулан олгоно.
Худалдаа, хөгжлийн банк нь хувьцаа эзэмшигчиддээ тогтвортой үнэ цэнийг бий болгож, Монгол Улсын тэргүүлэгч банкны байр сууриа улам бэхжүүлэн ажиллах болно.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ